Top StoriesНийгэм мэдээ

Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр гацсаны хариуд "Роснефть" шатахууны үнээр бойкотлов уу

Монгол Улс жилдээ 105 мянга 985 тонн АИ-92 буюу 1.1 тэрбум ам.доллар,  А-80 жилд 5472 тонн, АИ-95 3 сая тонн багадаа 525 сая ам.доллароор ОХУ-аас 98-100 хувь импортолдог. 

Үнийг тогтвортой байлгахын тулд Оросын шатахууны онцгой албан татварыг бууруулж байв

Ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларыг зөвхөн бензин шатахуун импортлоход зарцуулсан бөгөөд бид өөрсдөө ОХУ-аас жилдээ 2.3 тэрубм ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортоор авч эргээд 112 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолдог. Гэхдээ энэ нь Оросын бусад улсуудтай хийдэг худалдааны эргэлтийн хажууд бага дүн. 

Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьсаар ирсэн. Гэсэн ч манай улсын хувьд ойрын жилүүдэд ч мөн ОХУ-аас шатахуун, түлшний хувьд хараат байхаас аргагүй хавчигдмал нөхцөл байдалд буй нь үнэн. 

Оросын талаас сар бүр ирүүлдэг үнийн саналд манай талаас харьяа яам арга хэмжээ авч, ажиллаж байсан цаг саяхан. Өөрөөр хэлбэл шатахууны үнэ тогтворгүй байсныг 2010 онд Засгийн газраас онцгой албан татвар ногдуулж байсныгаа тонн тутамд бууруулсан бөгөөд ингэснээр үнийг тогтвортой байлгах, гэнэтийн үнийн өсөлтөөс зах зээлээ хамгаалсан нь энэ. 

Гэтэл ердөө хоёрхон өдрийн өмнө шөнө дунд шатахууны үнэ, тэр дундаа АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж 2590 төгрөгт хүрлээ.

Роснефть мэдэгдэлгүй үнийг нэмэгдүүлэв үү

4-р сарын эхээр ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани манай улсын Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын онгоцны шатахуун цэнэглэх цогцолборт тус компани дангаар багадаа 15 жил монополчлох хэлэлцээрийг зүтгүүлсэн. 

Роснефть манайд 2009 оноос 16 жилийн турш онгоцны түлш борлуулан, нийлүүлж байгаа бөгөөд цаашид шинээр баригдах цогцолборт ийн үргэлжлүүлэн тус компани 75 хувийг нийлүүлж орж ирэх сонирхлоо 2022 онд манай талд анх гаргаж байсан юм. Оросын талаас уг саналаа гүйцэлдүүлэхийн тулд хэлэлцээний гэрээндээ цаашид шатахуун тасалдахаас сэргийлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гэдэг тайлбар зүүгээд буй.

Уг асуудлыг сүүлд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед салбарын сайд нь хойшлуулах санал гаргасан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжээгүй. 

Өмнө нь “Роснефть” компанийн зүгээс манайх руу нийлүүлдэг шатахууныг хэд хэдэн удаа тасалдуулахд хүрсэн тохиолдлын нэг нь тус компани засварын ажил хийж байна гэх шалтаг, 2022 оноос хойш тус улсын Украинтай хийж буй дайны нөхцөл байдлаас үүдэж шатахууны экспортдоо хориг тавьсан зэрэг шалтгаануудаар манай зах зээлд удаа дараа хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх хүндрэлүүд үүсгэж байв. 

Уг нь сүүлийн нэг жилд шатахууны үнэ тогтвортой байж ирсэн. Дизель түлшийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс буураад байсан юм.

Өмнө нь Засгийн газраас “Роснефть” компанитай хэлэлцээр хийх үед тэрбум гаруй ам.долларын эх үүсвэрийн 85 хувьд нь Засгийн газрын өрийн баталгаа хүртэл гаргаж байсан удаатай.

50-100 төгрөгөөр шатахууны үнэ нэмэгдэхэд дотоодын эдийн засагт нөлөөлөл нь хүчтэй ирдэг байхад энэ удаад ийн 200 төгрөгөөр нэмэгдсэн нь инфляцид нөлөөлөх нь тодорхой болов. 

Дотоодын аж ахуй нэгжүүдийн зүгээс үнэ нэмэгдүүлэх болсон шалтгаанаа ам.долларын ханшийн өсөлт болоод зардал нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан байна. 5-р сарын 5-нд Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн анхдугаар хураодаанаар жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх үндэслэл, холбогдох тооцоо судалгааг гаргаж хэлэлцэхээр болсон бөгөөд хариу үр дүн гараагүй байхад ийн нэмэгджээ. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг, төрс засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөлгүй нэмэгдүүлснийг буруутгасан байна. Улмаар энэ шийдвэр нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулахаар болжээ. 

