Улс төрийн мэдээ

Г.Тэмүүлэн: 2025 оны төсвийг хуулийн хулгайгаар тодотгох гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох юм. Харин түр үүрэг гүйцэтгэж байсан Д.Загджавыг чөлөөлнө.

Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Аудитын байгууллага хяналт хэрэгжүүлэхэд үндсэн гол үүрэгтэй. Тийм учраас нэг зүйл онцолмоор байна. Онигоотой зүйл болж байна. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн хуулийн төслийг Сангийн яам хүний гараар өргөн бариулсан байна. Хэчнээн хуураад энэ өр зээлийг бид төлөх л болно. Гишүүдийг шинэ, мэдэхгүйгээр нь далимдуулж Сангийн яам хууль өргөн бариулснаа боль. Сангийн яам төсвийн хулгай дээр мэргэшиж байна. Одоо 2025 оны төсөвт хуулийн хулгайгаар тодотгол хийх гэж байна. 10 орчим жилийн өмнө өрийг өглөг гэдэг үгээр солих саналыг нэг гишүүн гаргаж байсан. Үүнээс долоон дор юм болж байна. Сангийн яамынхны тэнэглэлээр өртэй айл бүр өрөө данснаасаа хасаж, өр зээлгүй мэт явах юм байна. Ийм зүйл хийж болохгүй. Ийм тэнэглэлээр улсын төсөвт, эдийн засагт хандахаа боль. Хуулийн хулгайгаар төсвийн тодотгол хийнэ гэж байж болохгүй” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2025 12:25

Энэ Тэмүүлэн өөрийгээ нэг их төрд хэрэгтэй зайран гээд бодчихсон, тэгтэл МАН нь сайд болгохгүй бгаад боож үхэх дөхөөд бгаа баагий даа !

зочин
зочин
5 сар 8, 2025 14:31

жавхланг �######�уулахгүй бол төсвийн хулгай зогсохгүй нь

Холбоотой мэдээ

Back to top button