Нэг дороос | МАН-ын Бага хурлаараа "Засгийн газраа дангаараа бүрдүүлэх нь зөв" гэж үзлээ

Өнөөдөр /2025.05.21/15.00 цагаас МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг задлах, үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийднэ. Үүнтэй холбоотой улстөрийн тогоонд өрнөж буй үйл явдлуудыг Eguurnews мэдээллийн агентлаг НЭГ ДОРООС агуулгаар багцлан хүргэж байна.
НЭМЭЛТ: 03:20 цаг
"Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт явагдаж дууслаа.
Улмаар Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газрын бүтцээс гаргах асуудлыг МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэв МАН дангаар засаглах болбол хариуцлага хүлээнэ хэмээгээд байсан билээ.
НЭМЭЛТ: 01:47 цаг
-Л.Оюун-Эрдэнэ: Үүссэн нөхцөл байдлыг олон талаас нь шүүн тунгааж, улс төрийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье-

МАН-ын Бага хурал үргэлжилж, саналын томьёоллоор нууцаар санал хураахаар бэлтгэж байна.
Бага хурлын санал хураалтын өмнө Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ
Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Монгол Ардын нам олонхыг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг үндэслэн Намын дарга, Ерөнхий сайдын хувьд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод туссан, олон жил улс төржиж гацсан мега төслүүдийг хөдөлгөхийн тулд үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан дор гэрээ байгуулж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан.
Хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахад давуу тал,
- 2024 онд дэлхийн 70 гаруй улсад ардчилсан сонгууль болж, Монгол Ардын Нам 50 хувиас дээш суудал авсан цорын ганц эрх баригч улс төрийн хүчин болж, нэгэн зуунаас шинэ зуунд өртөөлсөн түүхэн ялалтыг хамтдаа байгуулж чадсан.
- Хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахад давуу болон сул тал аль аль нь байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслөөс авхуулаад Эрдэнбүрэнийг УЦС-ын зээлийн хэлэлцээрийг хийсэн, Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгийн оруулалтыг гэрээг үзэглэсэн.
- Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний алдагдалтай байсан олон төслүүдийг гацаанаас гаргаж, эрчим хүчний эх үүсвэрийг 308 МВт-аар нэмэгдүүлсэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хамтарсан Засгийн газар амжуулсан гэдгийг дурдав.
Харин хамтарсан Засгийн газрын сул талыг томилгооноос үүдэлтэй талцал, хуваагдал болоод улс төрийн намуудын дундах олон зөрчилдөөнийг хөндөж, төгсгөлд нь "Монгол Ардын Намын Бага хурлын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн VI хуралдааны 04 тоот тогтоолын дагуу хамтарсан Засгийн газар байгуулах эрхийг Намын Удирдах зөвлөлд өгсөн бага хурлын эрхэм гишүүд та бүхэн үүссэн нөхцөл байдлыг олон талаас нь шүүн тунгааж, улс төрийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье" хэмээн хэлжээ.
НЭМЭЛТ: 00.20 цаг
-Саналын томьёолол дээр тохирч чадахгүй маргалдсаар дахин завсарлалаа-

МАН-ын Бага хурал дахиад завсарлага авчээ.
Үүний өмнө гишүүд үг хэлж дууссанаар, саналын томъёоллоо боловсруулж санал хураах шатанд шилжсэн.
Улмаар,
- Зөвхөн АН-ыг гаргаж, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх
- Хамтарсан Засгийн газраас татгалзаж, дангаар засаглах агуулгатай хоёр томъёолол дээр тогтож чадахгүй багагүй хугацаанд маргалдлаа.
Эцэст нь дахин завсарлага авч байна.
НЭМЭЛТ: 23.30 цаг
-Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан ЗГ дэмжигдэхгүй бол хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдэж, санал хураахад бэлдэж эхэллээ-

