
Бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо олны сайн мэдэх долоон буудлыг зорин ирэв.
Энд авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууц сүндэрлэн баригдах бөгөөд газар чөлөөлөлтийн ажил хийгдээд буй. Тус ажил эхэлснээс хойш нийтдээ 1670 орчим айлын газрыг чөлөөлсөн байна. Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 1736 иргэний дансанд нөхөх олговрын төлбөрийг шилжүүлжээ.
Биднийг долоон буудалд очиход тус газрын байшин барилга, хашаа хороо бүгдийг чөлөөлсөн байх бөгөөд талбайгаа чөлөөлж өгөөгүй хэд хэдэн айл үлдсэн байв. Ийнхүү тэдгээр айлтай уулзаж, чухам яагаад газар чөлөөлөх саналыг хүлээж аваагүй талаар ярилцаж, сурвалжилга мэдээлэл бэлтгэлээ.
Албаны тоон мэдээллээс харахад газар чөлөөлөөгүй 280 орчим аж ахуй болон иргэн үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй, нүүхээс татгалзан хашаандаа үлдээд байгаа аж.
Газраа чөлөөлөхөөс татгалзсан иргэд өөрсдийн нэр болон царайгаа нууцлахыг хүссэн.
-Манай хашаанаас бусдыг нь чөлөөлж, нураасан. Энд тэндгүй алаг цоохор л газар чөлөөлөөд байна-

-Би энэ газар арваад жил амьдарч байна. Хамгийн анх 2009 онд газар чөлөөлөлт гэсэн яриа гарч байсан. Тухайн үед ажил хэрэг болоогүй, шуураад л өнгөрсөн. Харин өнгөрсөн хавраас эхлээд эрчимтэйгээр энэ ажил хэрэгжиж эхэлсэн. Гэтэл манайх газар төлөвлөлтөд нь ороогүй. Манайхаас бусад айл нь орчихсон, ганцхан манайх ороогүй. Энэ талаар хороо, дүүргээс тодруулахад, тоймтой хариу байхгүй. Надад бол газраа өгсөн ч өгөөгүй ч ялгаагүй ээ. Би Чингэлтэй хайрхнаа олон жил тахиж амьдарч байгаа. Чухам том бүтээн байгуулалт гэсэн хэр нь талбайн чөлөөлөлт нь их сонин байна. Одоо чамд л гэж хэлье. Тэр уул руу хардаа. Хамаг газар нь эрээн алаг чөлөөлөгдсөн байгаа биз. Ийм хэсгүүдэд байр барих юм уу. Угтаа бүгдийг нь л чөлөөлж, байшин барилгаа баримаар юм.
Өнгөрсөн намар, хавар мөнгийг бол айлуудад цацсан. Хамгийн багадаа 120 сая төгрөг өгсөн байх. Мөнгө төгрөг өгөөд болоод байдаг байх. Нэг сонин юм байна. Манай хажууд байх нурж унах гэж байгаа хашаа банкны өрөнд байгаа. Амьдардаг хүмүүс нь өрөнд өгчхөөд л явсан. Одоо энэ газрыг бас банкнаас нь салгаж авсан байх даа. Ёстой сонин юм л хийгээд байна. Хойд уулын энгэр дээрх айлуудыг хамгийн түрүүнд нүүлгэсэн хүмүүс "Дарга нарын лагерь баригдана" гэж ярьж байна лээ. Чухам үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ хардаж байхад гэмгүй л байх.
-Энэ сарын сүүлээр байрандаа орно. Тэгээд нүүнэ дээ-
-Өнгөрсөн намар манайхтай тохиролцож, газрын наймаагаа хийсэн. Үнэнээ л хэлье 200 гаруй сая төгрөгөөр тохироогоо хийсэн. Мөнгөө авсан даруйдаа энэ хавар ашиглалтад орох байранд захиалга өгсөн. Би хөгшин ээжтэйгээ хамт амьдардаг. Тиймдээ ч юу юугүй газраа чөлөөлөөд нүүгээд, очиж амьдрах газар байхгүй байсан. Байрандаа орохоос нааш хэсэг хугацаанд нүүхгүй гэж хэлсэн. Энэ төсөл эртнээс яригдсан тэр хэрээрээ мөнгийг ч хагартал цацлаа даа. Манай урд хашааныхан л гэхэд манайхаас жижиг хашаагаа 280 орчим сая төгрөгт наймаалчхаад явчихсан. Ер нь асар их тоглолт хийж, мөнгө хаялаа. Юм хийж бүтээгээсэй л гэж бодож байна.
