УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ухаа худаг бол шинэ Засгийн газраас асуух ам!

Төр гэхээсээ төрийн бодлого тогтвортой байх ёстой гэдэг үнэн. Нэг нь огцроход нөгөө нь ажлыг үргэлжлүүлж байх учиртай. Үнэхээр тэгж чаддаг бол хэн хүнд улс төржих шаардлага гарахгүй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө өргөдлөө өгч, огцорно гэдэг албан бус мэдээлэл ихээхэн тарлаа. МАН-ын Бага хурлын өмнө ч тэр хамтарсан Засгийн газраа хамгаална, хэрэв дангаар засаглах болбол албан тушаалаа өгнө гэж байр сууриа илэрхийлж байсан.

Хөшигний ар дахь мэдээллээр шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдын асуудал хэдийнэ хөдлөөд эхэлжээ.

Шинэ Засгийн газар бүрдлээ гэж бодъё, МАН-ын дарга болох дараагийн Ерөнхий сайд ч ажлаа авъя. Тэдний үргэлжлүүлэх ёстой сэдэв юу вэ. Энэ бол Ухаа худагийн асуудал.

Одоогийн байдлаар Ухаа худагийн лиценз хуулийн дагуу олгогдсон эсэхийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг дүгнээд байгаа. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийг ахалж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцээгүй. Хэлэлцэхгүй байхаар нь хоёр боть ном болгож хэвлээд УИХ-ын гишүүдэд тараасан. Яг энэ долоо хоногт нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний асуудал сошиалд гарч ирсэн давхцалтай.

Мөн энэ оны хоёрдугаар сард ЕТГ-ын дарга асан З.Энхболд Ухаа худгийн асуудлыг дэвшүүлж тавьсан. Удалгүй ЗГ ажлын хэсэг байгуулсан. Түүний дараа ММС групп нь Ухаа худгийн лицензийг шууд бусаар барьцаалж, 350 сая ам.долларын өрийн бичиг гаргасан давхцал ч анхаарал татаж буй.

Ерөнхий сайдын хувьд түүнийг огцруулах шалтаг биш шалтгаан нь Ухаа худаг, Тавантолгой, MCS гэдгийг ярьж яваа. Энэ үнэхээр үнэн бол, дараагийн ЗГ энэ тухай хөндөхгүй нь логикийн хувьд ойлгомжтой юм.

Тийм ч учраасдараагийн Засгийн газар Ухаа худаг дээр эхлүүлсэн сэдвийн эцсийг үзэх улс төрийн төдийгүй зарчмын үүрэг хүлээж байна. Шалгаад, дүгнээд, хуулийн дагуу шийдчихэж чаддаг төртэй сэн бол зах замбараагаа алдсан улстөржилт, талцад хуваагдал нийгэмд үүсэхргүй нь мэдээж.

УИХ-аас зэрэгцээд ажлын хэсэг байгуулсныг С.Баярцогтын худ П.Мөнхтулга ахалсан. ЗГ-ын дүгнэлтийг тоогоогүй бол одоо найдлага энэ ажлын хэсэг дээр төвлөрөх юм. Мөн Засгийн газар солигдсон ч УИХ дээрх бүтэц хэвээр үргэлжилнэ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлаа өгөх магадлалтай болсон. Тэрбээр 18 жилийн дараа Тавантолгойн асуудлаар дүгнэлт гаргах анхны ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсаныг дурдаад, итгэж найдаж байгаагаа өөрийн сошиал хуудаст илэрхийлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
79 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ингээд MCS гэсэн *хулгайч ,луйварчин* компаний Засаглал тогтож юун Улс орон хөгжих Авилга хулгай улам гаарч Ухаа худгийг гадны барьцаанд тавьсан Өрийг биднээр төлүүлж Иргэдийн амьдрал улам дордоно, Талбай дээр MCS-ын төлөө орилцгоож байгаа Залуус юуны төлөө, яах гэж Орилж байснаа сүүлд нь ойлгож амаа барьцгаана,

Зочин
Зочин

Хуулийн сайдаар Аг үлдээе үгүй бол Зиг томилоё

Зочин
Зочин

Ухаа худаг төгрөг нуур гээд бүх орд баялгийн сан гээд маш асуудлыг нэхнэ хүлээнэ. Ард түмэндээ яаж хандахыг нь харна

Зочин
Зочин

Huuliin saida ahiad tomiloh heregtei

Зочин
Зочин

Хулгайч нар хоорондоо сандал булаацалдаад улс сүйрч байна!

Зочин
Зочин

Энэ улс төрчид бүгд зайлбал таарна!

Зочин
Зочин

Яасан ч новшийн төр вэ, үнэхээр дэндлээ!

Зочин
Зочин

Лиценз гээд л мөнгө хусдаг схем тасрахгүй юм!