23.20 цагийн байдлаар асуулт асууж, хариулт өгч дууслаа. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлжээ.
Тэрбээр, "Шийдвэрийг МАН-ын Бага хурлын гишүүд шийд. Хамтарсан Засгийн газар цаашид намын бодлогоор дэмжигдэхгүй бол хариуцлага хүлээнэ" гэж хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.
Улмаар санал хураалт явуулахаар саналыг томьёоллоо бэлдэж, боловсруулж байгаа аж. Саналын томьёоллоо эцэслэн тогтохоор маргалдаж байна.
- Хоёр намын хамтралаас татгалзах,
- Ганц АН-аас татгалзах
гэсэн хоёр хувилбар эцэслэгдээгүй байна.
НЭМЭЛТ: 22.30 цаг
-22.30 цаг: 10 гаруй хүн үг хэлсний дараа АН дээр санал хураана. Одоогоор 50/50 хувьтай байна-

22.30 цагийн байдлаар Бага хурлын арав гаруй гишүүн үг хэлэх үлдээд байна.
Оройн 21.00 цагийн 15.00 минутын завсарлагаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын хууччуултайгаа уулзжээ. "Ардчилсан намыг Засгийн газраас гаргах ёстой" гэсэн байр суурь одоогоор 50/50 хувьтай байгаа аж.
Санал хураалт явуулж эцсийн шийдвэрийг гаргах чигтэй байна.
Нэгт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд "Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ" гэдгээ илэрхийлчихсэн тул тодорхой болчихсон.
Хоёрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хоногийн өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа "Дангаараа засагла" гэсэн саналыг гаргаж байв. Тэгэхээр МАН-ын Бага хурлын гишүүдийн Ерөнхийлөгчийн автортой хүмүүс хэрхэх вэ гэдэг нь одоо гол анхаарлыг татах юм. Саналыг хайрцаглах эсэхээс хамаарч санал унах, дэмжигдэх нь шийдэгдэх магадлалтай гэсэн үг.
НЭМЭЛТ: 21.00 цаг
-"АН-ыг Засгийн газраас гаргаж, бусад намтай хамтрах уу" агуулгаар санал хурааж магадгүй-

48 гишүүн үг хэлэхээр бүртгүүлснээс 20 нь үлдээд байна. МАН-ын Бага хурал 15 минутын завсарлалаа. Завсарлахаас өмнө гишүүдийн зүгээс "Ардчилсан намыг Засгийн газраас гаргаад бусад намтай хамтрах санал гаргасан" гэгдэж байна. Харин ХҮН нам Засгийн газарт хоёрхон сайдын суудалтай тул санал хураалт явуулахгүй.
Ардчилсан намыг хасах эсэх асуудлаар 20 хүн үг хэлж дууссаны дараа санал хураах чигтэй байгаа аж.
Тэгэхээр салхи "АН-ыг гаргаад ХҮН намыг үлдээж, ИЗНН болон Үндэсний эвслийг оруулж ирэх үү" гэдэг агуулга руу эргэж мэдэхээр нөхцөл байдал үүсэх нь.
Энэ талаар тухайлбал, Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Б.Сүхбаатар: "Бага хурал хаалттай явагдаж байгаа учраас бүх мэдээллийг ил ярьж болохгүй. Хурлын үеэр ер нь АН-ыг их шүүмжилж байна. Хууль бус томилгоо хийж байна, томилгоон дээр их асуудал үүсгэж байна гэлээ. Нөгөө талаас парламент сөрөг хүчинтэй байх ёстой. Парламентад төлөөлөлтэй өөр олон жижиг нам байгаа шүү дээ. Тэдэнтэй хамтарч ч болно" гэв.
НЭМЭЛТ: 20.40 цаг
-Шууд: МАН-ын Бага хурал 15 минут завсарлалаа-
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 19.50 цаг
-48 гишүүнээс 23 нь үг хэлээд байна: Олонх нь "Хамтарсан Засгийн газрыг задлахгүй" гэжээ-
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьж дууссаны дараа Бага хурлын гишүүд үг хэлж байна. 45 гишүүн үг хэлэхээр бүртгүүлснээс 25 нь үлджээ.
Ихэнх гишүүд хамтарсан Засгийн газрыг задлахгүй, дэмжсэн байр суурийг илэрхийлсэн аж. Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Д.Батлут зэрэг гишүүд "Хамтралаа зогсоо" хэмээн шүүмжилсэн байна. УИХ-ын дарга асан М.Энхболд нарын хууччуул ирсэн ч, ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа аж.
Бага хурлын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Я.Содбаатар тэргүүтэй удирдлагын баг хариулт өгч буй юм.
НЭМЭЛТ: 18.30 цаг
-Х.Нямбаатар "Нэгдүгээрт улсын эрх ашгийг тавья" гэж уриалжээ-

МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарын хувьд өөрийн байр суурийг илэрхийлж, үг хэлсэн байна.
Тэрбээр "нэгдүгээрт улсын эрх ашгийг, хоёрдугаарт намын эрх ашгийг, гуравдугаарт хувийн эрх ашгийг эрэмбэлж шийдвэр гаргаарай" гэж Бага хурлын гишүүдэд уриалжээ.
НЭМЭЛТ: 18.00 цаг
-Д.Амарбаясгалан "Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ" гэжээ-

МАН-ын Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах ажиллагаагаар үргэлжилж байна. Найм нь үг хэлсэн бөгөөд одоо 40 хүн хэлнэ.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ" гэдгээ илэрхийлсэн байна.
Хамтарсан Засгийн газрыг задлах эсэх зөрчлийн тэнцвэрийг хагалах гол хүнээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрлэгдэж байсан юм. Учир нь Бага хурлын 396 гишүүний дийлэнх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүмүүс. Тэр олон жил намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа өөрийн бүтцийг сайтар бэлтгэж, засаж авсан улстөрч гэдгийг онцлон хүргэсэн билээ.
НЭМЭЛТ: 16.50 цаг
-МАН-ын Бага хурал эхэлж, Төв талбайд "Огцрох амархан" жагсаал үргэлжилж байна-

МАН-ын Бага хурал 67 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар удирдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тайзан дээр гарч, хэлэлцэх асуудлаа танилцуулж, илтгэлээ тавьж байгаа аж.
Үүнтэй зэрэгцээд Төв талбайд залуусын "Огцрох амархан" жагсаал өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна.
НЭМЭЛТ: 16.10 цаг
-Хэвлэлд ам нээсэн Бага хурлын гишүүд бүгд хамтарсан Засгийн газрыг дэмжээд байна-

МАН-ын Бага хуралд оролцохоор гишүүд хүрэлцэн ирж дууслаа. Тусгаар тогтнолын ордонд төв хаалгаар нэвтэрч, сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн улстөрч 20 орчим байна.
Тухайлбал: Б.Чойжилсүрэн, Су.Батболд (Хотын захирагч асан), Ж.Бат-Эрдэнэ (Ж.Батзандангийн ах), П.Сайнзориг, Х.Бадамсүрэн, Ч.Ганхуяг, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, М.Билэгт, О.Батнайрамдал, Д.Сумъяабазар, Э.Болормаа, Г.Ганболд, Б.Цогтгэрэл нар байр сууриа илэрхийлсэн.
Тэднээс хэн нь ч хамтарсан Засгийн газрыг эсэргүүцсэнгүй. Өөрөөр хэлбэл, хэвлэлд ам нээсэн Бага хурлын гишүүд бол хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа нь харагдлаа.
Одоо МАН-ын Бага хурал хараахан эхлээгүй байна. Ирц 52 хувьтай байна гэлээ.
НЭМЭЛТ: 15.30 цаг
-Фото: Хамтарсан Засгийн газрыг задлах эсэхийг шийдэх МАН-ын Бага хурлын гишүүд-
Хамтарсан Засгийн газрыг задлах эсэхийг шийдэх МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд цуглаж байгааг фото сурвалжилгаар хүргэе.
НЭМЭЛТ: 15.00 цаг
-МАН-ын Бага хурлын гишүүд ирж байна-
Шууд дамжуулалт:
МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордон руу орж байна. Бага хуралд Хотын дарга асан Су.Батболд, Д.Сумъяабазар, одоогийн Хотын дарга Х.Нямбаатар, "Эрдэнэт үйлдвэр"-ийн дарга асан Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүд ирлээ.
НЭМЭЛТ: 14.00 цаг
-ХҮН нам 17.30 цагт хуралдах бол АН-ын Улс төрийн зөвлөлийнх тодорхой болоогүй байна-

