Нийгэм мэдээ
"Улаанбаатар марафон"-ы хамгийн хол зайд түрүүлсэн Кенийн тамирчин 27 настай

"Улаанбаатар марафон 2025" наадмын хамгийн хол буюу 42 км-ын зайд Кени улсын тамирчин Kiura Denis Mugendi түрүүлсэн.
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар марафон"-д энэ удаа нийт 41 улсын 30 мянга орчим хүн оролцов.
Кени улсын тамирчин Kiura Denis Mugendi-гийн тухай мэдээллийг хайж үзвэл, 1998 онд төрсөн, марафон болон хагас марафоны төрлөөр хичээллэдэг юм байна. Олон улсын хэмжээний анхны марафон нь 2016 онд, БНХАУ-д болжээ.
Түүнээс хойш БНХАУ-ын хэд хэдэн марафонд оролцсон, Мөн сүүлд Тайландад болсон Паттаягийн марафонд 2 цаг 25 минутын амжилттай гүйжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оймсоор нь танилаа. 42 км -т гүйхийг л угаасаа марафон гэдэг !