10-аад жилийн өмнө “Роснефть” мөн л үнийг нэмэгдүүлсэнд манай талаас Хятадын хэд хэдэн компаниас евро стандартын шатахуун импортолж авсны дараа манайхтай үнийн санал дээр тохиролцох, урт хугацааны гэрээний хүсэлтийг Оросын талаас тавьж байсан удаатай. 

Хэдийгээр Оросын дотоодын шатахууны үнэ сүүлийн саруудад өссөн хэдий ч манайхтай урт хугацааны гэрээтэй. Тиймээс лавшруулан харвал “Роснефть” компанийн Чингис хаан онгоцны буудлыгн шатахууны цогцолборыг салбар яамны сайд нь хойшлуулсан асуудалд ийн сануулга өгч байна уу гэх хардлага үүсэв.

Мөн 5-р сарын 16-нд Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоо-той чөлөөт худалдааны түр хэлэлцээг үзэглэх байсан нь улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хойшлоод буй билээ. 

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дотоодын компаниуд өөрсдөө үнээ нэмчихээд Орос руу буруугаа чихэх гэж оролдож байна даа.

Зочин
Зочин

одоо гэрээ мэрээнд найдаж гоншигоноод суух хэрэггүй ээ. Бүх бололцоогоо дайчлаад нефтийн үйлдвэрээ ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Бүх асуудлын 90% шийдэгдэнэ шүү дээ...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголбанк үндэсний валютын ханшаа барьж чадахгүй тавиад туучихсан шүү дээ .Бусдад буруугаа чихэх гэж үзээд юугаа хийхэв дээ .Дэлхийн шившиг болно .МАНы нэг тийм явцгүй зан байдаг .Одоо больчих .

Зочин
Зочин
Reply to  Зочин

нефтийн үйлдвэр баригдахгүй. бас энэ үйлдвэрт ашиглаж болдог нефть байхгүй. бону лайт нефтийг бас импотроор авна. Тэгээд ч 200 км хүрэхгүй ДА УБ замыг 8жил бариад ашиглалтанд бүрэн ороогүй. Ийм хариуцлагагүй МАН шүү дээ. Нефтийн мэргэжилтэнгүүд нь хаана байгаа юм бүү мэд!!!!

Зочинха ха
Зочинха ха
Reply to  Зочин

АН ынхан бхдаа барихгүй яасан юм нурааж хамтарч идэж улсаа өрөнд оруулахаас өөр юу хийсэн юм.Энхбаярын үед 1000 ны зам эхэлж бхад мянгуужингийн зам гэж муулаад бсан одоо ичихгүй давхилдаад л бна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр нефтийн үйлдвэр ч дээ ашиглалтад орохгүй биздээ? Төр засаг нь хулгайчаар бөөстцөн улсад ямар юмных нь бүтээн байгуулалт байхав дээ!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Боловсруулах түүхий эд нь байхгүй үйлдвэр шүү дээ?!

EGGeeddd
EGGeeddd

ene zygeer zahialgatai niitlel haragdlaa. mongoliin neft importlogch companiudiin. neg l umhii mongol companiudiin yner ynertejiin

Зочин
Зочин
Reply to  EGGeeddd

Яг үнэн. Оросууд үнээ нэмээгүй. Монополь импортлогчид нэмсэн шүү дээ. Бүр үгсэн хуйвалдсан. Даанч Засгийн газар, хяналтын байгууллагууд нь "атганд" нь орчихсон бололтой таг чиг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэлээ хурга шиг

Зочин
Зочин

Юм л бол захын хар овоохой гэдэг шиг импортлогчид долларын ханш өссөн учраас үнээ нэмлээ гээд байхад хардсан юм бичиж бусдад санаа өгөх ямар хэрэг байнаа

...
...

Худлаа балайраа л.

Зочин
Зочин

Монголын өлөнгүүд ямарч зохиол бичих байлгүй

Зочин
Зочин

Ямар муухай нуршуу бичдэг юм бэ?? 2 дахин цомхон бөгөөд ойлгомжтой бичиж болмоор байхад?!

Bataa
Bataa

End odoogoor boikad yrih hereggui , ter dalimaar manai dotoodiin huvalzuud irgedee suilj bn , ene bol unen !

Иргэн
Иргэн

Нэг хэсэг Монголчуудыг онгоцны өндөр үнэтэй бинзеннээр туйлдуулж ашиг хонжоо хийж байсан хүмүүс чинь МАН- аас Намбарын Энхбаяр, Сод Монголын Анандбазар АН--аас Цахиагийн Элбэгдорж , Шунхлай Г, Батхүү гэсэн мафиууд Монголчуудыг шулаж байлаа!!! Бензиний ашигаа булаалдаж Намбарын Энхбаяр шоронд орж байлаа!!!

