Улс төрийн мэдээ

Ирэх долоо хоногт УИХ дөрвөн өдөр хуралдана

УИХ-ын чуулган ирэх долоо хоногт ажлын дөрвөн өдөр хуралдахаар товложээ.

Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баасан гарагт ярьсан. Тухайлбал, УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр "Байнгын хороо ажлаа хэлэлцэж амжихгүй байна. Эдийн засгийн байнгын хороон дээр гэхэд 60 гаруй асуудлаар санал хурааж байна. Эдгээр асуудал зургадугаар сарын 1-нээс өмнө батлах хуулийн зохицуулалттай тул , УИХ-ын чуулган дараа долоо хоногт тав хоног хуралдахаар байгаа" гэж хэлсэн юм.

Тэгвэл, энэ дагуу УИХ ирэх долоо хоногийн лхагва гарагийг алгасаж, бусад бүх өдөр нь хуралдах тов зарласан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button