УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийн суудлыг горилохдоо "олон хэлтэй" гэх пиар шахаж, ордноор "хурд мэдэн" гүйгч

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо гэхэд дараачийн танхимыг хэн удирдах вэ гэх асуулт хөврөхийн зэрэгцээ, горилогчид ч ил гарах болов. Төрийн өндөрлөгүүдийн түвшинд ширээний ард шинэ Ерөнхий сайд хэн байж болох талаар албан ёсоор яригдаагүй аж.

Гэхдээ хэд хэдэн хувилбар эртнээс яригдсан.

  • Баг нь "Дараачийн Ерөнхий сайд манай дарга болно" гэж ил ярьдаг болсоор удсан Н.Учралынхан нам гүм байцгаав.
  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Б.Энхбаяр, Г.Занданшатар нэрлэгдэж буй ч улс төрийн уур амьсгалд төдийлөн орж ирсэнгүй.
  • Шадар сайд С.Амарсайхан төрийн ордноор "хурд мэдэн" гүйж, медиа дахь ажлаа ч амралтын өдрүүдээс үлэмж идэвхжүүлсэн юм. "Олон хэлтэй устай"

С.Амарсайханы тухайд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүнийг Ерөнхий сайдад дэмжиж, Бага хурлыг хайрцаглаж магадгүй гэх логик явж буй ч, төдийлөн биелэхгүй байх нигууртай. Сүүлийн хоёр Засгийн газарт сайдаар үлдээхэд Д.Амарбаясгалангийн хүч, нөлөө чамгүй орсон гэгддэг. Өдгөө Ерөнхий сайд болтол нь крандах нь юу л бол.

2012 онд нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөс улстөрийн гараагаа эхэлсэн ч, 2019 онд нийслэлийн Засаг даргаар болсноор олон нийт түүнийг мэддэг болсон. Хувийн баахан шунал ихтэй нэгэн гэдэг нь тэр үеэс ил болсон. Учир нь, Туулын бургасыг хайр найргүй хядуулж, хувийн эдлэн орон сууцны аль болох нь мэдэгдэхгүй барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Цаашлаад агаарын дүүжин тээвэр, талбайн усан оргилуур гээд будилуулж орхисон зүйлс чамгүй бий.

Хамгийн сүүлд ОХУ-тай холбоотой хэд хэдэн асуудлаар олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа билээ. Монгол-Улс Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга гэх тодотголтой. Энэ утгаараа Ервазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлыг идэвхийлэн шахсан автор. Мөн ОХУ-ын Засгийн газар хооронд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрт ч гол жин дарж буй дүр гэгддэг билээ.

У.УЯН


Бидний өмнө нь хүргэсэн тойм анализийг доорх линкээ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Манайд
Манайд
5 сар 20, 2025 10:58

"Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул!" гэж хэн хэллээ?

Ха ха ха
Ха ха ха
5 сар 20, 2025 14:10
Reply to  Манайд

Их эзэн Чингис хаан

Зочин 7
Зочин 7
5 сар 20, 2025 11:09

Энэ хүн уг нь худлаа ярихдаа Оюунэрдэнийг бодвол бага байх. Баттулгатай үл хамраарах хүнл ЕС болмоор байдаг. гэтэл энэ хүний ах Отгонбаярын хүн нь Баттулгын Намуунаагийн нөхөр гэв үү. Ерөөсөө Баттулгагүй юм Монголд �##�га аа. Уг нь Хүрэлсүх ерөнхийлэгчийн хүн гэвэл арай шулуухан байж болох юм. мэдэхгүй ээ.

Зочин
Зочин
5 сар 20, 2025 11:11
Reply to  Зочин 7

Жинхэнэ Орос нохой шүү дээ энэ хүн

Зочин
Зочин
5 сар 20, 2025 11:38

Ene nuhur l bolohgui shu

Зочин
Зочин
5 сар 20, 2025 11:43

Самараа, Дамараа хоёр сайхан хор хутгажээ

Ха ха ха
Ха ха ха
5 сар 20, 2025 14:11

Түүхч, дипломатч Ё.Отгонбаярыг ЕСайд болгоё

мэргэжилтэн
мэргэжилтэн
5 сар 20, 2025 14:20

Амарсайхан бол ЕС хийх хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэж бгаам бна, 100% дэмжиж бна

Зочин
Зочин
5 сар 20, 2025 14:44

Samarsaihan hogiin hulgaich aluurchin

Зочин
Зочин
5 сар 20, 2025 15:02

amarsaihan hereggui ee

зочин
зочин
5 сар 20, 2025 18:58

УИХ-ын гишүүн Тэмүүлэнг Ерөнхий сайд болгох хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 21, 2025 06:41

OROSIIN MUU TAGNUUL ESTOI BUTEHGUI HUN TER USAN ORGILUUR TER ZAISAN TOLGOIG HAR ENE LUIVARCHINGIIN HIISEN AJIL

Холбоотой мэдээ

Back to top button