-800 саяар үнэлэгдэх газрыг маань 450 саяар үнэлсэн. Энэ дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нүүхгүй-

-Би энэ газарт амьдраад арван жил, бизнес эрхлээд дөрвөн жил болж байна. Манай дэлгүүр төв замын дэргэд байх 400 орчим мк2 талбай. Худалдаа эрхлэх томоохон дэлгүүртэй бас хажууд нь өөрсдийн амьдардаг хоёр өрөө 150 гаруй мк2 амины орон сууцтай гэх юм уу. Гэртээ халуун болон хүйтэн усны шугам тавиулах л дутуу байна. Бусад нь бүрэн хийгдсэн. Ийм байрлалтай ингэж ашиглагддаг талбайг маань 400 саяар үнэлсэн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй.
Асуудлуудаасаа цэгцтэйнхэн нэг нэгээр нь тайлбарлаж, танилцуулъя. Манайх арав гаруй хоногийн өмнө наймаалцах дүнгээ ярилцсан. Тэгэхэд 400 саяар авъя аа гэж хэлсэн. Үнэндээ энэ объект, энэ байршлыг үнэлэх үнэлэмж нь маш бага санагдсан. Би энэ дэлгүүрээсээ л хоолоо олж иддэг хүн. Газраа өгөөд явлаа гэхэд дараад нь дахиад дэлгүүр нээгээд өөрсдөө байх байшинтай байх хэрэгтэй. Тийм байхад юунд нь ч хүрэхгүй мөнгө санал болгочхоод "Хурдан нүү" гэж байгаа нь таалагдахгүй байна. Тийм байхад юунд нь ч хүрэхгүй мөнгө санал болгочхоод "Хурдан нүү" гэж байгаа нь таалагдахгүй байна. Дээрээс эхлээд төмөр хашаа хатгана гэсэн. Манайхыг тойруулаад хашаалбал хашаална биз. Эхнэр бид хоёр өнгөрсөн намар хүн амьтан гуйсаар байгаад "Үүзел" шугам гэртээ байрлуулсан. Иймэрхүү юм хийлээ гэхэд л 20 сая төгрөг болно. Бидэнд бэлэн өгөх мөнгө байх биш энд тэндээс зээл авч л таарна. Бусад айлуудын газрыг 350 саяар үнэлсэн байгаа юм. Харин манайх үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг. Яаж энгийн айлын хашаа байшинтай ойролцоо үнэлж байна аа. Үүнийг л гайхаж байна.
Албаны зарим хүмүүс "Нөхөрсөг зөвлөгөө хэлье. Мөнгө өгье, нүү гэж байгаа дээр нүүчих ээ. Тэгэхгүй бол албадан биш юмаа гэхэд албаар нүүлгэнэ. Чи мөнгө ч үгүй хоцорно шүү" гэсэн. Ингэж хэлсний дараа судлаад үзсэн чинь аль хэдийн хотын дарга Х.Нямбаатар өөрт таатай хуулиа баталчихсан байсан. 20 минутын хот, түгжрэлийг бууруулах төслийн хуульд "Газар чөлөөлөгсдийн 70-80 хувь нь зөвшөөрсөн байх ёстой". Тиймээс би мянга зөвшөөрөхгүй ч амжилт олохгүй болчхоод байна. Энэ төслийг эхлүүлэхдээ амьдралын боломж тааруу иргэдэд хахтал мөнгө өгөөд, хүссэн хувьдаа хүргэчихсэн. Харин худалдаа бизнес эрхэлдэг хүмүүс дээрээ бүх юм тодорхой болсны дараа ирж байгаа юм. Одоо тэгэхээр хэлсэн 450 сая төгрөгийг нь аваад явах, авалгүйгээр эсэргүүцвэл тэдний талын хууль надад үйлчилж, би хоосон хоцрох л юм болоод байна. Ерөөсөө л хотын дарга ба түүний найзууд өөрсдөдөө ашигтай хуулиа баталж, тохирсон нэртэй газрыг маань дээрэмдэх гэж байна.

20 орчим саяар гэртээ суурилуулсан үүзел. Арга ядаад энийг үнэлүүлье гэхэд, "Тастаж аваад дараагийн газартаа хэрэглэ" гэсэн. Нэг удаа гомдол гаргах эрхтэй гэсэн учраас бид гомдол өгсөн. Тэгэхэд 450 сая болгож нэмэгдүүлсэн байсан. Зах зээл дээр яг манайх шиг объект нэг тэрбумаас эхэлж байна лээ. Тэгэхэд би хамгийн ихдээ 800 сая төгрөг л гэж тооцсон. Ийм ашигтай байрлалд, үйлчлүүлэгчээ хэдийн татчихсан дэлгүүрээ яаж өгөх вэ дээ. Ийм л асуудал байгаа учраас нүүх эсэхээ ч мэдэхгүй байна. Тэрнээс биш хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулалгүй яах вэ. Сайхан хөгжье гэхэд нь саад болоод "Үгүй. Хөгжүүлэхгүй" гээд байгаа биш дээ.
