Улс төрийн мэдээ

С.Одонтуяа: Энэ хавар айл бүр хашаандаа таван мод тарих аян эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа салбарын сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Сүүлийн үед ураны асуудал нэлээд яригдаж байгаа. Иймд цацраг идэвхэт бодисын нөлөөллийг хэмжих олон улсын стандарттай лабораторыг бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарлаа.

"Тэрбум мод" аян үргэлжилж байна. Намар, хавар улсаараа мод тарьдаг. Хархорин хотод ногоон төгөл байгуулах томоохон төсөл явж байна. Улаанбаатар хотын бүх л цэцэрлэгт хүрээлэнгээр бас тарьдаг. Харин энэ жил айл бүр хашаандаа 5 мод тарья гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Нийслэлийн бүх дүүргүүдийг хамруулж, 108 хороо, нийт 8 мянган өрхөд хашаандаа айл бүр 5 мод тарих төслийг дэмжинэ. Мод тарих төслүүдэд голцуу том ААН-үүд орж байна, жижиг ААН-үүд ч олноороо оролцмоор байна гэсэн санал их ирдэг. Цахим e-mongolia системд энэ айл бүр модоо бүртгүүлэх боломжийг нээж ажиллана.

Хүүхэд бүр байгаль хамгаалагч, хүүхэд бүр мод тарья гэсэн энэ аяныг ч уялдуулна.

Говийн бүсийн усан хангамж яригдсан. Судалгаа шинжилгээний төслийн нэгжийг байгуулсан байгаа. Газар нутгийн иргэдтэй уулзах, бүх судалгааг нэгтгэх зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг явдаг байх зорилготой. Говийн бүсийг усаар хангах ажил хурдацтай явж эхлэх нь" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дараа нь дахин төлөвлөлт гээд л хусна шүү дээ

Зочин
Зочин

хойтон жил нь дахин төлөвлөлт гээд нөгөө хэдэн модыг нь жорлонтой нь арчиж хаяна шүү дээ, иймэрхүү л юм хийгээд байгаа нөхдүүд дээ

Ха ха ха
Ха ха ха

Энэ одоо эмэгтэй Хүүгий юм уу

Холбоотой мэдээ

Back to top button