МАН-ын Бага хурал 15.00 цагт эхэлнэ.
Мөн ХҮН намын Төлөөлөх зөвлөл 17.30 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэх аж. ХҮН намын дарга Т.Доржханд "Хамтарсан засгийг сөрсөн гишүүндээ хатуу хариуцлага тооцно" гэдгээ мэдэгдсэн. Тэр нь УИХ-ын гишүүн Х.Золжаргал байсан юм.
Түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдах чигтэй байгаа бөгөөд цаг нь тодорхой болоогүй байна. Тус нам орон даяар хэлэлцүүлэг хийж байгаатай холбоотойгоор ирцээ бүрдүүлэхээр орон нутгаас ирж буй гишүүдээ хүлээж байгаа мэдээлэл бий. Ямартай ч, АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хуралдаа УИХ-ын гишүүдээ оруулж, өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэнэ" гэдгээ мэдэгдсэн.
НЭМЭЛТ: 12.40 цаг
-Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө хураах хуулиа өргөн барьж, Т.Доржханд нар засаглалын хямралыг санууллаа-

Өнөөдөр өглөөний уулзалтуудын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө хураах хуулийн төслөө өөрөө өргөн барьж, АН болон ХҮН намын дарга нар хэвлэлд ам нээлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нотлогдохгүй хөрөнгийг хураах, 2002 оноос хойш үйлчлэх иргэний журмын зохицуулалттай хуулийг өргөн барих үеэрээ "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслөө өргөн барьж байна. Өмнө нь арваннэгдүгээр сард өргөн баригдсан. УИХ-ын дүгнэлтийг үндэслэн зарим зүйл заалтыг илүү боловсронгуй болголоо. Ялангуяа Сингапур, Шинэ Зеланд гэсэн улсуудын туршлагыг оруулсан. Нийтийн албан тушаалтан орлогоо нотолж чадахгүй бол хуулийн дагуу улсын орлого болдог. Гэр бүлийн гишүүд орлогын албан татвараар бүртгэл илүү нарийвчилж хянагдах агуулгыг бид ярилцаад өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийн сан маш сайн болсон. Мэдээллийн сан дээрх орлого нотлогдохгүй бол хэрхэх вэ гэдэг зохицуулалт манайд бий. Гэхдээ дэлгэрэнгүй биш" хэмээлээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, "МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийг бодож байна уу, үгүй юу гэдгийг эргэж сайн харцгаагаад дүгнэлтээ гаргах байх. Улс төрийн зөвлөлийн хуралдаа УИХ-ын гишүүдээ оруулж, өргөн бүрэлдэхүүнээр ярилцана. Итгэл үнэмшлээрээ хамтарсан. Тэр итгэл үнэмшил нь улсын эрхи ашиг. Улсын эрх ашгаа бодохгүй намын эрх ашгаа бодвол тарсан нь дээр. Түүнээс биш АН "Хамтарсан Засгийн газартаа байлгаач" гэж хэзээ ч гуйхгүй. АН улсынхаа эрх ашгаас урвахгүй" хэмээлээ.
ХҮН намын дарга Т.Доржханд "Ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газар байх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай. ХҮН намынхаан, 30 жилийн бугширсан асуудлыг эр зоригтой хамтарч шийдье гэж хадган дээр урилгаа тавиад урьсан. АН-ыг ч тэгсэн. Тэгээд өнөөдөр цөөн хэдэн хүний жижиг эрх ашиг дээр МАН шийдвэр гаргавал тун харамсалтай. Дүрмийн бус, хууль бус, эрх ашигт нийцсэн шийдвэр гарвал хариуцлагатай хэлье-жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. Монголын парламентыг чадавхгүй гэж харагдуулж, Ерөнхийлөгчийн засаглал руу явуулах гэж байна" гэсэн юм.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намын дарга нартай уулзаж байна-

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартайгаа уулзсан. Уулзаж дуусаад үргэлжлүүлэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон ХҮН намын дарга Т.Доржханд нартай уулзаж байна.
Уржигдрийн уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дангаараа засагла" гэсэн тулгалтын хийсэн гэгддэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "Хамтарсан Засгийн газраа задлахгүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр 15.00 цагаас МАН-ын Бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэж хайныг хагална.
Үүнээс өмнө хоёр намын даргатай уулзаж, "Засгийн газраа задлахгүй байх" өөрийн байр сууриа илэрхийлж байгаа гэж ойлгогдоно.
НЭМЭЛТ: 10.25 цаг
-Л.Оюун-Эрдэнэ сайд нартайгаа уулзаад, Бага хурлаар хамтарсан ЗГ-аа хамгаална гэжээ-

