Улс төрийн мэдээ

Засгийн газар сүүлийн хуралдаанаа даваа гарагт хийж, ирэх долоо хоногоос улс төр эрчимжих үү

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар отгон хуралдаанаа хийх байсан ч цуцалсан. Мөн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан цуцлагдаад байгаа юм.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгвөл үүнийг холбогдох байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Үе, үеийн Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ дээр эцэслэн шийдэгдэж ирсэн.

Одоогийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл, Засгийн газарт хамтарсан гурван намын зөвлөл тэргүүтэй ямар нэг улс төрийн байгууллага хуралдана гэсэн товгүй байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар, өнөөдөр улс төрийн хүрээнд ямар нэг үйл явдал болох төлөвлөгөөгүй байгаа аж. Харин даваа гарагт Засгийн газар хуралдана. Ямартай ч Засгийн газар ажлаа дүгнэж, сүүлчийн хуралдаан хийх нь ойлгомжтой юм.

МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлэх эсэх дээр шийдвэр гаргаагүй. Харин хамтарсан Засгийн газар байх эсэх, Засгийн газарт Ардчилсан намыг ажиллуулах эсэхээр санал хураасан. Улмаар “Гэрээгээ зөрчсөн намыг оруулахгүйгээр Засгийн газрыг байгуулах нь зүйтэй” гэдэг шийдвэрт хүрсэн.

Энэ хүрээнд Ардчилсан нам гарах нь тодорхой болчхоод байгаа. Үүнтэй уялдуулан Л.Гантөмөр ч АН-ын даргын суудлаа өгнө гэж мэдэгдсэн. Харин ХҮН намын хувьд нөхцөл байдал тодорхойгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг огцор гэсэн тулгалт Бага хурал дээр болоогүй ч тэрбээр хэрэв МАН дангаар засаглах болбол огцорно гэж өөрийн байр суурийг илэрхийлээд байгаа. Тийм ч учраас өргөдлөө өгнө гэсэн тодорхой хүлээлт улс төрийн хүрээнд үүсээд байгаа юм.

Хэрэв эх сурвалжуудын хэлж байгаа үнэн бол өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас хуралдаж, гурван асуудал хэлэлцсэнээр өндөрлөх бололтой.

Харин жинхэнэ өрнөл, шинэ Засгийн газрын асуудал ирэх долоо хоногоос бужигнах нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2025 12:27

Ид бүтээн байгуул�##�т эхэлж байхад засаг самардагаа болиосой

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 23, 2025 18:30
Reply to  Зочин

ЮУН ОГЦРОХ, ЯАСАН ИЙСЭН ЕРӨНХИЙ САЙД СОЛИГДОХ, ЯЛСАН НАМЫН ДАРГА АРД ТҮМНИЙ ХҮСЭЛТ ШААРДЛАГА УРДЫН АДИЛ ОЮУН-ЭРДЭНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БАЙХАД ЮУН ДУРААРАА ЮМ БЭ????

Зочин
Зочин
5 сар 23, 2025 14:31

АН-аас бусад намтай нь хамтарч Засгийн газраа байгуулаад одоогийн Ерөнхий сайд нь цаашид шинэ засгаа толгойлоод яваасай. Хэрвээ тэгвэл арай л тогтвортой, бас бодлого нь үргэлжлээд хамгийн гол нь олигархуудтай хийх тэмцэл зогсохгүй болно. Энэ нь Монгол улсад, монголчууд бидэнд хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
5 сар 23, 2025 15:53

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
5 сар 23, 2025 23:14

Ард түмэн лгцор гээд жагсаж байхад энэ Бэрхийн худ�##�ч бхсл з�##�илж бна. Зайлаад өг

Зочин
Зочин
5 сар 24, 2025 07:24

ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ҮРГЭЛЖЛЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ.АРДЧИЛСАН НАМЫГ ЗАСГААС ГАРГАЖ БОЛОХГҮЙ.ХОЁРЫН ХООРОНД АЖИЛ ЦАЛГАРДАНА.

Холбоотой мэдээ

Back to top button