ХҮН намд ирж буй сорилт: Тэд ашиг сонирхлыг сонгох уу ардчиллын үнэт зүйл дээрээ бат зогсох уу

Өчигдөр хамтарсан Засгийн газрыг задлах эсэх асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэв. Ингэхдээ “Хамтралын гэрээгээ зөрчсөн намтай цаашид засагт хамтрахгүй” гэдэг агуулгаар Бага хурлын гишүүдээс нууцаар санал хурааж, улмаар цаашид одоогийн Засгийн газраас АН болон ХҮН-ийг шахан гаргаж, МАН дангаар засаглах уу гэдэг асуулт урган гарч эхэллээ.
ХҮН намын дарга Т.Доржханд өчигдөр хамтарсан Засгийн газар цааш явах ёстой гэдэг байр суурь дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн.
Угтаа бол МАН-ын Бага хурал дээр АН-ын асуудлыг голчлон хөвөрдөж, хамтарсан Засгаас гаргах уу, хамтын гэрээний үүргээ гүйцэтгэсэн үү зэргийг хөндсөн хэмээн тайлбарлаж буй ч цаад шалтгаандаа бол дангаар засаглах сонирхлыг л илтэд цухалзуулсан юм.
ХҮН нам бол хэдийнээсээ МАН-д ээлтэй гэдэг шүүмжлэл дунд нягт гишгүүлж ирсэн учраас магадгүй МАН-тай нэгдэхгүй гэдэг байр сууриа илэрхийлбэл дараагийн УИХ-ын сонгуульд олон нийтээс дэмжлэг авах шаанс үлдэж магадгүй.
Иймээс өнөөдрийн улс төрийн нюансыг харвал АН-ыг хамтарсан Засагт орохдоо байгуулсан гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр цаашид засагт хамтрахгүй гэдэг шийдлийг МАН батжуулбал ХҮН нам цаашид АН-тай нэгдэж сөрөг хүчний үүрэгт жин даралцаж, өөрсдийн яриад байдаг намынхаа ардчилсан үнэт зүйлийн зарчим дээр бат зогсох уу эсвэл шинэ хамтарсан Засгийн газарт нь суудал горьдох уу гэдэг сорилтын үүдэн дээр ирээд байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮН нам зүгээр улстөрөөс бүрмөсөн �######�ж үз өөр танай намаас хүсэх юм юу ч �##�га даа
Доржоо намдаа болон хувьдаа мөнгө хийх гээд байхад
х�##�тар ханд аа гэж
ХҮН нам дотор гайгүй зөв сэхээтнүүд бий. Даанч намын дарга нь гэж энэ нэг х�##�тар дурак намынхаа нэр хүндийг унагаад байх юм?!!
Намын даргын сэтэр томдсон хүн