-Газраа зарахгүй ээ. Өдөр болгон л хүмүүс асууж байна. Өдөр болгон миний байшин өндөр болж байна-

-Сэтгэл ханамжтай тохироонд хүрээгүй. Би бас энд өөрөө бүх юмаа барьж, бүтээж босгосон юм. Тийм байхад үнэлгээгээ сайн хийхгүй бол хоолоо олж иддэг юмнаасаа сална гэж байхгүй. Зарим айлуудыг байшин дотор нь хүн байхад хүртэл эксватор авчирч, байшинг нь хөндөж, нурааж байсан. Манайд ирээд тэгвэл алалцана гэж бодож байгаа. Хуруу, хумсаа хугалан барин өнөөдрийн нүдэнд харагдах юмсыг би хийж бүтээсэн. Харж байгаачлан би байшин барьж байна. Энэ зүгээр нэг ургаж гарч ирээгүй л байхгүй юу. Дарга нарын ширээн дээр ажил явагдаж байна гэсэн цаас байгаа. Харин иргэдийн нуруун дээр ажил нь дарамт, шахалтаас өөр зүйлгүй л явагдаж байна.
Ийнхүү иргэдийн байр суурь, сэтгэгдлийг сонсож, газар чөлөөлсөн талбайгаар холхиход, гэрийн буурийг ор мөргүй сэндийчсэн байх ба гэр бүлдээ орхигдсон нохой энд тэндгүй харагдаж байв. Бид үргэлжлүүлэн иргэдэд үүсээд байгаа нөхцөл байдлыг холбогдох албаныхнаас тодруулав.


"Төслийн хүрээнд чөлөөлөх газрыг чөлөөлөөгүй иргэдтэй өдөр бүр уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа. Ямартай чнааштай хариу ирэх байхаа. Бидний зүгээс газраа л үнэлж байгаа" гэлээ.


Харин НЗДТГ, "Хуулийнхаа дагуу байна байх. Нүүгээгүй иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсний дараагаар албадан бус гэхдээ нүүх арга хэмжээ авна. Хаашдаа л 80 айл өрхүүдийн 80 хувь нь дэмжсэн учраас бусад айлуудтай тохироогүй ч яаж ийгээд нүүүлгэнэ" гэлээ.
Харин газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр "Газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг нэг м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон.
Тодруулбал, дээрх бүсэд амьдардаг иргэн 700 м2 газартай гэж бодоход нэг м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй. Иргэн энэхүү мөнгөө бэлнээр авч болно, аль эсвэл хашааны газраа орон сууцаар сольж болно. Харин орон сууц ашиглалтад орох хүртэл амьдрах байрных нь түрээсийн төлбөрийг нийслэлээс даах гэрээтэйгээр талууд харилцан тохиролцох боломжтой байгаа юм.
Үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулсан 259 иргэний нөхөн олговорт шаардлагатай 44.7 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хөрөнгөөс гаргах нийслэлийн Засаг даргын захирамж ч гарч байсан. Үүний дагуу л ажлаа хийж байна" гэлээ


"Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтууд:
- 6.7 км авто зам
- 5.3 км цахилгаан холбоо
- 9.97 км дулаан хангажм
- 19.78 км ус хангамж, ариутгах татуурга
- 2.4 км үерийн хамгаалалтын далан суваг зэрэг бүтээн байгуулалт хийгдэхээр ажиллаж буй.
Үүнээс харахад, дийлэнх иргэд хотынхоо хөгжилд нэмэр болно гэсэн. Гэвч үнэн дээрээ тэдний бодсон хэлсэн тохиролцоо хийгдэхгүй байгаа учраас газраа чөлөөлөхгүй байгаагаа бидэнд хуваалцсан юм.