Зочин
Зочин

Ичих нүүргүй худлаа ярьсан хогнууд!

Зочин
Зочин

Улсын нэрээр мөнгө угааж байгаа гэдгээ мэдэж байгаа биз!

Зочин
Зочин

УИХ-д сууж байгаа бүх новшнууд хариуцлага хүлээх ёстой!

Зочин
Зочин

Ард түмнээ ингэж доромжилж болдог юм уу?!

Зочин
Зочин

Дарга нарын хүүхдүүдийн тансаглал бол бидний ядуурал!

Зочин
Зочин

Энэ бол төр биш, дээрэмчдийн бүлэглэл!

Зочин
Зочин

МАН-н доторхи энэ хулгай хэзээ зогсох юм?!

Зочин
Зочин

Ажлын хэсэг нэртэй шоугаа зогсоо, шалгана гэдэг жүжиг!

Зочин
Зочин

Улс орныг эд нар булж байна!

Зочин
Зочин

350 сая доллар хусчихсан байхад тоохгүй байна гэнэ!

Зочин
Зочин

Шинэ засаг гарлаа гээд хулгай зогсохгүй шүү!

Зочин
Зочин

Эх орон биш, мөнгө угаах талбар болчихлоо!

Зочин
Зочин

Хулгайч сайд нарыг бүгдийг шүүхэд өг!

Зочин
Зочин

Төрийн нэрээр идсэн MCS-г шалга!

Зочин
Зочин

Ерөнхий сайд хүүтэйгээ хамт шалгуулаач!!!

Зочин
Зочин

Бидний татварыг та нарын хүүхэд идэж дууслаа!

Зочин
Зочин

Хууль гууль болсон Монголд шударга ёс гэж байна уу?!

Зочин
Зочин

Хэний ч хүүхэд байсан хууль ижил үйлчилдэг ёстой!

Зочин
Зочин

Бидний ирээдүйг эд нар хулгайлж байна!

Зочин
Зочин

Ерөнхий сайд бол ард түмний төлөөлөл биш, хулгайчдын нүүр!

Зочин
Зочин

Ичих ч үгүй байж "ажлын хэсэг" гэж жүжиглэнэ!

Зочин
Зочин

Хөрөнгө мөнгөнд нүд нь унасан дарга нар бол дампуурал!

Зочин
Зочин

Лиценз зарж өр тавиад улс дампууруулж байна!

Зочин
Зочин

УИХ-ын гишүүд өөрсдөө ураг төрлөөрөө лиценз авсан биз!

Зочин
Зочин

Засаг солигдоод ч новшнууд хэвээрээ л байна!

Зочин
Зочин

Одоо ханаж цадсан биз дээ, новшнуудаа!

Зочин
Зочин

Та нарын балагаар ирээдүй сүйрч байна!

Зочин
Зочин

Төр гэж байгаа бол эд нарыг шоронд явуул!

Зочин
Зочин

Үнэн гэж нэг юм байвал одоо л ил болго!

Зочин
Зочин

Шударга ёс гэж байдаг бол Ухаа худаг бол эхлэл нь байг!

Зочин
Зочин

Төрийн нэрээр идэж уугаад л хоорондоо тэмцэлдэнэ, ард түмэн яах вэ?

Зочин
Зочин

Ухаа худаг шиг асуудлыг нэг засаг солигдох болгонд сөхөж байх хэрэг байна уу?

Зочин
Зочин

Өөрсдөө хулгай хийж байж, ард түмний толгойг эргүүлнэ гэдэг үнэхээр гутамшиг.

Зочин
Зочин

Энэ Засгийн газар гэж ганц нэг хүний авилгачин бүлэглэл болсныг бид харлаа.

Зочин
Зочин

МАН-ын дотоод зодоон гээд ард иргэдийн зовлонг тоохгүй байна уу?

Зочин
Зочин

Төрд ажиллаж байгаа нөхдүүд үнэхээр ард түмний төлөө биш, өөрсдийнхөө төлөө байна.

Зочин
Зочин

Огцрох яриа гарч байхад асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь үнэн харамсалтай.

Зочин
Зочин

Лицензийн асуудалд үнэн зөвөөр хандахгүй бол улс орон дампуурна.

Зочин
Зочин

Хувь хүний эрх ашгийг төрийн нэрээр хамгаалах нь ёс суртахуунгүй үйлдэл

Зочин
Зочин

Шударга ёс гэдэг ойлголт Монголд байхгүй болсон гэж бодож байна.

Зочин
Зочин

Ард түмэн тэнэг биш, бүгдийг мэдэж байгаа шүү.

Зочин
Зочин

Олон жил хуримтлагдсан хээл хахууль нэг өдөр л ил гарна.

Холбоотой мэдээ

Back to top button