Нийгэм мэдээ

Сэлэнгийн Ерөө, Түшиг суманд гарсан түймэр унтраагүй байна

Сүүлийн нэг хоногт Улсын хэмжээнд ахуйн гал түймэр 14, ой хээрийн түймэр гурав бүртгэгдсэн байна. Тухайлбал,

  • Ой хээрийн түймэр

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллаа, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны 8 дугаар багийн  “Булган-Уул” гэдэг газар / Бэрх тосгоноос баруун урд зүгт  20 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, 47.625148, 110.981448/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 12:04 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртөж шатсан. 

  • Ахуйн түймэр

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн “Сонин хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 44 км-т, сумын төвөөс зүүн урд  зүгт 44 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн ”Хай люкс” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо “Баянголын-Ам”-ны “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хашаанд 7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.1 га талбайн шар өвс, Б-гийн хашаанд 1.5 га талбайн шар өвс, М-ийн хашаанд 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянгол дүүргийн 23 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх” ууланд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй модны хаягдал үртэс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 8х17 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашааны 0.7 га талбайд шар өвс шатсаны улмаас 8 метр урт  хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын 1 дүгээр давхарт хураасан хөөсөнцөр, шал шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны “Эмээлт”-ийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашааны 1.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:18 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19:24 цагт ангиас гарч 5.5 км зам туулан 19:31 цагт очиход иргэн А-гийн 5 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Ч-гийн  “Hijet”  загварын автомашинд шуудайтай аргал, хайрцагтай хувцас шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.2 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ногоон дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 18 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 04:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход ой модонд хог овоолж байгаад шатаасан байсныг унтраахаар ажиллаж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button