Дарга нарын ам нэг өөр бидний нуруун дээрх ачаа бас нэг өөр байна гэсээр биднийг үдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaihan bas l davartsan garuud shuu
шун�##�ын тулам
ard irgediinhe yumiig dandaa deeremchinshig avna uursduu gadnaas hog tendereer oruulj irehdee 4nugalj avna butehgui humuusiig turd oruulsanii gai l yum daa
hunii erh bizdee hun hedeer unleh ni
Чи наад эрхээ яриад хэр хол явахыг чинь харъя л даа пязда минь
Чи илүү ш дээ дух минь
газрын маргаан ч дуусахгүй шүү дээ
газрын маргаан ч дуусахгүй шүү дээ
bi humuusd heleel baigaa hun uuriinhuu umchiig hedeer uneleh ni ter hunii dur gej
tur ni irgedee deeremdeh geed baidag bolson yumuudaa oird
irgediinhee yumiig sain deeremdeg boljee
Ер нь заав�##� өндөр байшин барих ямар шаардлага байна Хаус хороолол байж болно Дэд бүтцийг нь хангаж өгөөд л архитёкторын зургаар ингээд барь гээд л болно ш дэ Бүгдийг комуунчилж байх шаардлага юу байна Хүмүүс ус дулаан хийгээ аваад л хашаандаа тав тухтай байж болно шүү дэ Цахиогаан дулаанаар хангаж дийлэхгүй байж Хувийн өмчгүй л болгоод байна да Сургууль цэцэрлэг хаигийн түрүүнд барих хэрэгтэй дэ Сайхан мод тариад амар тайван амьдрах замыг их л хааж боох юмаа Хэддүгээр зуунд амьдараад ч байгаа юм
niitiin erh ashgiin tuluu chuluuluul dawartsan
Газраа чөлөөлөхгүй бол тэр чигээр нь орхи,аяндаа хаяад явахаас өөрцгүй байд�##�д орно.Урсг�##� сөрж ур�####�ггүй юм аа
дээрэм шүү
ezen ni yumaa medne gej ug baidagdaa
Тэр айлын ч буруу байна аа яаж харахаас л ш�##�тга�##�аад байна
Улсын төсөвийн мөнгийг ёстой хайргүй цацжээ, жижиг хашааны газрыг хоёр гурван зуун сая гэхээр ёстой солиорол юм биш үү, хэн ч тэндээс тийм мөнгөөр хашаа худ�##�даж авахгүй
Яахав газраа зарсан мөнгөөр орон сууц авахад нь том дэм болох юм биш үү. Хэт хямд байж болохгүй шүү дээ. 700м кв дээр дээшээ өндөрлөөд өчнөөн л айлын орон сууц барина. Энэ мөнгөө элбэг гарганашт.
Уг нь Сэлбэ дэд төвийн эхний үнэлгээний айлууд дажгүй үнэлэгдээд тохиролцоо нь аятайхан болсон ганц нэг үнэхээр зах мэдрээгүй үнэлэгдсэн айлууд байгаад л байгаа юм шиг байна
Т�##� т�##�даа л хэцүү л дээ
Аятайхан тохирчихож болдоггүй л юм байхдаа
Арай гэж цуглуулсан хөрөнгийг нь үнэлэж чадахгүй байгаа болохоор аргагүй ш дээ
яаамаар ч юм бэдээ
Баахан холбоо сүлбээтэй компаниуд л байгаа биз
Урд нийгэмд үнэгүй газар дээр суурьшиж амьдарчихаад ямар их юм агаарт боддогийн.гэр хорооллыг орон сууцжуулж хорт утаанаас гаргах гээд бхад.дуугүй л үнэлснийг нь аваад замаа бодох хэрэгтэй.
Хувьцаа Чингисийн толгойтой эрээн цаасаар ард түмнээ хуурсан . Арай гэж олсон өмч хөрөнгөө луйварчидаас хамга�##�ах нь зөв.
Орчин үеийн аман хуурын авгайн дүрд тоглосон шун�##�тангууд нь үлдэж дээ тойруулаад бүх юмаа хийгээд эхэл үлдсэн айлуудыг өдөр болгон байгаа байдлыг нь сурв�##�жилж бай
Тэр зөв өө
Бүр нарийндаа бол нийтийн л газар. Бүү шуна.
Иргэдтэй тохиролцох нь зөв .Манай улс юул байна газар байгаа шүү дээ.Хүч хэргэлэх нь буруу
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД НЭГ Ч ГЭСЭН ЯНДАНГААС АНГИЖИРЬЯ. УТААНААС САЛМААР БАЙНА. БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЧИХӨӨ. БҮТЭН АМЬСГАЛМААР БАЙНА ШҮҮ.
