УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: ЗГ-ыг унагах операц ҮХНӨ-ийн хориглолтоос уу, "Ухаа худаг"-ийн хоёр ботиос уу, бэрийн цүнхнээс үү

Байгуулагдаад 200 ч хоноогүй Хамтарсан Засгийн газар унах дээрээ тулчихлаа. Засгийн газрыг огцруулах асуудал яг хаанаас эхэлсэн бэ гэдгээс тоймоо эхлэе.

2025.05.05 Х.Тэмүүжин АН-ын бүлгийн хурлаар "ҮХНӨ-д дахин өөрчлөлт оруулахыг хориглох санал"-ыг гаргаж, үүгээрээ Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг дахин Ерөнхийлөгч болгохгүй байх хаалтыг хийж эхэлсэн. Тэр даруй АН-ын бүлгийн 42 гишүүний 36 нь дэмжиж гарын үсэг зурсан. Х.Баттулга ч гарын үсэг зурсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг балмагдуулсан явдал гэж хэвлэлд бичигдэв.

2025.05.05 ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн Энержи Ресурс-ийн авсан "Ухаа худаг"-ийн талаарх ном тараагдаж эхлэв.

2025.05.09 Ерөнхий сайдын бэрийн 3500$ буюу 12,250,000 сая төгрөгийн үнэтэй Chanel брэндийн цүнхний дуулиан цахим орчинд дэгдэв. Ингэхдээ тавдугаар сарын 09-нөөс "Ажлаа хий" цахим хуудсаас дуулианыг шидэж эхэлсэн байдаг.

2025.05.14 Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болов. Хүүгийн нь манаргаантай яг зэрэгцэж, нээлт болсон. Үүний өмнө "Чайна энержи"-тэй "Бид Засгийн газраа тогтвортой байлгана" гэж байгаад хэлцлээ хийчихсэн. 

2025.05.20 З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёр “Ухаа худаг бол улсын өмч” гэж ном хэвлэж, баримтаар нотолмогц Ерөнхий сайдын хүүхдийн тансаг хэрэглээ гэдэг шинэ хөшиг татагдаж эхэлсэн" гээд хэлчихсэн.

Ерөнхийлөгчид улираахгүй байх ҮХНӨ-ийн хориглолт, "Ухаа худаг орд"-ын хоёр боть ном, бэрийн цүнх чухам аль нь вэ.

Одоогоор МАН-ын Бага хурлын гишүүд энэ бүхэнд Ардчилсан намыг буруутай гэж үзээд байна. "Ардчилсан намынхан Ерөнхий сайдынхаа бэрд цүнх авч өгсөн" гэх онигоо хүртэл гарав.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ж.Энхбаярыг Д.Амарбаясгалан С.Амарсайханыг дэмжих хувилбар-

Горилогчдын нэр С.Амарсайхан, Г.Занданшатар, Я.Содбаатар, Н.Учрал, Б.Жавхлан, Ж.Энхбаяр... гэж хөвөрлөө.

Хамгийн түрүүнд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын дундын хувилбараар Д.Амарбаясгалан нэрлэгдэж болох байв. Гэвч МАН-ын Бага хурал дээр "Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ" гэдгээ шууд хэлж, хурлын уур амьсгалыг зөөллөсөн хүн гэж бичигдсэн. Иймээс Ерөнхий сайдын суудлын марафоноос түүний нэр хамгийн түрүүнд мултарсан.

ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс хөшигний ард бий.

МАН-ын генсек Я.Содбаатар "Ерөнхий сайд болох амбицгүй" гэдгээ зарлачихсан. Боломжит дүрүүдийн нэгээр нэрлэгдэж байсан Г.Занданшаратыг УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон гэдгээр нь "жийх" нөхцөл үүсжээ. Ингэхдээ түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудал яригдсан байна. "Дэвшүүлэн зайлуулна" гэдгээр явуулах бололтой. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын амбиц засгаа хөмрөх операц гэх шүүмжлэлд өртсөн. С.Амарсайханыг цахимд орчинд ил хаяж байгаад Н.Учралыг оруулаад ирнэ ч гэгдэж байв.

