Хоёр жилийн өмнөөс эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр: У.Хүрэлсүхийг дахин дэвшүүлэхгүйд талууд нэгдэж эхлэв үү

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх дахин нэр дэвшинэ гэсэн шуум улс төр, нийгмийн хүрээнд сонсогдох болоод удаж байна.
Үүний тулд мэдээж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дахин өөрчлөх шаардлагатай, эс бөгөөс боломжгүй.
2019 онд Үндсэн хуульд гар хүрснээр, “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно” гэсэн заалт нэмсэн.
Дараа нь, 2021 оны сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ч уялдуулж, өөрчилсөн. Чухам энэ өөрчлөлтийн улмаас Х.Баттулга дахин нэр дэвшиж чадаагүй юм. Улс төрийн үүднээс харвал, Х.Баттулгыг өрсөлдөгчдийн жагсаалтаас хасах гэсэн эрх баригчдын зорилго биелсэн нь энэ.
Х.Баттулгын замд хаалт тавьж байгаад өөрөө нэр дэвшиж, ялалт байгуулсан гэж харагддаг У.Хүрэлсүх өдгөө яг ямар хүсэл, зорилготой байна вэ. Хэрэв үнэхээр нэр дэвшинэ гээд шийдчихсэн бол Үндсэн хуулийг буцаан өөрчилнө гэсэн үг.
Сонгууль болоход хоёр жил үлдсэн тул ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриа маш хүчтэй тавигдаж эхлээд байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэгтээ нэгэн санаачилга дэвшүүлсэн. Энэ бол “Үндсэн хуульд дахиж гар хүрэхгүй байя” гэсэн агуулгатай, үүндээ гарын үсэг цуглуулжээ.
Одоогийн байдлаар 36 гишүүн нэгдчихжээ. Тэдний дотор Х.Баттулга байна. Тэрээр бүлгийн хуралдааны үеэр гарын үсэг зураагүй ч, өнгөрсөн баасан гарагт зурсан гэдэг мэдээлэл байгаа юм.
Энэ бол өөрийгөө нэр дэвшихгүй гэдгийг илэрхийлсэн явдал. Хоёрт, У.Хүрэлсүхийг ч дахин нэр дэвшиж болохгүй гэсэн “мэдэгдэл” болов.
Үндсэн хуулийг 126 гишүүний дөрөвний гурав дэмжсэн тохиолдолд өөрчилнө. Энэ нь 95 гишүүн гэсэн үг. Харин өдгөө УИХ-ын 36 гишүүн “Өөрчлөлт оруулахгүй” гэдэг дээр нэгдчихлээ. Иймд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гишүүдийн саналын босго хүрэхгүй дүр зураг үүсээд байна.
У.Хүрэлсүх дахин нэр дэвшинэ гэдэг байр сууриа хөшигний ард илэрхийлсэн эсэх тодорхойгүй байгаа. Зарим шуумаар, найзууд дундаа тоглоом, шоглоом болгож хэлсэн нь ийн яригдах эхлэл болсон гэх. Нөгөө талаас, хэдийнэ бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн ч гэгдэж байгаа юм.
Дэвшинэ гэсэн нь үнэн бол энэ У.Хүрэлсүхэд "хориг" тавих МАН-ын залуу үеийнхний нь санаа зорилго АН-ынхнаар дамжин хэрэгжиж байх талтай.
Нарийн харвал хоёр жилийн дараа өрнөх ёстой үйл явц өдгөө, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байгаа өдрүүдэд ингэж эхэллээ. Ингэснээр болж буй үйл явцын цаана институт хоорондын, бүр том шалтгаан байна уу гэдэг дүр зураг ч үүсэв.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорвол, дараагийн өрнөл Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх сценарийн хүрээнд болох уу? У.Хүрэлсүхийн толгойд юу байна вэ? МАН-ын залуус, АН-тай нийлж түүний нэр дэвших боломжийг хааж байгаа бол ганцаарчилсан тоглогч болох уу? Эсвэл өөрөө биш юм бол хэнийг сонгуульд сойхоор шийдэв, кандидатыг хэрхэн эртнээс бэлдэх вэ, олон нийтэд таниулах вэ зэрэг асуулт үүслээ.
Ямартай ч Х.Тэмүүжингийн яг энэ цаг үед санаачилж таарсан санаачилгад Х.Баттулга гарын үсэг зурсан нь маш их анхаарал татаж байна. Өөрийгөө татаж авснаас гадна У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын харилцааны атмосфер цаашид хэрхэх тал дээр ч тодорхой байр сууриа илэрхийлчих шиг боллоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо яах гэсэн юм бэ болих хэрэгтэй
demjihgui ee
yu l boldiin boldoo ahiad garaad irvel odoo tgeed
odoo tegeed neg mur khaan bolchih yumuudoo
khaan bolgochiioo songuuli hiij mungu urehgui
khaan bolchih geed uzeed bgam bishuudee haha
хаант засагл�##� айсуй
eniig odo songohgui bailgui dee
Муугаа цэвэрлэж явах нь зөв. Олигархууд, бүлэглэлийг дарж явах нь нийтийн эрх ашиг. Иймд хэдэн зуун сая доллараар яригдах баялгийн санд хамрагдах ордуудаа ярьж хэлэлцэх нь зүй болохоос 10 сая төг ийн цүнх ярьж дүйвээнд өртөхгүй байхыг жирийн иргэд ойлгох хэрэгтэй.
Баттулга,Хүрэлсүх хоёрыг �######�уулж байж Оюунэрдэнэ мэтийн морь унасан толгойгүй хүн гарч ирэх нүх хаагдана. Энэ улс орноо нэг харчхаач. Хөгжиж дэвшмээр л байхын. ОЭ мэтийн бөөснүүдийг тансаглуулахын төлөө татвар төлөөд ч байх шиг
Ажлын үр дүн гараагүй байхад ерөнхийлөгчийн сонгууль гээд битгий хадуурцгаа
Одоо энэ урвагч харгис хулгайчдыг төрөөс �######�уулах цаг �##�ь хэдийнээ болсон шүү дээ мананг устгая
Энэ хүнийг дахин сонгох хэрэггүй