НИЙГЭМНийгэм мэдээ

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд маргааш Монгол улсад тоглолтоо хийнэ

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн тоглолтод оролцох уран гулгагчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн билээ. Тоглолт “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд болно.

Мөн тамирчид шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулах ба Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцоно.

Уг тоглолтоор Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд хүрэлцэн ирэх юм.

Харин ОХУ-ын тамирчин, уран гулгалтын олимпын багийн төрлийн аварга, Европын аварга Камила Валиева  хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болжээ.

Манай улсад мэргэжлийн түвшинд хичээллэж буй гурван уран гулгагч бий. Энэхүү тоглолтод залуу уран гулгалтын тамирчин О.Мишээл хамтарч оролцоно. Тэрээр “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцсон өөрийн үзүүлбэрээ бэлтгэн үзэгч түмэндээ хүргэхээр болсон байна.

Тус тоглолтыг зохион байгуулагчид нэгдүгээр сараас хойш бэлтгэл ажлаа эхлүүлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн гарган ажиллуулан өндөр ач холбогдол өгч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2025 16:03

Зайлаа

Back to top button