Нийгмийн
Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.
УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Д.Энхтүвшин нар ажиллахаар болов.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.