Нийгэм мэдээ

Б.Наранхишиг жюү жицүгийн “Абу Даби-2025” гранд сламын аварга боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд жюү жицүгийн “Гранд слам” тэмцээн үргэлжилж буй билээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр “Mubadala Jiu Jitsu Arena”-д болсон “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн  цэнхэр бүсний 62 кг-ын жинд барилдсан “Шинэсэгэ ХХК”,  “JUMP Mongolia академи”-ийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг аваргын алтан медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн тамирчид:

  • Б.Наранхишиг алтан медаль Монгол.
  • Anna Komolova мөнгөн медаль ОХУ.
  • Noe Botha хүрэл медаль Өмнөд Африк.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button