Чуулган | МАН-ын бүлэг 15.30 цаг хүртэл завсарлага авлаа

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 06 дугаар сарын 01-ний дотор батална” гэж заасан.
Зургаадугаар сарын 1-н ням гарагт буюу амралтын өдөр тохиож буй тул “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж байна.
Гэвч УИХ-ын зарим гишүүд болон сайд нарын ирц хангалтай байсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд дарга Г.Дамдинням завсарлага хүслээ. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 15.30 цагт хүртэл завсарлага өгсөн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өглөө 10.00 цагт бүлгийн хуралдаанаа эхэлсэн. Түр завсарлаад дахин хуралдсан нь чуулганы ирцэд нөлөөлөв. Тус намынхны ирц УИХ-ын чуулганд хангалтүй байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Данхаа бушуу огцоруул.