НИЙГЭМНийгэм мэдээ

ГХС Б.Батцэцэг Индонез улсад оршин суугаа монгол иргэдтэй уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаараа Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор Индонез, Филиппин улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн ач холбогдол болон айлчлалынхаа үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Тухайлбал, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай зарим түүхий эд, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцооны ихээхэн нөөц боломжууд бий бөгөөд харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, агаараар зорчигч болон ачаа тээвэрлэх шууд гарц нээх чиглэлээр яриа хэлэлцээ явуулж буйг дурджээ.

Одоогоор тус улсад харьцангуй цөөн иргэд оршин суудаг хэдий ч хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг дэмжих замаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг Гадаад харилцааны сайд хүслээ. Түүнчлэн иргэд ЭСЯ-наасаа шаардлагатай тусламж дэмжлэг авахын зэрэгцээ суугаа орныхоо хууль, ёс заншлыг хүндэтгэн сахих, хоорондоо байнга холбоотой, бие биедээ дэмтэй байж, үр хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалыг нь сургаж, өвлүүлэхэд анхааран хамтарч ажиллах, тус улс дахь Соёлын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцож, дэмжин ажиллахыг захисан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ман гишүүн бн
ман гишүүн бн
5 сар 23, 2025 15:53

1 ч эр хүн бхгүй аан, за тэр яахав одоо энэ авгай болиоч ээ,,, төсвийн хөрөнгөөр хорвоогийн бүх улсаар бараг тэнэлээ...........................

Холбоотой мэдээ

Back to top button