Нийгэм мэдээ

Хандив хүссэн хүүхдүүдийн зургаар 2500 гаруй иргэнээс мөнгө залилж, 1XBET тогложээ

Цагдаагийн байгууллагаас эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна.

Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хүнд өвчтэй яаралтай хагалгаанд орох шаардлагатайн улмаас бусдаас хандивт мөнгө өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрээс цахим сүлжээнд байршуулсан зар мэдээллийг ашиглан залилан хийсэн байна.

Урьдчилсан байдлаар 2500 орчим иргэнээс 5-500 мянган төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан этгээдийн үйлдлийг тогтоогтоожээ. Улмаар фейсбүүкт шинэ хаягуудыг үүсгэж, тухайн хаягуудаас хандив тусламж хүссэн зар мэдээллийг байршуулж, тус мэдээллээ олон дагагчтай группт түгээснээр иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгийг авчээ. Хэргийг үйлдсэн этгээд нь иргэдээс залилсан мөнгөөрөө 1XBET тоглосон болох нь нотлогдоод байгаа юм байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
чимэд
чимэд

Энэ залилагч этгээд ялын дээд хэмжээ авах болзлоо бүрэн хангажээ . Цаазын ялыг хэрэглэхээс өөр аргагүй болгож байна даа Ардчилал гэж хийрхээд эрх чөлөөт АН-нхан маань сүүлдээ өвчтэй хүүхдийн мөнгө залилаж авч эхэллээ Өөр идчихмээр хөрөнгө мөнгийг идээд дууссан юм байна Удахгүй АН-н гишүүд хүн алж мөнгө дээрэмдсэн дуулдах бололтой АН-н гишүүн залуучууд холбогдож байна , Шодойсамбуугийн хүүхдүүд байх магадлал өндөр байна .Ямарч гэсэн эхлээд АН-аас хөөх нь зүйтэй байх

Холбоотой мэдээ

Back to top button