Нийгмийн

Татвар төлөлтөөр хувийн хэвшлээс “Энержи Ресурс” тэргүүлжээ

Монголын Татварын ерөнхий газраас Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулж, улсын төсөвт хамгийн өндөр татвар төлж буй аж ахуйн нэгжүүдийг нэрлэлээ. ТОП 10 том татвар төлөгчдийн жагсаалтаас харвал, хувийн хэвшлийн ААН-үүдээс Энержи Ресурс ХХК татвар төлөлтөөр тэргүүлжээ. Тус компани 2024 онд улсын төсөвт нийт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, сүүлийн 10 гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна.

Энержи Ресурс өнгөрсөн 16 жилийн хугацаанд улсын төсөвт нийлбэр дүнгээр нийт 2.6 их наяд төгрөгийн татвар төлжээ. Татварын ерөнхий газраас Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10 ААН”-үүдээс гадна том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээр 2024 оны шилдэг татвар төлөгчдийг нэрлэсэн бөгөөд татвараа цаг хугацаанд нь төлж, үнэн зөвөөр тайлагнаж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгийг онцолсон байна.

2024 ОНЫ “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10” ААН-д

• “Эрдэнэс Таван толгой” ХК

• “Оюутолгой” ХХК

• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

 • “Энержи Ресурс” ХХК

• “Тавантолгой” ХК

• “Монголын алт МАК” ХХК

 • “Хаан банк” ХК

 • “Голомтбанк” ХК

 • “АПУ” ХК

 • “Худалдаа хөгжлийн банк” ХК тус тус шалгарчээ.

Дэлгэрэнгүйг: https://eguur.mn/590415/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button