Нийгэм мэдээ

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 54.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны тавдугаар сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 96 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 54.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 111 дуудлага хүлээн авсан аж.

Тус алба “Гамшгаас хамгаалах болон онц байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдэлийг тодорхойлох”, “Худалдан авах ажиллагааны авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна гэж АТГ-аас мэдээллээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

20 настай бацаан яаж ийм их мөнгө олов

Холбоотой мэдээ

Back to top button