УЛС ТӨР

Бага хурлын танхимд: Ерөнхий сайдыг огцруулахгүй буюу шинээр Засгийн газар байгуулах саналыг эсэргүүцсэн

Өнгөрсөн долоо хоногт /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт  явуулсан юм.

Бага хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намын гишүүддээ дараах агуулгыг голчлон байр сууриа илэрхийлснийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа нээлттэй илэрхийллээ.

Нэгдүгээрт,

Бага хуралд үг хэлсэн 40 гаруй хүний үгнээс хамтарсан Засгийн газар нь улстөрийн намын хувьд өрсөлдөгч улстөрийн хүчнээ бэхжүүлж байна гэдэг намын гишүүдийн мэдрэмж, мэдээлэл анхан, дунд шатандаа үнэхээр хурцадмал асуудал болсныг тэндээс ойлгов. Тиймээс ч нам Ерөнхий сайдын асуудал хөндөгдсөн энэ хугацаанд дээрх жил орчим хуримтлагдсан асуудлаа шийдэнгээ Ерөнхий сайдын асуудлыг шийдээд авъя гэх зорилго, ойлголттой байсан.

Хоёрдугаарт,

Хурлын үеэр намын 8 гишүүний асуусан асуултад Ерөнхий сайдын зүгээс, дараах хариултуудыг өгсөн.

Хүүтэй нь холбоотой асуудалд эсэргүүцэл илэрхийлсэн жагсаалын тухайд тэрбээр “Миний хүүгийн асуудлыг хуулийн байгууллага шалгаад хариу нь гарах байх аа. Миний хувьд орлогоо нотолно. Орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Ийм эргэлзээтэй асуудал үүсгэсэндээ олон нийтээс уучлалт гуйсан. Намын нөхдөөсөө ч уучлалт гуйж байна. Хувь хүний асуудалд та бүхэн эргэлзэх хэрэггүй, үнэн мөнөөрөө тогтоогдоод гараад ирнэ” гэдгээ илэрхийлсэн юм.

  • Мөн “Б.Баатар найруулагчийн тухайд энэ хүн миний төрсөн ах нь үнэн харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо, хамааралтай гэж намайг ярьдаг яриа бол ул суурьгүй.
  • Гэр бүлийн тухайд “Би Бэрхэд нүүж очсон цагаас хамар хашааны, нэг ангийн охинтойгоо гэр бүл болж өнөөдөр бид гурван хүүхэдтэйгээ амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Б.Туул гэдэг”.
  • Нам бус хүмүүсийг УИХ-д дэвшүүлсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг “амилуулах” парламентыг салбар бүрийн төлөөллөөс бүрдүүлэх үндсэн зорилготой. Энэ нь ч МАН-ын шинэчлэлд тустай. Гаргасан шийдвэртээ би үргэлж баяртай байдаг.

Гуравдугаарт,

Хурлын үеэр Ерөнхий сайд намын гишүүдийн хэлсэн санал, асуултад

Хамтарсан засгийн газар одоогийнхоороо явах, эсэх намд сөрөг нөлөөтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн тал орчим нь, Бага хурлын гишүүдийн ч бараг тал нь үзэж байх шиг байна. Миний хувьд хамтралын давуу талууд буюу олон жил гацсан төсөл, хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн тухай хэллээ мөн улстөрийн намын хувьд сөрөг талууд ч байгааг хэллээ. Та бүхэн өөрийн оюун бодолдоо тунгаагаад шийдвэрээ гаргаарай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон” тусгасан.

Одоогийн хамтралд хүрэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд миний зүгээс маш их хүчин чармайлт гаргасан, Ардчилсан нам, ХҮН намын хувьд ч маш том зориг, тэвчээр гаргасан учир та бүхэн одоогийнхоороо явах боломжгүй гэж үзвэл би ёс зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв сонголт болно. Гэхдээ улс орны эрх ашгийг бодолцон одоогийн хамтралыг үргэлжүүлбэл би итгэл хүлээн ажлаа үргэлжлүүлнэ ээ гэж хэлсэн.

