УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөдлөө өгөх үү, өөр хувилбар намдаа санал болгох уу

Л.Оюун-Эрдэнэ явах уу, үлдэх үү...

Явах уу, үлдэх үү гэхээс илүү явуулах уу, үлдээх үү гэвэл зохимжтой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгснөөр УИХ хэлэлцэж, шийднэ. Одоогоор Засгийн газрын тэргүүнээс огцрох өргөдлөө өгөөгүй байгаа. Өнөөдөр өгөх шуум дэгдээд буй. Ямартай ч, одоогоор түүнд МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд гэсэн давуу эрх бий. Тэр хүсвээс АН-ыг хамтралаасаа гаргаж, өөр бусдыг нь урих. Эсвэл дангаар засаглах хэлбэр дээр "ширэн" нүүрлээд үлдчих боломж өөрт нь бий.

Ерөнхий сайдыг огцруулах гурван хувилбар,

  • Эхнийх нь, Засгийн газрын тухай хуулийн 22.1-т зааснаар Ерөнхий сайд өөрөө биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Хоёр дахь нь, Үндсэн хуулийн 44.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлэх. УИХ тус төслийг гурав хоногийн дараа хэлэлцэж, арав хоногийн дотор олонхын саналаар шийдвэрлэнэ. УИХ тухайн тогтоолын төслийг нь баталбал Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно. Харин, УИХ тухайн тогтоолыг батлахгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно.
  • Гурав дахь нь, УИХ-ын гишүүд хамтарч Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д гаргах. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу одоогийн 126 гишүүний дор хаяж 32 нь хамтарч огцруулах санал гаргах юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилга гуравхан гишүүний гарын үсгээс хэтрээгүй.

Эхнийх нь, Ерөнхий сайд өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргавал ямар процессоор хэлэлцэх вэ, саналын босго нь “нийт гишүүдийн олонх” байх уу, эсвэл хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх байх уу гэдэг нь хуульд тусгагдаагүй. Харин сүүлийн хоёрыг нь хэлэлцэх процесс тодорхой, мөн саналын босго нь ч “нийт гишүүдийн олонх” гэж хуульчлагдсан.

Хэрэв УИХ-аас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн бол, эсвэл огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор дахин ийм агуулга бүхий асуудал хэлэлцэхгүй.

Ерөнхий сайд огцорчихвол Үндсэн хуулийн 43.2 дахь хэсэг, 44.2 дахь заалтаар шинэ Ерөнхий сайдыг 30 хоног томилно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Засгийн газрыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах шийдвэр гаргана.  

1980, 1970 оны төлөөллүүд үү...

Л.Оюун-Эрдэнийн оронд Ерөнхий сайд, Ардчилсан намынхны оронд сайд болох хүмүүс амбицаа дийлэхгүй, гүйж байна.

Одоогоор ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар гэсэн нэрс цахим орчинд илүү түглээ. “Хүчтэй яригдаж байна” гэх нэрийн дор зарим нь пиар-аа ч хийж харагдана. Өчигдөр орой “МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар Я.Содбаатар дээр тогтсон” гэдэг бор шувуу ч нисгэв.

1980 оноос Ерөнхий сайд сонгох аваас тэр Д.Амарбаясгаландаа итгэл үзүүлээд, танхимаа аваач гэж хүсчих магадлалтай. Өчигдөр үлэмж их хүч гаргаж ажиллаж, ЕТГ болон төрийн тэргүүний зүгээс түүнд санал тавьсан ч гэгдэж буй.

Эс бөгөөс 1970 оны төлөөллөөс Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчтэй ураг төрлийн холбоотой гэдгээрээ Засгийн газрын тэргүүнд идэвхтэй нэрлэгдэж байна.

Нэг ёсондоо 1980 он уу, 1970 оны гэдэг сонголт МАН-ын томчууд хийнэ гэсэн үг. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ засаглалаа үргэлжлүүлнэ. Ерөөс ийм гурван хувилбар л байгаа юм.

МАН дангаараа юу ХҮН, ИЗНН, "Үндэсний эвсэл"-тэй дөрвүүлээ юү...

Ерөнхий сайд үлдэх, явахаас үл хамаараад хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэдэг нь тодорхой. Тиймээс дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн анхаарал татсан асуудал боллоо. Ардчилсан нам "хөөгдөж", УИХ-д суудалтай бусад намуудтайгаа эвсэх шийдэл рүү явбал ИЗНН, "Үндэсний эвсэл"-ийнхэнд боломж нээгдэнэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, “бялуу” хүртэгсэд хэн байх вэ.