Ерөнхийлөгч өөрийн садангийн Б.Жавхлан оруулах уу, Ж.Энхбаярыг халаасанлщдаа байлгаж байгаад гаргаад ирэх үү. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэмжвэл С.Амарсайхан ороод ирэх магадалтай хүнээр нэрлэгдсээр байна.

Олон хувилбар, олон амбицуудаас нэг нь дийлэх л биз. Гэхдээ МАН-ын хүрээн дэх улс төрийн шийдвэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд гарсан учир Ерөнхий сайд түүний зүгээс томилогдоно гэсэн ерөнхий прогноз үүсээд байна.

-Засаглалын хямрал ба Ерөнхийлөгчийн сонгууль Засгийн газар унахаас илүү том сэдэв-

Хамгийн хэцүү нь засаглалын хямрал.

МАН дангаараа засгаа бүрдүүлбэл засаглалын хямрал үүсэх, хууль тогтоох үйл ажиллагаа гацах эрсдэлтэйг УИХ-ын гишүүд сануулсаар байгаа.

Шинэ Ерөнхий сайд парламенттайгаа яаж учраа олох явдал юм. Парламент АН-ын 42 гишүүн гэдэг сөрөг хүчинтэй болно. Хуулиудыг нь баталж өгөхгүй, ирц нь хүрэхгүй, ер нь хааш ч хөдөлгөхгүй болвол яах вэ. Хууль тогтоох засаглалын нэр хүнд шалдаа буух өндөр эрсдэлтэй. Гүйцэтгэх засаглал ба парламентын нэр хүнд унаж, засаглалын хямрал үүсэх эрсдэл рүү гулсчихвал яах вэ.

Ерөнхийлөгчийн инститүцийн хэр хэмжээг зохих түвшинд нь барьж чадах уу .

“Ерөнхийлөгч л биднийг эв горимд оруулна” гэх итгэл үнэмшил рүү хөтөлж, намар ард нийтийн санал асуулгаар У.Хүрэлсүх дахин дэвших алхам руу ойртож байгааг ч хуульчид ил цагаан хэлж байна.

-Шинэ Ерөнхий сайд баялгийн хэлэлцээрээ үргэлжлүүлэхгүй бол олон нийт "барьж иднэ", үргэлжлүүлбэл бүлэглэлүүд "шарж иднэ"-

Эцэст нь, шинэ Засгийн газрын тэргүүн нь том компаниудтай баялгийн сангийнхаа хэлцлийг үргэлжлүүлж чадах уу, хаячхаад амиа бодох уу гэдэг асуулттай нүүр тулна.

  • “Онрэ” компанийн учрыг олж, дотооддоо авч үлдэж,
  • "Ухаа худаг" ордыг эзэмшигч Энержи Ресурстай дайтаж,
  • "Нарийн сухайт"-ыг эзэмшигч МАК-тай хэлцэл хийж,
  • "Төгрөг нуурын орд"-ыг Х.Баттулга зарчихсан эсэхийг хянаж,
  • "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг ашиглагч П.Цагаан, Э.Бат-Амгалангийн дүү нараас төрийн хувиа авч,
  • Нэмээд 39 ордыг стратегид бүртгэж чадах уу?

Хэрэв ингэж чадахгүй бол Монголын эрх ашиг бүхэн арагш унана. Өөрөө ч Л.Оюун-Эрдэнийн араас унана. Хэлэлцээр хийж чадахгүй бол олон нийт "барьж иднэ". Хэлэлцээрүүдээ зоригтойгоор үргэлжлүүлбэл орд эзэмшигч бүлэглэлүүд "шарж иднэ". Учир нь, Л.Оюун-Эрдэнийн унаж буй гол шалтгаануудын нэг нь MCS, МАК тэргүүтэй додоодын ҮДК шиг бэхжээд систем угсарчихсан томчуудын хүчинд дийлдчхэж байгаа хэлбэр билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галч
Галч
5 сар 24, 2025 09:36

Ж.Энхбаяр, Зшатар, Содбаатар 3 болноо, одоо улс төрөчс хол яв.