иргэн
иргэн

аль орон өөрийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьдаг. америк хүртэл дэлхий даяар тариф нэмж, элдэв хориг тавьж байна. харин монголын агуу их ардчилагчид сохор дүлий юм шиг байх юм. монголчууд шиг улсаа биш, хувиа боддог, улсаа худалдаад идчихдэг луйварчид хорвоод ховор.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Африк шиг боллоо

Ззэт очин
Ззэт очин

Заяа чинь тэр дээ
Хүүкын хорлол би хийлээ гээд тууз хайчлаад солиороод байсан мөнгийг нь луйвардаад дууссан Энэтхэгт бөөн өр одоо дахиад боекотонд орсон

Hugiin
Hugiin

Nuguu neftnii vildwer vlgeriin dalai bolwoo huurhii

Би бна
Би бна

Олон сувагтай болоочээ.Дахиад Хятадаас аваач шантаажилж хааж боогоод бга бол.

Судлаач иргэн
Судлаач иргэн

Онгоцны буудалд давамгай эрх эзэмших, EAЭЗХнд элсэхийг хойшлуулсан нь маш сайн байна..төр бас ажиллаж л байгаа юм байна шүү..

Би Зочин
Би Зочин

ҮГҮЙ БАЙХ, ӨӨРСДИЙН НЕФТЬ ИМПОРТЛОГЧДОО ХАРД, ЗҮХ

Зочин
Зочин

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан, энэ бол уламжлалт орос шантааж. Эд нараас салаагүй үед мөнхийн дарамтлуулна.

зочин
зочин

оросоос өөр хаанаас онгоцны түлш авах юм бэ ацнууд аа. америкааас уу. горьдсоны гарз

Иргэн
Иргэн

Муугаа мэдэхгүй Оросыг муулагчдын гай гарч буй нь энэ дээ. Хоёр том хөршөөс Монгол улс хэзээд хараат. Иймээс аяыг нь олж амьдрах л хэрэгтэй.

Хот
Хот

Монголын төр зөв шийд гаргажээ! Боогоод эхэлнээ гэдэг нь бидний зөв байсны нотолгоо!

Зочин
Зочин

Хятадаас төмөр замаараа шатахуун аваачээ!
Оросын нөлөө,ихэрхэл илт буурна.

Зочин
Зочин

Гэрээгээ бүрмөсөн цуцлаач, сарниж буй оростой юу ярьдаг юм. Гар бариад бугуй барив гэгч өолж баыгаа юм биш үү. Цаг тулбал, Монголыг оросоос өөр хэн ч орхихгүй бүү л хуучин зангаараа аманд нь оров

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг юу гэх гээд байгаа юм бол доо...

Зочин
Зочин

Орос үнэ нэмлээ гэж сонсоогүй л юм байна. Үндэслэлтэй мэдээлэл юм уу. Үндэслэлгүй бол хөршүүдээ муулах ийм мэдээлэл хэнд ашигтай юм бол доо.

Зочин
Зочин

Оросууд энэ дэлхийн хамгийн хогын улс болжээ

Зочиниргэн
Зочиниргэн

Но варынхан, гацаасан ???????????????????? -ээс асуувал зөв

Зочин
Зочин

Мэдээж тэгнэ шүү дээ, тэр байтугайгаар хар улсаа Трамп дарамталж буй жишээ байгаа шүү. Оросын тал ингэх нь юу ч биш, илүү хатуу чанга бодлого барихыг үгүйсгэх аргагүй.Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж.

Зочинха ха
Зочинха ха

за балайраад өөрсд шигээ бодоод бай. харин ч тн дутамдаа 100$ р буулгасан гэж сайд Туваан хэлсэн. Одоо төрийн мэдлийн ШТС тай болох хэрэгтэй. цүнх энэ тэр гэж орилж байхаар үнээ буулга гэвэл амьдралд хэрэгтэй юм даа.

Зочин
Зочин

Роснефть буруугүй манаы шуналтнууд бензины үна бариад бгаад хорсож нэмсэн Тусгай зөвшөөрлиыг хь хураа Төрийн компани байгуул

Иргэн
Иргэн

Компаний хувьд үйлдвэрлэлээ хэвийн байлгахад анхаарч ийм гэрээ хийхийг санал болгосон байх. Зөвхөн газрын тос ч биш байх. Учир нь манайхны захиалга хэмжээ, хугацааны хувьд өөрчлөлттэй, тогтворгүй байдаг нь үйлдвэрлэлийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад хэцүү байдаг юм шиг бна лээ.

Зочин
Зочин

Нефтийн боловсруулх үйлдвэрээ хурдхан шиг босгочих юмсан. Ажил нь хэр явж байгаа бол

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сэр сэр

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр чинь зүүдштээ

Bolor
Bolor

Ялaлтын парадад Хүрэлсүх очиж Путинтай уулзаж, энэ жилдээ шатахуун асуудaлгүй гэсэн чинь яасан бэ? Хэрэггүй очсон байна.

Зочин
Зочин
Reply to  Bolor

Оросууд нэмээгүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button