Зарим нь идэхвтэй хөөцөлдөж байгаа сурагтай. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Засгийн газарт орж ажиллах агуулгаар хөөцөлдсөн гэх мэдээлэл дуулдав. Улмаар түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар санал болгож, шахсан гэгдсэн юм. ИЗНН-ых дарга Б.Батбаатар хувь байр сууриараа бол “Засгийн газар”-т орохгүй гэсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
61 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө үлд ямарч шахалт ирсэн юу эхэлүүлсэнээ гүйцээ номт хэрэггүй уурхайнуудаал хамгаалана

Зочин
Зочин

ЖДҮ-чин Содбаатарын хийсэн ажил . Муу Хужаагийн эрлийз

Галч
Галч

Намын гишүүд дэмжигчээ боддоггүй дарга хурдан зайл, Б.Энхбаяраар намын дарга ЕСболго, нийгмийн захиалга, яамдаа цөөл, давхардсан байгууллагаа хас, амьдрал мэдэх хүмүүсээр сайд болго, гадаадад төгссөн, баян айлын эрх хүүхдүүд дэмий, юу ч сонсохгүй хар гайнуудыг хол бөйлга, MCs-c мөнгө авсан гишүүдээ эргүүлэн тат, хэн ч бсан ухаа худаг болон төрд авах юмаа ав, хулгайлсан юмыг нь хураа, тэгэхгүй бол дараагийн Засаг хурдан унана

Зочин
Зочин

oyuka butsaagaad taivsan ni deerdee

Зочин
Зочин

Uguh ni zuv l duu gehdee yagadch yum manan ylj baiga yumshig zgr jujig bsn yumshig l bolood yvchlaadaa

Зочин
Зочин

Manan ylsan udur

оркоо
оркоо

энэ тийи хурдан зайллаа юу

Зочин
Зочин

Хамгийн олон жил тогтвортой ажиллаад Улс орны эдийн засаг, иргэдийнхээ амьдра лыг улны болтол удирдсан, хот орноо балгас болгож бгаа ЗГ танхимаараа хариуцлагаа хүлээгээд огцорцгоо. Нэг хүн олон жил засаглахаар ДАРАНГУЙЛ А Л тогтдог гэж үнэн юм бна. Олон улсад ч нэр нүүргүй болж дууслаа. Зүгээр л ОГЦОР

Зочин
Зочин

Undesnii ewsel bish shu Nomt law bish tuuh medej bga biz de

зочин
зочин

Оюунэрдэнээс сална гэдэг Женкогоос салахын тал нь. Одоо хулгар ахыг нь байс ёстой газарт аваачиж жангий нь идүүлбэл таарна, энэ хүнд монгол улс, монголчууд ямар гэм хийсэн гэж биднийг байнга хорлодог юм бэ, төр үүнийг харсаар мэдсээр байж хуруугаа ч хөдөлгөхгүй суугаад бүр УИХГ болгоод байгаа нь Оюук дүүгийнх нь тус.

ахмад настны төлөөлөл
ахмад настны төлөөлөл

хамгийн гол нэг хүн байнаа. өнөөгийн хууль зүйн сайд Алтангэрэл бол их боломжийн залуу юм байна. иймд энэ хүнийг хууль зүйн сайдаар нь үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй. үүний тулд Алтангэрэлийг АН-аас нь түдгэлзүүлээд цаашид ажиллуулах хэрэгтэй. Ийм зөвяриа хөөрөөтэй сагнаж поопроод байдаггүй хүн төрд хэрэгтэй шүү. Тэр тусмаа Засгийн газарт бүр их хэрэгтэй.

Зочин
Зочин

odoo ene teneglelee zogsooldoo

Зочин
Зочин

mongoldoo heregtei l yum hiij bsan yum daa

Зочин
Зочин

zovj baihdaa taarsan ard tumen shuu neeree

Зочин
Зочин

teseed uldeh heregtei yamar gemt hereg hiisen bish ter orlogoo notlchih

Зочин
Зочин

neg muu hachin muu surdag ohin ingej bag alah gejdee haha

Зочин
Зочин

pussy power zasag ungalaa

Зочин
Зочин

emd tolgoigoo meduulsen huu aaviinhaa ajliig allaadaa

Зочин
Зочин

yag yum hiij ehelj bsn bhgu yu

Зочин
Зочин

odoo tegeed yaay gehevdee

Зочин
Зочин

hun bolgond bolomj olgoh heregtei shuu

Зочин
Зочин

Авлигын эсрэг тууштай тэмцэнэ гэсэн амлалт хаана байна вэ? Хүү нь тансаг хэрэглээтэй байхад ард түмэн ядуурч байна

