Улс төрийн мэдээ

Ерөнхий сайдад яригдсан Г.Занданшатарыг Монголбанкны Ерөнхийлөгч болгох хувилбар луу "шидсэн" үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх эсэх нь тодорхой болоогүй ч шинэ кандидатын нэр хэдийнэ яригдаж эхлээд байгаа. Хэрэв хамтарсан Засгийн газар задарвал тэргүүлж ажиллахгүй гэдгээ тэр намдаа илэрхийлсэн юм.

Одоогийн байдлаар МАН-ын хүрээн дэх улс төрийн шийдвэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд гарсан. Иймд шинэ Ерөнхий сайд түүний зүгээс томилогдоно гэсэн прогноз бий. ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс хөшигний ард сонсогдож байгаа.

Тэгвэл, Г.Занданшатарыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудал яригджээ. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа намар дуусна. Ингэснээр УИХ-ын даргын зүгээс шинэ Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх юм.

Харин дараагийн Ерөнхий сайдад хамгийн өндөр магадлалтай яригдаж байсан Г.Занданшатарыг ийнхүү Монголбанк дээр томилох хувилбар дэвшүүлсэн байна. Г.Занданшатар өөрөө УИХ-ын дарга байсан, энэ үедээ Монголбанканд шууд хяналт тавьсан. Ажлын гараагаа ч банкны салбараас эхэлсэн, эдийн засагч хүн юм. Нөгөөтээгүүр, УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон хүнийг Ерөнхий сайдад томилно гэдэг зарим талаар эргэлзээ үүсгээд байгаа юм.

Г.Занданшатарын хувьд УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж, түүний "гал тогоо"-г атгаж буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene l###r yu l bol demii hvn shig sanagdsan

Иргэн
Иргэн

хамгийн тэнэг гар л засаг төрд хэрэгтэй байдаг юм байх даа

Набаа
Набаа

Naiz ohintoigoo hamt ajillah ni dee

Монгол шүүх
Монгол шүүх

Занданшатарыг Монгол банкны eрөнхийлөгчид гэр дэвшүүлэх нь yuл бол eрөнхийлөгч дахин сонгогдохгүй гэвэл МАН-с дараагийн eрөнхийоөгчил нэр дэвших хүн шүү дээ хэрвээ одоогийн eрөнхийлөгч дахин сонгогдохгүй бол шүү

Зочин
Зочин

Төрсөн нутгаасаа ч сонгогдоогүй тэнэг хүн ш дээ

АРД
АРД

Энэ нэг хачин маанаг царайтай балай Баянхонгорын эргүү малыг зүгээр багин даргаар л томил. Оркуудын эх нутаг Баянхонгорын малууудд яг таарна.

Bujin
Bujin

Ene bur ulam uvuu bolood bh yumaa, Ongon shatar guai,

УИХ гишүүн
УИХ гишүүн

УИХ гишүүн биш хүн ерөнхий сайд байх ч хэцүү томилгоо болно

ИргэнЗочин
ИргэнЗочин

Хадгаламж банкны мөнгөөр казинодаж байсан хүн ш дээ.

Зочин
Зочин

Тэр нь дээрдээ. Гишүүн биш хүнийг парламeнт нь тоохгүй

Зочин
Зочин

Erunhii saidad tohiroh hun Zandanshatar l bn Busad ni heregguiee

Zochin
Zochin

15davharyn troll tarhi ugaasaar bain, uchir n Z daraagiyn EC bolbol 00Erdene ahtaigaa hutultsuud gartsaagui shoron yavna, tiim uchraas tanigdsan argaaraa harluulj irgedyn zevuutslig hurgej baigaa

Холбоотой мэдээ

Back to top button