НИЙГЭМНийгэм мэдээ

Автомашины албан татварыг нэмэхдээ хоёрхон иргэнээс санал авчээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оны төсвийг батлахдаа авто тээвэр болон автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх тухай тогтоолын төслийг хамтад нь баталсан.

Улмаар шинэ зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн юм.

Тэгвэл уг тогтоолын төслийг батлахдаа дүрмийн дагуу иргэдээс санал авсан бөгөөд тус цахим саналд хоёр иргэн оролцжээ.Иймд иргэдэд мэдээлэл өгөлгүйгээр олон нийтийн санал асуулгыг ийн явуулсан нь шүүмжлэл дагуулсан. Ингээд иргэд дээрх тогтоолын төслийг цуцлах хүсэлт гаргаж, 33 мянган иргэн гарын үсэг зураад буй.

Тиймээс УИХ-аас ажлын хэсэг байгуулан асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсгийн гишүүд “Татварыг 2013 оноос хойш нэмээгүй” гэх үндэслэл хангалтгүй бөгөөд иргэдэд мэдээлэл өгөлгүй шийдвэр гаргасан нь зохисгүй гэж үзжээ.

Тээврийн хэрэгсэл албан татвар (хуучин-шинэ)

  • Prius 36 мянга - 108 мянга 20,000₮ - 100,000₮
  • Lexus 570 188 мянга 100 - 564,300₮ 50,000₮ - 250,000₮
  • Портер 30 мянга -75,000₮ 30,000₮ - 150,000₮
  • Land Cruiser 200 - 151 мянга 800 -455,400₮

Зам ашигласны төлбөр (хуучин-шинэ)

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин- 20 мянга- 100 мянга
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30 мянга-150 мянга
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50 мянга-250 мянган төгрөг

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын хэлснээр татвар нэмэх гурван үндсэн шалтгаан бий. Үүнд:

  • Замын сангийн хөрөнгө дутагдалтай — жилд дунджаар нийт замынхаа зөвхөн 1.5 хувийг л засварлаж чаддаг
  • Олон улсын жишгээс хэт доогуур төлбөр — өмнөх төлбөр дэлхийн дунджаас 86 дахин бага байсан
  • Түгжрэлийг бууруулах бодлого — татвар нэмснээр автомашины тоог бууруулж, нийтийн тээврийг дэмжих зорилготой гэж мэдээлсэн

Гэсэн ч иргэдийн зүгээс энэ өсөлт нь эдийн засгийн дарамт учруулж байгааг, нэмэгдлийн ач холбогдол бодит амьдрал дээр хараахан мэдрэгдэхгүй байгааг шүүмжилсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

tailandaa irgedees sanal avad nemsen geed bichsen bgaa daa. ichihgui gordono shuu

Зочин
Зочин

Дэндсэн даврагч дарангуйлагч нарт даруулга хргтэй...би гэж цээжээ б�##�басан төрийн хүний �##�сыг харсан ухаан бхгүй зүүдээ биёлүүлэгч нар төрөө улсаа самраад зогсохгүй ядарсан иргэдийнхээ амьдр�##�ыг дуусг�##�аа ухаан дутууч ядахнаа хүн бай имфлацтай уялдуулж ц�##�ин тэтгэвэр нэмдэг бол имфлацтай уялдуул.д татвараа нэмээч бурхан ухаантангууд минь!!!!!!!

нар
нар

Түгжрэлийг бууруулах бодлого — татвар нэмснээр автомашины тоог бууруулж, нийтийн тээврийг дэмжих зорилготой
Гэтэл түгжрэл буураагүй л байгаа шүү.

Зочин
Зочин

Нэрсийг нь ил болгоё гэшшш

Зочин
Зочин

6 1 нээс хойш явуулахгүй торгоно гээд нэхээд эхэлсэн ш дээ хүүрнүүд

Зочин
Зочин

Олон улсын жишгээс доогуур ч гэх шиг ямар олон улсынх шиг ц�##�ин өгдөг юмуу ёстой тэнэг ш�##�таг байна зүгээр л авах гэж өөрсдөө мөнгөөр гулгих гэж ингэдэг.

Зочин
Зочин

Приуснээс 108+100=208 авна гэчээд яг төлөхөөр 238 мянгыг шууд татчиж байна лээ. 30 мянга нь юу юм бүү мэд үнэн дээрэмчин. Энэ Одбаяр гэж лай огцор огцор!!!!

Дадал
Дадал

Хэнтийн 3 мангар энэ улсыг самарч байнаа

Back to top button