УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН, АН-ын бүлгийн хуралд Х.Нямбаатар, А.Баяр нар оролцож байна

УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хоёр намын бүлгийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон НИТХ-ын дарга А.Баяр нар оролцож байна.
Тэд, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 24 мега төслийн явцын талаарх мэдээллийг танилцуулж байгаа аж.
Ардчилсан намын бүлгийн хуралдаанд "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа оролцож, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн танилцуулга хийнэ.
Өнөөдөр танилцуулга сонсож байгаа тул МАН-ын бүлгээс ямар нэгэн шийдвэр гарахгүй, хэвлэлийн хурал хийхгүй аж. Харин УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.