Их мэдэх
Их мэдэх
5 сар 24, 2025 09:48

Занданшатар дээр бх. 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээр ерөнхий сайд тавих хандлага голлох болов.

Зочин
Зочин
5 сар 24, 2025 10:15

Мэдээж их хур�##� гацаад засагл�##�ын хямр�##�д орвол ерөнхийлөгчийн засагл�##� дэмжигдэх биз.

ган
ган
5 сар 24, 2025 10:27

Занданшатар боломжгүй. Нэг тойргийнхноос дэмжлэг авч чадаагүй хүн шүү дээ. Сонгуульд унасан бөх давсан гээд туг тойрно гэж байхгүй. Олон нийт түүнийг хзлээн зөвшөөрөхгүй.

ган
ган
5 сар 24, 2025 10:37

Гол асууд�##� нь Хүрэлсүх дахин нэр дэьшихийн тулд ҮХНӨ-д дахин гар дүрэхэд Оюун-Эрдэнэ садаа хийсэн. Дээр нь нэмээд Ухаа худагын ордтой холбоотой асуудлаар мөнгөтэй хүн Хүрэлсүхэд шах�##�т үзүүлж , санхүүжилтээ татах магад�##� үүссэн. Цүнхний асууд�##� �##�ь эрт болсон хүний анхаар�##� татаагүй жижиг асууд�##� байсан ч үүнийг ш�##�таг болгосон. Ер нь бол цаашаа явцгүй болж засагл�##�ын хямр�##� дээд цэгтээ хүрэх магадл�##�тай учир бараг УИХ тарахаас өөр гарцгүй болно

Иргэн
Иргэн
5 сар 24, 2025 10:45

Алинч биш, татвар нэмж, ард түмнийг хэдэн х�##�тар төгрөг барьсан рэнч бишүүд гэж доромжилсонтой холбоотой.

Зочин
Зочин
5 сар 24, 2025 11:26

Яг үнэн шлэ Оюун-Эрдэнэ шиг ард түмнийхээ төлөө явах тийм хүн МАН.д бхгүй шдэ !

Зочин
Зочин
5 сар 25, 2025 21:12
Reply to  Зочин

Ард нь Женко, Хэрээ хоёр бна гэхээр огиудас хүрээд бна шүү !!!

зочин
зочин
5 сар 24, 2025 18:51
Reply to  Зочин

Оюунэрдэнэ шиг хуурамч хүний гараар могой бариулагч л биш бол хэн ч байсан яах вэ...

Irgen
Irgen
5 сар 24, 2025 12:10
Reply to  Зочин

Төлөө явсан ард түмэн татвар үнийн өсөлт мөнгө ханш ун�##�танд сөхөрлөа .Ард түмний төлөө ингэж явдаггүй бхаа

Гансүх
Гансүх
5 сар 24, 2025 11:33

Ерөнхий сайдад нэр дурдагдаад байгаа эрхэмүүд чинь цөмөөрөө олон нийтийн дунд "НО"-тойгоор сэтгэлд нь ухамсарт нь шингэсэн учраас жижиг өөг томруулж улс төрждөг монголчуудад урагшаа явахгүй сөрөг хүчин, хонзогногч дайснууд цөөвөр чоно мэт шаагиж байгаад ажлыг гацааж ахин дахин засаг огцрох болно. Тиймээс нэр цэвэр хүнийг олж сонгох хэрэгтэй. Уг нь Оюунэрдэнэ чинь нэр цэвэр "НО"-гүй учраас өчүүхэн төдий зүйлээр сенсаци дэгдээж бооролдоод аваад унчихлаа. Энэ бол Монгол Улсыг хүчгүйдүүлэн бусдын хараат байлгах гэсэн гадна, дотны маш урт гар шураглаад орчихсон байна. Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдний ойр дотныхон, тойрон хүрээлэгчид уул уурхайн баялагийг шууд ба шууд бус замаар сонгуулийн үеэр өөртөө санхүүжилт хийлгээд одоо яаж ч чадахгүй болоод бие биеэ барьца�##�аад байгаа юм биш үү? Арай цэвэр хүн хууль зүйн сайд байсан Энхбаяр байж магадгүй шүү.

