"Өнгөрсөн жилүүдийнх шиг үер болбол Сэлбэ голын далан ямар ч асуудалгүй, хамгаална"

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “S’Outlets” дэлгүүрийг буулгасан талбайд 1.4 км үерийн даланг угсрах ажлыг "Билгүүн Монгол Констракшн" ХХК гүйцэтгэж буй.
Тус компанийн ахлах инженер И.Сумьяабазар бүтээн байгуулалтын явцын талаар "S’Outlets” дэлгүүрийн буурин дээр 1.4 км үерийн далан барихаас 1.2 км-ийг гүйцэтгээд байна. Голын урсцыг тохируулах ажил эхэлсэн. Үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Даланг барихдаа газар шорооны ажил хийж байна, барьж дууссаны дараа овоолсон шороог зайлуулах юм. Өнөөдрийн байдлаар үерийн далангийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 80 гаруй хувьтай байна. Манай компанийн ажил гүйцэтгэх гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусна. Гэхдээ энэ оны зургаадугаар сарын 30-н гэхэд далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, голын урсцыг тохируулах ажлыг 80 гаруй хувьд хүргэнэ. Үүний дараа хашлага, хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Үерийн далангийн баталгааны хувьд жишээ дурдахад 1966 оны үерийн түвшин одоо барьж байгаа далангийн хананаас 70 см-ийн доор байсан. Өөрөөр хэлбэл нэг хувийн ханамалтай үер болоход 70 см-ийн нөөц зайгаа авсан гэсэн үг. Харин өнгөрсөн жилүүдийнх шиг бага хэмжээний үерийн үед далангууд ямар ч асуудалгүй, хэвийн хамгаална" хэмээжээ.
Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Натур орчим бөгөөд үерийн хамгаалалтын байгууламжийг 2024 оны зургаадугаар сард барьж эхэлсэн байдаг.
Сэлбийн ханыг барьж буй төсөв, компанийн нэгдсэн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярлалаа. Байгалийн гамшигаас сэргийлж эд хөрөнгө амь нас эрүүл мэнд хамгаалагдаж байна гэж бодож байна
гэвч үерлэх гээд байгаа сэлбэ гол маань хаачив??? арай энэ шалбааг биш биздээ