Улс төрийн мэдээ

Нягталъя: Ураны төслийг зогсоогоогүй

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНФУ-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй буй уран оролборлох төслийг ахалж буй билээ. Тус улсад ажиллах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцсон бөгөөд дараах асуудлыг хэлэлцсэн байна.

  • Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхт ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтад оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллахаар тохиролцов. Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллана.
  • Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц 5/19/25, 12:29 PM Ураны төслийг хэрэгжүүлэхэд итгэмжлэгдсэн лаборатори байгуулахаар тохиролцжээ https://ikon.mn/n/3eq1 2/3 Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
  • 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцсон гэжээ.

Уг мэдээллийг цахим сүлжээнд "Уран олборлолтыг түр зогсоолоо" гэх агуулгаар мэдээлснийг албаны эх сурвалжууд үгүйсгэлээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button