Зочин
Зочин
5 сар 24, 2025 13:50

Нарийндаа Оюунэрдэнэ их нэр цэвэр ЕС-аас бууж байна. 2р ээлжний өлөн нөхөд гарна, гараад олигтой юм хийж чадахгүй МАН хэсэг уруудах циклдээ орох нь тодорхой болж бна.

зочин
зочин
5 сар 24, 2025 18:53
Reply to  Зочин

Ард түмнээ татвар үнийн өсөлтөөр ингэж дарамт�##�ж байсан ес урьд өмнө байгаагүй байхаа

Зочин
Зочин
5 сар 24, 2025 15:11

Төрд ямарч хүч �##�га. Бүх зүйл тодорхой байхад айгаад байх юм. Эсвэл хиймэл оюун ухаан ашиглаад улсаа цэвэрлэх хэрэгтэй. Урьд нь үйлдсэн бүх хэргүүдийг үнэн зөвөөр нь тодруулж шийтгэл ногдуулсугай л болж байна даа. Огт гэр бүлгүй, шун�##� гэж юу ч үгүй Монгол улстай минь гэрлэсэн гэх хүн хэрэгтэй байна. Юунаас айдаггүй Фидел Кастро шиг юмуу?

Нансаа
Нансаа
5 сар 24, 2025 19:35

Ж Энхбаяр ХААН сайдын ажлаа сайн хийж байгаа харагддаг,нилээд зүтгэлтэй хүн санагддаг

Зочин
Зочин
5 сар 24, 2025 20:44

Аль нь ч биш шүү хорчид нийгэмээ бутлагч

Үнэн
Үнэн
5 сар 24, 2025 22:31

OЭ өөрөө үлдэх хэрэгтэй, орлогоо нотолсон бол ажлаа цаашаа хийсэн нь дээр, өөр хүн МАН аас гарахгүй.

Зочин
Зочин
5 сар 24, 2025 22:55

Ардын намынхан бүгдээрээ үхэж д�##�д ороосой! Ер нь л бузартай заваан хогнууд шүү! Яг шарилж, хог ургам�##� шиг амь бөхтэй!

Нар
Нар
5 сар 25, 2025 15:30
Reply to  Зочин

Монголыг дэлхийн тавцанд МАНл
авч яваа гэдэгт энгийн ард сэхээтэнүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү

Зочин
Зочин
5 сар 25, 2025 05:31

Дамарбаясг�##�ан, Самарсайхан л биш шүү

Зочин
Зочин
5 сар 25, 2025 12:43

End yamar ner hund yariad bgaagaa tailbarlaj boloh uu? Ugaas ogt ner hundgui bolood, hudal huurmagaar argatsaagaad olon jil bolj bgaa shuu dee. "Гүйцэтгэх засагл�##� ба парламентын нэр хүнд унаж, засагл�##�ын хямр�##� үүсэх эрсдэл рүү гулсчихв�##� яах вэ."

Зочин
Зочин
5 сар 25, 2025 19:47

Батнайрамд�##� гэж туршлага бага ч гэсэн толгой сайтай хүү байна. Зажлахгүй з�##�гих л байхдаа. Эрх мэдэл хүнийг эвдэнэ ч гэдэг. Эрх мэдлийг зөв хэрэглэвэл итгэл даар з�##�уу

Зочин
Зочин
5 сар 25, 2025 21:31

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

зочин
зочин
5 сар 27, 2025 06:47

жанхуухэрээкачегарын угсарсан хятад, орос дамнасан хулгай, луйврын системээс эхлээд с�##�ах нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button