Улс төрийн мэдээ
УИХ-аар 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж эхэллээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Жил бүр сайхан төсөөлөл оруулж ирдэг, тэгээд унадаг. Хулгайн төсөв болдог. Хамгийн их хулгай гардаг газар бол ЭТТ ХК. Тэндэх асуудлыг эхлээд цэгцлэх ёстой. Тэгэхгүйгээр ямар ч сайхан зүйл яриад нэмэргүй" гэж үг хэллээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.