Засгийн газрын хуралдаан 34 асуудал хэлэлцэхээр тохирсон ч хоёр цагийн дотор хуралдаж дуусав. Улмаар, үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартайгаа уулзаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учралд ширүүхэн үг хэлсэн талаар мэдээлэл байна. Танхимын байр суурьтай нэгдээгүй, хувь тоглолт хийсэн зэрэг шүүмжлэлийг түүнд хэлжээ. Н.Учралын хувьд гадаад томилолтоос ирсэн ч даваа гарагийн МАН-ын бүлгийн хуралд ирээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд л хүрэлцэн ирсэн аж.
Нөгөөтээгүүр, МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх дээр улс төрийн шийдвэр гаргана.
Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Хамтарсан агуулгыг больж, дангаараа засаглан өөрөө тэргүүл" гэсэн хувилбарыг зөвлөсөн гэгдлээ.
Л.Оюун-Эрдэнийн тухайд аль болох хамтарсан Засгийн газрыг хадгалж үлдэх байр сууриа хатуу баримтална, хамгаална. Хэрэв МАН дангаар засаглах бол өөрөө огцрох шийдвэр гаргаж мэднэ. Тэгвэл одоогийн танхим дотроос дараагийн Ерөнхий сайдыг санал болгоё гэсэн агуулгаар сайд нартай уулзах үедээ ярьсан гэх мэдээлэл байна.
МАН-ын Бага хурал 15.00 цагаас болно.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-Засгийн газар 2 цаг хуралдаж дуусаад Л.Оюун-Эрдэнэ сайд нартай уулзаж байна-

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн бөгөөд 09.55 цагт дууслаа. 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэхээр товлосон ч, хоёр цаг гаруй хуралдав. Хэлэлцсэн асуудлууд дунд Засгийн газар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хуулийн төсөл багтжээ.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нартайгаа уулзаж байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийнэ. Мөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хөрөнгө хураах хуулийнхаа талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-Өнөөдөр улс төр бужигнах өдөр-

Улстөрийн тогоо улайслаа. Өнөөдөр ч чамгүй буцална.
- 08.00 цагт Засгийн газар
- 15.00 цагт 369 гишүүнтэй МАН-ын Бага хурал хуралдана. Үүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах чигтэй байна.
- 15.00 цагт Ардчилсан намын Улс төрийн зөвлөл тус тус хуралдана.
Эдгээр хурлуудаас нэн түрүүнд Хамтарсан Засгийн газрыг задлах эсэх хувь заяаг шийдэх улстөрийн шийдвэр гарна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг ярих зохицуулалт байхгүй. Одоогоор огцрох эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн хоёр өдөр их ч зүйл өрнөлөө.
Төрийн ордонд болсон уулзалтууд, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын нээлтийг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр явж байх хойгуур хүүгийнх нь сүйн бөгжний дуулиан дэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ говийн бүсээс ирүүтээ мэдээлэл хийсэн. Бөгжнийхөө учрыг энэ долоо хоногт хүү нь ч тайлбарлахаар хүлээгдэж байна. Төрийн ордонд өрөө дамнасан хэд хэдэн уулзалтууд болтлоо улстөр өрнөлөө. Эхлээд Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд уулзсан. Түүний дараа Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгчийн өрөөнд ороод гарав. Мөн Ерөнхий сайд МАН-ын генсек Я.Содбаатар, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нартай уулзлаа. Үүнийхээ дараа Д.Амарбаясгалантай хоёулхнаа уулзсан гэгдсэн. Хамтарсан Засгийн газартай байх эсэх, Л.Оюун-Эрдэнийн асуудлыг яг хэрхэх, Засгийн газраа огцруулбал хэн Ерөнхий сайд болох уу зэрэг агуулгууд яригдсан нь үнэн юм.
Ямартай ч, өнөөдрийн Ерөнхий сайдын сандал суудлын хувь заяанаас дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа ихээхэн хамааралтай.
Хөшигний ард хөвөрсөн хувилбарууд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохдоо тулбал Засгийн газрын тэргүүнээр хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуулт идэвхтэй өрнөлөө. Горилогчдын амбиц ч багагүй цухалзав. С.Амарсайханыг сошиалд хаяж байгаад Н.Учралыг оруулаад ирэх үү. Өөрийгөө голдоггүй С.Бямбацогт ч, сиймхийг ажиглаж суугаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас илүү Б.Жавхланг дэмжих магадлал өндөртэй. Мөн Ерөнхийлөгч намын даргын суудлаа Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарт хадгалуулах хувилбар бодож байгаа. Хамгийн сүүлд хэрэв Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцорвол албан тушаалаа өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өгөхөөр тохирсон гэгдлээ.
Товчхондоо МАН-ын гишүүд өөрсдөө дараагийн Ерөнхий сайдаа тодруулаад гүйцгээв. Нам дотроо хамгаалалтгүй байгаагийн илрэл. Нөгөө талаар бүлэглэлийн ашиг сонирхлын нэгдэл талбай дээр болон ордонд хүчтэй өрнөж байна.
Шууд дамжуулалтыг: Б.ЭРДЭНЭБАЯР, О.СОЁЛМАА
Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБАЯР, С.БОРГИЛ
Редакциас текст бэлтгэлийг: П.УРНАА, М.ТЭНГИС
Бидний өмнө нь хүргэсэн агуулгуудыг доорх линкүүдээр уншина уу.
Бага хурлын нюанс: Зөрчлийн тэнцвэрийг Д.Амарбаясгалан л хангах нь нийтлэлийг ЭНД

