НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол цэргээ командалж ялалтын баярт жагссан Э.Билэгсайханд хурандаа цол олголоо

Улаан талбайд монгол цэргээ командалсан дэд хурандаа Э.Билэгсайханд хурандаа цол олгожээ.

Тодруулбал, ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг тодотгож харуулж чадсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчид цэргийн одон медалиар шагнагдахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэсэн байна.

Хурандаа Э.Билэгсайханы гэргий Х.Эрдэнэтуяа мөн хурандаа  цолтой бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд ерөнхий цэргийн команд мэргэжлээр дөрвөн жил бэлтгэгдэж төгссөн, өдгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилладаг бүсгүй юм.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрөлх МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ РАПОРТ ӨГСӨН БОЛ САЙН БАЙХ БАЙЛАА..ТУСГААР УЛСЫН ХУРАНДАА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэлээд юу гэх вэ. Тусгаар улс байж, Оросын автономит улс шиг

Зочин
Зочин

ВООВ ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ? НЭГ ГЭРТ ХОЁР ХУРАНДАА ЦОЛ ДЭМИЙ ПАРАД КОМАНДЛАГЧИД ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЁОО ХҮРЭЛСҮХЭЭ ЭНЭ ЗАЛУУ МОНГОЛЫН ЦЭРЭГ АРМИЙН СҮР ХҮЧИЙГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛСАН МУНДАГ ЦЭРЭГ.ЕВРОП ДАЛАЙН ЧАНАДЫН УЛСУУД МОНГОЛ ЦЭРГИЙН ХАЙРЦАГ УЛААН ТАЛБАЙД СҮРТ УУХАЙГАА ХАДААН ГАРЧ ИРЭХЭД ӨМДӨНДӨӨ ТАВЬСАН БАЙГАА ШҮҮ УРА НӨХӨДӨӨ МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ МАНДАН БАДРАГЭЭ УУХАЙ УУХАЙ

Back to top button