УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ШШГЕГ: Хувь хүний нууц тул Дав.Цогтбаатарын шүүхийн шийдвэр биелэлтийн мэдээллийг хэлэх боломжгүй

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т энэ сарын 07-нд хүргүүлээд байгаа юм.

Харин Дав.Цогтбаатар гишүүнээс энэ талаар манай сайт өнгөрсөн долоо хоногт тодруулахад "Надад 20 сая төгрөг төлөх шүүхийн тогтоол ирээгүй" гэх хариултыг өгсөн юм.

Иймд ШШГЕГ-аас тодруулахад "Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу хүний ял шийтгүүлсэнтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Дав.Цогтбаатар гишүүнээс өөрөөс нь асуугаарай" хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шүүхийн шийдвэрийхэн гэж эргүү, ажилгүй, унхиагүй юмнууд

Зочин
Зочин

Ийм хятад гишүүнтэй болциймй биш биздээ

Холбоотой мэдээ

Back to top button