Өчигдрийн өрнөл: У.Хүрэлсүх хүчийг үзүүлж, Л.Оюун-Эрдэнэ гүрийж, С.Амарсайхан мөрөөдлийнхөө араас гүйв нийтлэлийг ЭНД

Хөшигний ард: Ерөнхий сайдад горилогчдын амбиц нийтлэлийг ЭНД

Д.Сумъяабазарын кэйс давтагдах уу: Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсвэл Д.Амарбаясгаланд Ерөнхий сайдын суудлаа өгч мэднэ нийтлэлийг ЭНД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за засаг тарах ямар ч үндэслэл байхгүй шүү тэнэгтээд байгаарай хэдэх ш�##�дан хөлсний баньд нар мэдрэл юм хашгачаад тараана гэж юу байсан юм бэ
Одоо байгаа засаг байсан нь хамаагүй дээр
mcs huchtei yumaa neg hachin bandiar zasag unguulj baidag
odoo yu l boldiin boldoo
Энэ засаг хугацаанаасаа өмнө тарна гэж бхгүйэээ
Тэгээд эдийн засаг нь унаад $ ханш нь өсөөд дэлгүүр лангуу нь хоосроод шилжилтийн үеийн нөхцөл байд�##� руу шилжээд бгаа нь зүгээр үү? Хот гэж б�##�гас, �##�хах ч замгүй, шороо тоос, бохир орчиндоо өвчлөөд байж байх нь зүгээр үү? Тэгээд энэ ларга сайд нар нь бидний төлсөн татварын мөнгөөр бидний амьдр�##�ыг сайжруулах биш, өөрсдийнхөө гэр бүл, ах дүү нартайгаа хувааж идэж уугаад суугаад байгаа нь зүгээр үү тээ?
zasag unah ni hend ashigtai baina sain bod bod bod
bujignah ni bol bat l bolchiloo gaigui l humuus songogdoosoi
Эдээрээ оролвол эвдэхийн тэмдэг... гэдэгдээ. Энэ засгийн газрыг огцрууллаа гээд ард түмэнд ямар ч ашиг байхгүй. Ёстой Сахил хүртээд ш�##� дордов гэдэг л болно. Зөвхөн ашиг сонирхолтой хэсэгхэн хүнд л маш их ашигтай болох байх даа. Т�##�бай дээр жагсаж цуглаад байгаа нөхдүүд наад цаадахаа жоохон бодмоор юм. Ер нь Монголчуудын тархины ядуур�##�, боловсрол, соёлын түвшинг л харуулж байна даа.
Амарбаясг�##�ан шиг бөөрөнхий, з�##�хуу, архичин, бас Оджарг�##�д , Х.Баттулга нарт ажилладаг хүн хэрэггүй. Харин Б.Энхбаяр, Содбаатар, Ж.Энхбаяр нар шиг ажилласаг хүмүүсээс болгох нь зөв.
оюун-эрдэнэ бол авлигын заг�##�майлсан эцэг энхбаяртай сүлбэлдсэн, түүнээс авлига яаж цэцэглүүлдэгийг сурсан нусан буу л байж л дээ, авлигад холбогдсон л бол монголын төрөөс �######�сан чинь дээр
Хэдхэн хүн хашгираад л өнхөрөөд өгдөг хэврэг засаг байж болохгүй ээ
Хэдхэн хүндээ биш асар их баяжсан ерөнхий сайдад асууд�##� нь байна. Шудрага ёс ярьж гарч ирсэн хүн шүү дээ
