Цохилтын шок буюу төгрөг хоногийн дотор шал арчив

Засгийн газрын зүгээс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтыг урагшлуулчихвал нүүрсний экспортод хамгийн том ололт амжилт болно гэдэг агуулга дээр хагас жил гаруй фокуслав.
Үнэхээр ч хоёр улсын хилийн боомт холбогдох нь эдийн засгийн хувьд ашигтай, өгөөжтэй шийдэл мөн үү мөн. Гэтэл нүүрсний супер циклийн үе дуусаж байгаа үед манайх Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуульдаа өөрчлөлт оруулж нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, парламентийн түвшинд ихээхэн түлхэц үзүүлж, тал талаас нь зүтгүүлсэн.
Гэсэн ч бодит байдал дээр Хятадын зах зээл нүүрсний, тэр дундаа коксжих нүүрсний импортоо хумьж эхэллээ. Тус улс хамгийн том нийлүүлэгч болох Индонези улсаас нүүрсний 2015-2022 онд тухайлбал нүүрсний импорт нь 93 хувьтай байсан бол 2023 оноос хойш 76 хувь болтол буураад байгаа.
2025 оны эхний улирал дуусахад Хятадын нүүрсний импорт даруй 13 хувиар буурч, ингэхдээ Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 3 хувиар буюу 6.97 сая тонноор багасаад байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар хил холболтын томоохон бүтээн байгуулалтаа Хятадын нүүрсний зах зээлийн бодит байдалтай уяж чадахгүй байсаар энэ хүрэх зуур Засгийн газар ийн дэнжигнэж эхлэв.
Хятадын талаас анхлан уулзахдаа л танай улс төрийн тогтворгүй байдал хийгээд, төрийн залгамжгүй шийдвэрүүдээс залхсан гэдгээ шуудхан илэрхийлсэн юм. Иймдээ ч энэ удаа хоёр улсын боомтын төмөр замын хил холболтын хамтын ажиллагааны гэрээнүүдийг хатуу нөхцлөөр хийсэн гэхэд болно. Энэ үед Засаг ганхсан нь эрсдэлтэй юу гэвэл тийм. Хятадын талд манай талаас үл итгэлцэл үүсвэл өнөөх л алдагдсан боломжийн өр төлбөр сөхөгдөж мэдэхээр.
Засгийн газар тойрсон улс төрийн бужигнааны хамгийн том цохилт нь эдийн засагт л ирдэг. Хамтарсан Засгийн газрыг задлаж магадгүй сургаар ам.долларын ханш ганцхан хоногийн дотор 15 төгрөгөөр чангарч, төгрөгийн ханш нэг өдрийн дотор ийн унаж буй нь цаашид тогтворжих найдвар тун бага. Улс төрийн элдэв нюансын гол хохиролын шууд нөлөө дотоодынэдийн засагт, тэр дундаа мөнгөний ханш дээр ирдгийг ийн бодитоор харуулав.
Нөгөө талд хэрүүл, талцлын хажуугаар дэлхийн зах зээл дээр алтны ханш огцом өссөөр байхад одоог хүртэл бид алт дээр боломжит хөтөлбөрүүдээ шавдуулж эхлээгүй хэвээр.
Засгийн газраас нүүрсний экспортоос алдагдаж буй орлогыг алтаар нөхнө гэдэг гаргалгаа дор “Алт-3 хөтөлбөрийг идэвхжүүлэхээр зорьж буй. Оны эхний хагаст гэхэд унци алт 2265.53 ам.доллар байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2723 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшиндээ хүрчихлээ. Өнгөрсөн оны сүүлээр дэлхийн зах зээл дээр алтны ханш 1978 ам.долларын ханштай байсан бол 2024 оныг ханшийн уналттай эхэлж, оны дунд үед 2428 ам.долларыг даваад байсан юм.
Харин өнөөдрийн байдлаар унци алт 3310 ам.долларын ханштай буюу өсөлтийн цикл эхэлчихсэн байхад бид талцсаар л.
Алтны үнэ өсөх тусам нөөцийг нэмэгдүүлж, энэ хэрээр валютын нөөцөд ч эерэг нөлөө үзүүлдэг. Монгол Улс өмнө нь 22 тонн алтны нөөц бүрдүүлж байсан бол 2025 оны байдлаар хэмжээ буурч 15 тонн орчимд хэлбэлзэж буй. Ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын алтны нөөцийг Монголбанк бүрүүлж байсан гэсэн үг. Харин цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхэд зорилтот хөтөлбөрөөр урагшилъя гэдэг зорилтоо Сангийн сайд ч илэрхийлж байсан удаатай.
Гол нь улс төр бужигналаа ч эдгээр зорилтуудаа хэрхэх вэ гэдэг Засгийн газрын тогтсон хандлага, залгамж бодлого манайд дутуудаж байгаа нь анзаарагдана. Засгийн газрын хоёрхон өдрийн бужигнаанд монгол төгрөгийн ханш ийн савлаж буй нь манай эдийн засагт үзүүлэх улс төрийн нөлөөлөл, түүнээс гарах эффект хэр их байгааг харууллаа.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэгүүдээ в�##�ютийн ханш өсч төгрөг үнэгүй болж бга үед �##�т зэсээ зарахгүй бх ёстой шүү Цаашлаад гадаадынхны гар хөл болсон в�##�ютийн ченжүүдийг устгаж үгүй хийх, ЗГ нь монгол банкийг татан буулгаж, в�##�ютийн хатуу бодлого барьж ядуу буурай орон гэдэг нэрийн дор в�##�ютийн чөлөөт зах зээлийг устгах, зөвхөн банкаар л в�##�ютийн солилцоог явуулж хэвшүүлэх ёстой юм
Banknii erunhiilegch , sangiin said 2 bsn tsagt tugrug honzontoi hun shig yvnaa !
Зохиомол саад,засгийн газрыг туйлдуулан нураах санаатай,ьууж өгч брлохгүй
Гадаад , дотоодын уул уурхайн с�##�барын хөрөнгө оруулагчид төгрөгийн ханшийг унагаж , ЭЗ - ийг сулруулж ирсэн . Өнөөдөр чиг тэд нар төгрөгөөр ш�##� арчиж , Монгол улсын ЭЗ - ийн тусгаар тогтнолыг устгах ажиллагаа явуулж байна .
Үүнд иргэд, турхирагчид, даган хуйлрагчид л буруутай! Засаг төр ганхв�##� бүх зүйл замхарна гэдэг!
Хятадын бодлого,манай төрд гарсан хүмүүсийн увайгүй зан чанар нь яг үнэн нүүр царай.Олонхи болоод ажил сайжирсан уу?Ширээ сандлын хэрүүл,тасрахгүй,таарч тохирохгүй хүмүүсийг �######�уулдаг баймаар байна
Юу ч мэдэхгүй хэдэн хүүхдийн жагса�##� цуглаан тэднийг дэмжиж байсан АН тодорхой тооны гишүүдээс болж улс орны э.з ганхаж ард түмний амьжиргаа доголдож эхэлж байх шив дээ.