Гишүүн болоод сэтгүүлчээс зугтахаас өөр ажил хийгээгүй Дав.Цогтбаатар бусдын хийснийг шүүмжлэв

Өчигдрийн /2025.05.15/ чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар бараг анх удаа үг хэлэв.
Тэрбээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хандаж, “гоё рийл хийхийн оронд дампуурч байгаа салбараа анхаар” гэх агуулгыг хольж, сольж эв хавгүйхэн хэлсэн юм.
Уг нь энэ хэсэг үгийн агуулга нь зөв ч тэр тайлбарлахдаа Баянхонгор аймаг эмнэлгийн дарга ч үгүй. Түргэний машин нь бензингүй байна. Тиймээс салбар чинь дампуурч байна гэж буруудуулав.
Нөгөө талаас Да.Цогтбаатар чуулганы танхимд ийн бусдыг шүүмжилж суух нь зүй бус. Учир нь тэр гишүүн болсноосоо хойш хуралдааны ирц хангаснаас өөр ажил хийгээгүй. Хууль зүйн байнгын хорооны гишүүн хэр нь нэг ч ажилд дорвитой оролцоогүй. Өөрийн шүүхийн асуудлаас болж намар, хаваржин ордон тойрч сэтгүүлчээс зугтааж буй нэгэн.
Тиймд бусдын ажлыг шүүмжлэхийн оронд хуулийн хариуцлага хүлээж, ажлаа өгмөөр байна гишүүн ээ. Эсвэл тайлбар тавь.
Дав.Цогтбаатарын хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон.
Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т энэ сарын 7-нд хүргүүлээд байгаа юм.
Харин УИХ түүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчил үүснэ хэмээн хамгаалаад буй. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нар авч хэлэлцэхгүй байгаа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн яагаад УИХ д сууж бгм бэ Монгол Улсад. Ямар сонин юм бэ Шүүхийн Шийдвэр гүыцэтгэх газар Шүүхийн Шийдвэрээ Гүйцэтгэхгүй яагаад энэ хүн энд бгм тайлбар өгнө үү Монгол Улсын 3 шатны Шүүх шийдээд бхд яагаад энэ юм бол Монгол Улс Шүүхгүй болж бгмуу бид Гэмт хэргийг УИХ Шүүдэг, УИХ нь Шүүхийн ажлыг хийдэг болсымуу ? Хүмүүс гомдол Хохирлоо Шүүхэд биш УИХ д гаргаж байхаар болсымуу
eeee estoi yu ch geh ve heleh muu bolgon duuschihlaaa hairan nam mini iim otnuud sanaatai zahialgaar gutaj yvh yum