Зочин
Зочин

Цахим засаглал гэж яриад байсан хүн өөрөө л сошиал троллуудаар өөрийгөө магтуулаад явж байна

Зочин
Зочин

Төрийн тэргүүн хүн ард иргэдийнхээ итгэлийг алдсан бол хариуцлагаа хүлээх ёстой

Зочин
Зочин

4 жилийн хугацаанд хүлээсэн үр дүн хаана байна? Эдийн засаг хүндэрч, инфляц улам л нэмэгдлээ

Зочин
Зочин

Огцрох нь зөв. Бидэнд шинэ, шударга, түмний төлөө ажиллах удирдагч хэрэгтэй

Зочин
Зочин

Ядаж нэг залуу хүн өөрчлөлт хийх гээд хичээсэн. Бүх бурууг ганцааранд нь тохох хэрэггүй

Зочин
Зочин

Төрийн алдаа нь ганц хүнтэй холбоотой биш. Нийт системийг өөрчлөхгүйгээр хэчнээн Ерөнхий сайд солилоо ч үр дүн гарахгүй

Зочин
Зочин

Шинэ удирдлага гарч ирэхэд одоогийнхоос дээр байх баталгаа алга. Харин системийн реформ чухал

Зочин
Зочин

40,000 хүн гарын үсэг зурсан нь ард иргэд өөрчлөлт хүсэж байгааг харуулж байна. Улс төрчид биднийг сонс!

Зочин
Зочин

Өмнө нь хэн ч хэлж зүрхэлдэггүй авлигын асуудлыг сөхөж гаргаж ирсэн хүн шүү дээ

Зочин
Зочин

Зөвхөн шүүмжлэх биш, хийсэн ажлыг нь харах хэрэгтэй. Томоохон төслүүд урагшилсан шүү

Зочин
Зочин

Залуучуудыг дэмжсэн, шинэ үеийн улс төрч гэж би хувьдаа үнэлдэг

Зочин
Зочин

Ганцаараа бүхнийг шийдэх боломжгүй ч ядаж өөрчлөлт хийх гээд хичээж байсныг нь үнэлнэ

Зочин
Зочин

Оюу толгойг Монголд ашигтай хэлбэрт оруулсан нь том амжилт. Бусад нь мартаад байгаа юм уу?

Зочин
Зочин

Цар тахлын үед хөл хорионы эсрэг зөв шийдвэр гаргасан гэж боддог. Эдийн засаг сүйрэхээс аварсан

Зочин
Зочин

Өмнөх Ерөнхий сайд нарыг бодоход илүү ил тод, сошиалд нээлттэй хүн байсан

Зочин
Зочин

Алдаа дутагдал байгаа нь үнэн ч, эрс өөрчлөлт хийх гээд зориг гаргасан нь сайшаалтай

Зочин
Зочин

Сөрөг хүчний пиараас болж олон хүн буруу ойлголттой байгаа. Бодитоор хийсэн ажлыг нь судлаад үз

Зочин
Зочин

Шинэ сэргэлтийн бодлогыг зоригтой эхлүүлж, хөрөнгө оруулалт татахад анхаарсан цөөн удирдагчдын нэг

Зочин
Зочин

Засгийн газрын шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Одоо л эхэлж байгаа, дундаас нь таслах нь буруу

Зочин
Зочин

Түүхэнд анх удаа Монгол төр технологийн зүгт шийдэмгий алхам хийсэн — энэ бол Оюун-Эрдэнийн гавьяа

Зочин
Зочин

Гадаад харилцааны хувьд Монгол Улсыг дэлхийд эерэгээр харуулсан удирдагч

Зочин
Зочин

Элдэв шантааж, улстөржилтөд авталгүй тууштай зогсож байгаа нь хүндлэл төрүүлдэг

Зочин
Зочин

Нийгмийн халамжийг багасгаж, хөдөлмөрийг дэмжих бодлоготой байсан нь зөв алхам

Зочин
Зочин

Цахим засаглал, нээлттэй өгөгдлийн системүүдийг нэвтрүүлснээр авлигыг бууруулахад том дэмжлэг болсон

Зочин
Зочин

Залуу үеийн төлөөлөл байж, тогтсон тогтолцоог өөрчлөх гэж зорьсон нь түүхэнд үлдэнэ

Зочин
Зочин

Бүх зүйлийг нэг хүний нуруунд үүрүүлж болохгүй. Түүний хичээл зүтгэлийг харж үнэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ хүн ядаж ажиллаж байгаа дүр зурагтай байна. Өмнөх удирдагчдаас өөр, цаанаа зорилготой

Их мэдэх
Их мэдэх

Данхаа түргэн шуурхай зайлаарай

Холбоотой мэдээ

Back to top button