УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН Засгийн газраас гарвал дараах сайд нарын суудал суларна

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас “хөөгдөх"-өөр болсноор сайд нарынх нь суудлыг хүлээж, горилогсод олон бий гэчихэд буруудахгүй. Дараагийн ээлжийнхэн “хоолондоо” орохоор зэхэж, нойргүй хонож байна.

Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт найман сайдын суудалтайгаар ажиллаж байгаа бөгөөд дараах сайд нарын суудал суларна.

  1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  2. Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  3. Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
  4. Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  5. Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл 
  7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
  8. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү

Эдгээрээс гурав нь яамгүй. Шадар сайд Л.Гантөмөр, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн нарынх яамгүй.

Ийн Засгийн газар дахь сайд нараас нь гадна намынх нь дотоодод нэлээн их хөдөлгөөн өрнөнө. Тодруулбал, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр улс төрийн хариуцлага хүлээж, намын даргын ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Намын даргаа шинээр сонгох, тамганы төлөөх өрсөлдөөн цоо шинээр эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2025 11:19

Ediin zasag, hugjliin yam gd yam baigaa shdee kkkk yu ch bicheed bgaan

ган
ган
5 сар 23, 2025 11:37

Алтангэрэлээс бусад нь явахад болж л байна. Уг нь ерөнхий сайдад энэ нөхөр овоо тус дэмтэй байсансан. Даанч АН-н худ�##�дагдсан хэдэн нөхөд намынхаа эсрэг хөдлөөд үг хэл зөрөөд хэцүү л байлаа. Арга ч үгүй биз, дээрээс эзэд нь шахаад мөнгө нүдэнд нь үзэгдээд хэцүү байсан бз дээ.

Зочин
Зочин
5 сар 23, 2025 11:53

Dorjdankh ch gsn hamt z##lmaar bainaa kkkk

Mgl
Mgl
5 сар 23, 2025 17:33

Yostoi goyo

Холбоотой мэдээ

Back to top button