Огцор оо олигтой ажил хийх сайд �##�га. Намынхаа жагса�##�таар орсон гишүүдээ эргүүлэн тат, MCs-с мөнгө авсан гишүүдээ эргүүлэн тат, их хурлын гишүүн олон бх хэрэггүй нь харагдлаа
засаг тарах ямар ч үндэслэлгүй!! мөрөөдөж хэрггүй шүү...
Огцор үгүй бол чамайг төрийн ордноос чирч гаргаад бэрх тосгоны чинь хогийн ж�##�ганд аваачиж хаяна шүү
Огцорлоо гээд дээрдэхгүй улам л дордоно л доо. Дараагийн засгийг бас л амархан огцруулна, Монголчууд хоорондоо хэрэлдсээр хорвоог барлаа
Ерөнхий сайд ч бай, Ерөнхийлөгч ч бай — Мафийн эрх ашгийг хөндөх л юм бол суудлаасаа буух нь тодорхой. Өмнө нь ийм явд�##� олонтоо болсон, одоо ч үргэлжилж байна.
Медиа хэвлэл мэдээл бол мафийн хувьд хумсны хир төдий амархан зүйл. Шаардлагатай үед хэнийг ч сурт�##�чилж чадна, мөн яг тийм амархан устгаж ч чадна. Эдийн засгийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүд ч тэдний гар хөлд орсон. Тэр яригда0ж буй 14 төслийн ДӨРӨВ нь бол бүр хөндөж болохгүй “ха�##�ттай бүс” — тэнд мафийн бүлэглэлийн эрх ашиг ноцтой хэмжээнд шург�##�сан. Элбэгдорж бол гайх�##�тай мундаг тоглогч гэж бодож байна. Хэзээ ч яарахгүй цаг хугацааг маш сайн тодорхойлж чаддаг хэнийг ч өөрийн т�##�д оруулж чадах гайх�##�тай тоглогч.
З�##�уу хүн яахав өөрчилнө гэж бодсон гэхдээ эндүүрэл шүү. Тоглоом �##�ь хэдийн тогтсон дүрмээр явж байна. Хэрэв хэн нэгэн тэдний ашиг сонирхлыг зөрчих гээд үзвэл СӨРӨГ хүчнийг гаргаж ирэх, улс төрийг эргүүлэх, нэр хүндийг нь унагаах юу ч биш. Систем �##�ь хэдийн хян�##�тад орсон, тэд бол үнэхээр хүчирхэг.
Энэ хөрөнгө хураах хууль бол зүгээр гөлөг төөрүүлэх арга нүүрсний хулгайч,ковидын үеийн хулгайч бүгд л их хур�##� МАН намд бгаа хэн хэдэн тэрбум,наядыг хулгайлсанаа мэдэж л байгаа!
Hoyor said nertei saltaanii 2 tumsug yu l bol
ХҮН намыг ямар нам гэдэг юм, тэр чигээрээ улстөрөөс �######�б�##� таарна. х�##�аасны нам
Алтангэрэл Төрийн өмчийн хувьчл�##�ыг эхнээс нь сөхвөл таарна
Засгаа тараа Дангаараа бүрдүүл, дангаараа хийх ёстой төслүүдээ хэрэгжүүлээд яв, намын даргаа соль, дээд зэргийн худ�##�ч з�##�ьтай нөхөр, өнөөдөр ЗГ-н хур�##�даанаар 34 асууд�##� оруулж, иргэдийн хүсэн хүлээсэн юмыг(хөрөнгө хураах) шийдэх гэж бна ч гэх шиг, битгий жүөиг тогло, жагса�##�тын гишүүдээ эргэн тат, MCs-с мөнгө авсан хүмүүсээ эргүүлэн тат, олон гишүүдийг бид тэжээж чадахгүй
