Иргэд: Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлнө

Өнгөрөгч тавдугаар сарын 23-ний оройноос эхлэн АИ-92 шатахуун 200 төгрөгөөр нэмэгдэж, 2590 төгрөгт хүрсэн гэнэтийн шийдвэр олон нийтийг бухимдуулсан. Энэ талаар урьдчилсан ямар ч мэдээлэл, анхааруулга байгаагүй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 24-ний өглөө мэдэгдэл гаргаж, зарим компаниуд үнийг дур мэдэн нэмсэн гэж буруутгасан. Уг нь үнийг зөвхөн Хамтарсан зөвлөлийн хэлэлцсэн шийдвэрээр тогтоох ёстой. Гэтэл энэ зөвлөл энэ сарын 5-нд хуралдаад, “тооцоо хийж байгаад дахин хэлэлцэнэ” гэжээ.
Яамны мэдэгдэлд “ам.долларын ханш, зардал нэмэгдсэн” гэсэн шалтгаанаар үнэ нэмэхийг зарим компани хүсч байсан ч, одоо тэд тохиролцохгүйгээр нэмсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн дурдаж харин одоо шатахуун импортлогч компаниудын үйлдлийг шалгуулна гэдгээ илэрхийлсэн юм.
Бүрэлдэхүүнд ААН-ээс:
- "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат
- "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран
- "Тэс петролиум" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар
- "Содмонгол групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарбат
- "Монсуль" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхжаргал нар багтсан байна.
Тэгвэл шатахууны үнийн өсөлтийн талаар иргэд ямар бодолтой байгааг тодруулан хүргэе.







Үнийн өсөлтийн талаар шатахуун түгээх газрын ажилчдаас тодруулан асуухад, "Нэмэгдээд хоёр хонож байгаа. Гэнэтийн шийдвэр учраас бид ямар нэгэн нарийн зүйл мэдэхгүй. Иргэдийн зүгээс их гайхаж, бухимдан асууж байгаа" хэмээх хариултыг өглөө.
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны тавдугаар сарын 19-ний өдрийн судалгаагаар АИ-80, АИ-92, дизелийн түлшний үнэ 2345-3140 төгрөг байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросоос авахгүй гээд бсан одоо тгээд америкаасаа аваач ккк
Европын улсаас аваарай, ха, ха, ха !
Уул нь ард түмнийхээ төлөөлөл болсон УИХ-ын чуулганы хур�##�даанаар, яар�##�тай гоимоор хэлэлцэх асууд�##� болов уу? Шатахууны үнийн өсөлтөөс хамаар�##�тайгаар өргөн хэрэглээний төдийгүй, бараг бүх бараа, матри�##�ын үнэ өсөж, иргэдэд багагүй дарамт үүслээ. Үнийн өсөлтөө барьж чадахгүй юм бол төр, засаг ц�##�ин тэтгэвэрээ индексжүүлэн нэмэх хэрэгтэй бус уу?