800 саяар үнэлгээний баримт авч бат�##�гаажуулах амаараа 800 сая гэвэл худгаа
Хөгц үнэртсэн байшинтай байрл�##� муутай хашаатай айлд 280- сая болох байх Харин хамаг хөдөлмөрөө зориулаж босгосон байрл�##� сайтай хаус, ажилын байрыг хаанаас эргэж 450- хан сая төгргөөр олж авах вэ??? Эсэргүүцээд МАХН -хувхай комунистуудыг дэмжээд байгаа иргэдийг ойлгож бн МАХН-комнистуудын хамаар�##�тай хүмүүс та бүхэн өөрсдийнхөө амьдр�##�д дээр төсөөлөөд үзээрэй!!! Алуурчин, дээрэмчин, авилгачин МАН- дээрэм хийж бн!!!
Хуц�##�гүй �######�аач шун�##�ын туйлаа, чамд үнэгүй өгөөд, гэдэс цатг�##�ан мөр бүтэн амьдруулсан, одоо улсаа, нийслэлээ хөгжүүлж иргэдээ тухтай амьдруулмаар байна, �##�мас аа, ямар үнэгүй авна гээ юу. Боломжоор нь үнэлж байна.
Ceejnii pangaar une yarina shu
Нийтийн эрх ашгийнхаа төлөө
Хятад зэрэг орны туршлагаас харахад чөлөөлөх газрыг шууд тохиролцсон нь дээр юм билээдээ. Шунаж байгаад мөнгөгүй үлдэх, эсвэл тухгүй амьдрах 2 зам л байдаг харагдсан
Газар чинийх биш! Чи өчүүхэн газрыг түр хугацаатай өмчилж бга гэдгээ ойлго! Чам шиг амиа бодсон сүгний шун�##�аас болж, бүтээн байгуул�##�т гацах ёсгүй!!! Шавар дагз нь юугаар эвлүүлсэн болоод амны зоргоор хуцаад бга юм бээ?
Энэ хүмүүс улсаас хийж бгаа төсөл ажлыг дэмждэг болох болоогүй юмаа газраа ямар аваад үхэх бишдээ тойруулаад байруудаар барьчих
Газар дээрх бүтээн байгуул�##�т, хөрөнгө, амьдр�##�ын бат�##�гааг нь үнэлэхгүй шороонд булчихаад зөвхөн �##�га дарам газрыг нь үнэлж авна гэвэл нүд рүү нь шороо цацаад хөөж явуул!!!
манайх бол хамгийн бохирдолгүй хэсэгт амьдардаг ернь төв зам дагуу бол басл хэцүүштээ хүн өөрийнхөө хөдөлмөрлөж дассан амьдарсан газараасаа нүүх болбол олонл бэрхшээл гарч бндаа ,,,,хүн хүний бодол өөр шүүдээ
Энэ чөлөөлт дээр бас л мөнгө идээд байх шиг..уул нь нэг жижиг үнэлгээгээр газарыг үнэлэхэд явах байсан..объекттой бол оронд нь т�##�бай сан�##� болгоод явах байсан..нэн хэсэг иргэд нь шун�##�тай загнана..дарга нар нь цавчих шун�##�тай.. энийгээ л больчих хэрэгтэй шүү..
Энэ нийгэм юу л болоод явчив.гэр хорооллын газарт яагаад ингэж улайрч зүтгээд үхчих гээд байнаа.улайн цайм дээрэмдэж бна.татвараар хойрмой ухлаа,одоо бүүр амьдрах орчинг маань үгүй хийж бна.байртай айлд үнэгүй байруудыг чинь өгсөн,м�##�чдад үэнэгүй м�##�ыг чинь өгсөн,гэр хорооллын газрыг үнэгүй өгчөөд буцааж дээрэмдэж авах гээд байгаа хэлчээч тайлбар өгөөрөй.
Зайлдаггүй хөгийн шун�##�тай амьтан бэ нийтийн эрх ашгийг хамга�##�ж хүчээр буулгах хэрэгтэй
барилгын дундах айл хэцүү дээрээс хог шиднэ үнэгүйтдэг пм бн�##�ээ
Xytad kompani 24 blok barilga barina. 48 blok barilga barina. Geed 'цээжээ дэлдээд явж байсан'
Зөвшөөрөлгүй буусан айлууд харин бүр даварцан байна шд.
тойруулаад автозам барьсан харагдаж байсан
Нямбаатар хэдэн барилгийн кампануудын лобинд ороод хэдэн муу улныхныг дарамт�##�ж өгж байх шив
барилга бариад эхлэхээр байх суух араггүй болно биз дээ
7 бууд�##� China town болох нь .
.....сүүлийн үеийн дамчидын ажиллагаа шүү дээ...харин ч үнэлгээ өгчээ.. шун�##�даад хэрэггүй дээ...чингэлтэйрүү эргэх тэр орчимд хичнээн жил бу�####�д лай болсоноо бодоорой з�##�уу???