монголын төр ийм �##�и�##�агчдаар хэзээ ч дутаж байгаагүй юм, хүн даргаар төрдөггүй юм, хэн ч болсон хийж чадна, гэхдээ эх орон, ард түмнээ боддог сэтгэлтэй хүн л хэрэгтэй, попрогчид одоо болно
Угаасаа Хүүк дуугарахгүй байгаа юм чинь НАЙМААЛЦАЦГААСАН гэсэн үг биз. Новш юмаа.
Хамтарсан ЗГ үргэлжилвэл үргэлжилнэ биз. Харин Оюун-Эрдэнийг Амарбаясг�##�ангаар солих хэрэгтэй
Энэ нямбаатар өөртөө хэзээ ч зохихгүй үг хэлжээ. Ер нь энэ МАН ыханд нийтэд нь тохирохгүй үг байна, муу новшнуудад. Эд нар хэзээнээсээ Монголыг хорлосоор ирсэн!
Энэ нямбаатар өөртөө хэзээ ч зохихгүй үг хэлжээ. Ер нь энэ МАН ыханд нийтэд нь тохирохгүй үг байна, муу новшнуудад. Эд нар хэзээнээсээ Монголыг хорлосоор ирсэн!
Огцор! Орлогоо нотол хариуцлагаа хүлээ!
За даа энэ захи�##�гат Огцрох Амархан цуглааныг УИХ ,Засаг дотроосоо л зохион байгуулаад байх шиг харагдаад бгаа.Учр�##� гол толгойлогч нь Дамдинням,Батлут зэрэг дөнгөж 2 удаа сонгогдлж байгаа аваргуудад Би ЕС болбол чамд тэр Яамыг өгнө гэсэн яриа Тамхины цэгээс гарсан ч үнэн бололтой.Хамгийн муухай урвагч чинь МАН-д Учр�##� тэргүүтэй �##�бан туша�##�ын төлөө Аав ээжээ ч �##�ж мэдэх хэдэн Дуракууд бга.Энэ үйл явц Намд хэн нь хэн бэ ЕС-д хэн Хөнь болох нь вэ гэдгийг Ялгаад өгөх нь ард олон ч үүнийг харах нь.Худрагагүй нөхдөөсөө эртхэн с�##�ах Боломж ч байж болохоор бна
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
Амарбаясг�##�ан Засгийн хамаг асуудлыг унагаад бсан. Бортээгээ авахаар Оюуктайгаа тохирчихож л дээ аяагүй бол. Найма�##�цахаа больцгоо. Улс орноо бодож үз.
Ан-г засгаас гарга, ЗГ-аа дангаараа бүрдүүл эвсэхээр бол ҮЭ-стэй хамтар Оэрдэнэ намын даргаа өг, MCs-н гишүүдээ болон жагса�##�тын гишүүдээ эргүүлэн тат, намын нэр хүндээ бод, ерөнхийлөгчийн сонгуулиа бод, гишүүд дэмжигчдээ бод, өнөөдөр та нар тэдний хүчинд наанаа байж байгаа шүү, АН, ХҮН нам ялсан бол та нарбг хэн ч тоохгүй
Гол нь бөгж, цүнхнээс болж энэ асууд�##� гараа биз дээ? Түүнийгээ яасан бэ?
Оюун-Эрдэнэ гэдэг нөхөрт хариуцлага тооц. Асуудлаа ойлгодоггүй сумнууд вэ
АН. ХҮН тэй хамтарсан буруу.
Ялсан нам.ялагдсан.намтай хамтрах.дэмий.
Дангаараа.байсан нь үр дүнтэй.