УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөшигний ард: Ерөнхий сайдад горилогчдын амбиц

Ерөнхий сайд огцрохдоо тулбал Засгийн газрын тэргүүнээр хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуулт идэвхтэй өрнөж байна. Хөшигний ард нэрлэгдэж, горилж буй дүрүүдийн амбиц ба ньюансыг хүргэе.


С.Амарсайханыг сошиалд хаяж байгаад Н.Учралыг оруулаад ирэх үү

Шадар сайд С.Амарсайхан идэвхтэй гүйж байгаа. Өчигдөр жишээ нь сиймхий гаруут Ерөнхийлөгчтэй уулзсан. Гэхдээ дтөрийн тэргүүнээс дэмжлэг аваагүй гэгдэж буй. Түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэмжихгүй бол Ерөнхий сайдаар яагаад ч гарч ирэх боломжгүй дүр юм.

Гэхдээ энд нэг тактик явагдаж болохыг анзаарцгаая. Нийтийн нүдэнд С.Амарсайханыг Ерөнхий сайд болгох магадлалтай мэт жүжиг өрнүүлж байгаад ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг гэнэт оруулаад ирэх магадлал тун өндөр.

Учир нь, Н.Учрал С.Амарсайханаас илүү Д.Амарбаясгалантай ойр. Н.Учралын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч ойр нэгэн. Хэдэн өдрийн бужигнааны бантанг хутгачхаад, бүгж чимээгүй болов.

С.Бямбацогтод төрийн өндөрлөгүүдийн дэмжлэг байхгүй

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийгөө голдоггүй нэгэн. Энэ ч утгаараа Ерөнхийлөгчийн ч, Ерөнхий сайдын ч, Сангийн сайдын ч суудалд санаархдаг. Хэн нэгний дэмжлэггүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учралаас илүү Б.Жавхланг дэмжих магадлалтай

Хэрэв Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээхдээ тулвал Ерөнхийлөгч Н.Учрал гэсэн "хийтэй" залуу дүрээс илүү Сангийн сайд Б.Жавхланг Ерөнхий сайдад дэмжих боломжтой. Учир нь, тэд бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар шиг цусан төрлийн садангууд. Нөгөө талаараа Засгийн газарт удаан, тууштай ажиллаж байгаагаараа Ч.Хүрэлбаатарын дараа нэрлэгдэх, мөнгөний эрх мэдлийг атгачихсан дүр.

Намын даргын судлаа Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарт хадгалуулах хувилбар орж ирэх үү

Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бас нэг хэрэгжүүлж мэдэх хувилбар бий. Энэ нь Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын аль нэгийг намаа удирдуулж, Засгийн газрыг тэргүүлж байгаад, төрийн тэргүүний суудалд сойх нэг хувилбар бий. Дараа нь төрийн тэргүүнээс буухдаа намаа эргүүлж авах.

Багцлаад харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сангийн сайд Б.Жавхлан, Г.Занданшатар нарыг, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан нарыг дэмжих боломжтой. Улс төрийн нөхцөл байдал маргааш болтол хэд ч хувирах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлан бол хулгайч

тогтох
тогтох

Жавхлан хэрэггүй Амарсайхан бүүр ч хэрэггүй хэрэгтэй хүн �##�га даа

Зочин
Зочин

С.Амарсайхан, Б.Жавхлан нар ямар ч хэрэггүй, хийж чадахгүй гэдгийг хэлье.

Зочин
Зочин

Бүгд л сул л гарууд харагдаж байна

Зочин
Зочин

zozo

Мag
Мag

Путин, Трамп, Си ... Н.Энхбаяр. Наступило время тяжоловесов в политике. Только Н.Энхбаяр в должности преьера спасет Монголию.

Зочин
Зочин

Эд нараас хамгийн хамгийн нь Улир�##� байна даа. Тэмүүлэн гийн сүүлийн үед зөв ярьж байгаа даа

Зочинbs
Зочинbs

ZANDANSHATARAS busad n yamar goridoccon vmxii svgnvvd ve!

зочин
зочин

Тэмүүлэнг ерөнхий сайд болго, улсад хэрэгтэй

Ха ха ха
Ха ха ха

Ёстой жинхэнэ ш�##�чгарууд байна дөө

Зочин
Зочин

Цаг хугацаа та нарыг хүлээхгүй �##�бан туша�##� ярьсаар байт�##� өвөл ийм л х�##�гаатай юм шүү дээ !

Zochin
Zochin

Javhlan uuriin bank busaa hugjuulsun, uchral yokd uzsen deer, Zandan ene dund hel am bagatai

Зочин
Зочин

Жавхлан, Амарсайхан хоёр л биш шүү.

Ххх
Ххх

Ганц чадах хүн нь Жавхлан шд.Гэхдээ тэнэгүүд нь дэмжихгүй дээ

Зочин
Зочин

Ерөнхий сайдыг солиод дэмий л санагдах юм тогтвортой байсан нь дээр дээ төлөвлөснөө хийж гацсан том төслүүдээ хөдөлгөөд. Заав�##� солих гээд байгаа бол тэгээд Эдийн засагч хүн л дээр дээ. Занданшатар эдийн засагч бас уншсан, туршлагатай хүн. Англи, Орос хэлтэй бас

zochin
zochin

самарсайхан л биш шүү

Зочин
Зочин

Эямбаа Оюук 2 цусан төрлийн садангууд бол огт биш л дээ. Ёстой нөгөө сайн ярьв�##� садан гэдэг шиг холын хамаатнууд

Зочин
Зочин

Тэмүүлэн ерөнхий сайд болго энэ улсад хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button