Дөрөвдүгээрт,

Бага хурлаас гарах анхнаасаа бэлдсэн Тогтоолын төсөл болон саналын томьёолол буюу “Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг засгаас гаргаж, шинээр Засгийн газар байгуулахыг дэмжих үү?” гэсэн саналын томьёолол болон тогтоолын төслийн цаад зорилгыг сая л нэг юм буюу хамтарсан засгийн газрыг бутаргах эсэхэд саналаа өгөх нь Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал болохыг ойлгоцгоож, бэлдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахыг Бага хурлын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцсэн.

Тавдугаарт,

Ерөнхий сайд “Одоогийн саналын томьёоллоор санал хураах нь намайг огцруулах эсэх болон бусад олон салаа утгыг агуулаад байна гэсэн та бүхний болгоомжлолыг ойлгосон учир эхлээд та бүхнээс тавьсан гэрээг зөрчсөн намыг гаргах эсэхээр санал хураагаад өнөөдрийн хурлыг хаая. Та бүхний гаргасан саналын үр дүнгээс хамаараад миний хувьд хамтарсан намуудтайгаа асуудлаа зөвшилцөж, дараагийн шийдвэрээ гаргая” гэж хэлээд санал хураалтыг зөвхөн гэрээ зөрчсөн улстөрийн намыг Засгийн газраас гаргахыг дэмжих үү? гэсэн агуулгаар санал хураалт явуулж 61 хувь нь үндсэндээ гэрээ зөрчсөн намыг гаргахыг дэмжсэн" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Би ч Иргэнийхээ хувьд Ерөнхий Сайдыг огцрохыг дэмжихгүй

tsogoo
tsogoo

ene heden erh medeltenguud uurdiin erh medlee aldhaas aigaad ulsiig min bur samarch duuslaa

Lkhagvasuren
Lkhagvasuren

Ard tvmen mini etssiin dvnd oyunerdeniig ogtsruulsandaa haramsaad ch barahgvi olon muu vr dagwaruud vvsne shvv ogtsruulhiig esergvvtseh heregtei

lu dolgorsuren
lu dolgorsuren

ehluulsen ajli ni tsaash ni urgeljluuleh heregtei ard tumniihee sain saihni tuluu ih yum hiine gej itgej bga tuilshirsan ogthruulah gedeg huvilbaraasaa odoo salah tsag ni bolsoon

Burmaa
Burmaa

Энэ засгийн газрыг хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хийж гүйцээж ажиллуулах хэрэгтэй шүү дээ ажил хийвэл дуустал давс хийвэл уустал шүү дээ

Зочин
Зочин

Ajlaa hiisn deer

lhagwaa lhamka
lhagwaa lhamka

yamar ashig sonirhol bhaaraa zugeer ajlaa hj bgaa huniig ogtsruulay gd bgaag l ogt oilgohgui bna

Puujee
Puujee

Yronhii saidiig ogtsoruulj shine zasgiin gazar baiguulahiig ugaasa demjih Hun bhque yronhii saidiig ajiliig ni hiilguuleh heregtei

Зочинболдбаатар
Зочинболдбаатар

Анхнаасаа бэлдсэн тогтоол дээр санал асуулга явуулсан юмуу

Алтаа
Алтаа

Даанч дээ тэгмээр юм даа хулгайч луйварчдийн гар хөлийг тас цохих гэдэг төр засаг тогтвортой бж монгол улм цааш хөгжинөө 90-оноос өдий хүртэл олон засаг огцорж бхынг харсанаа үр дүнд монголын ард түиэн монгол улс л хохирж бсан гашуун түүх давтагдах ёсгүй ээ

Galsanpurev
Galsanpurev

Ogtsruulhiig demjihgui bnaa ehluulsen ajiliinhan ur dung uzmeer bn

Зочин
Зочин

Ogtsrox etsesiin shiidwer bish exlvvlsen ajil duusax estoi

Borjigon
Borjigon

Ajiliin hiilguuleh heregtei huuliin baiguulgiin ymar neg dugnelt notolgoo yu ch bhgui bhad shuud ogtsruulna gej yu baidag yum yum bolgon des daraalaltai bdag shuude ehleed shalgaad notlood tged hariutslaga bodoh yostoi

amraa
amraa

Huuliin baiguulgiin shalgaltiin ur dun ni garaagui baigaa bzdee. ymar neg undeslel bjiij shiitgel uguh yostoi shuudee Hen durtai ni ajilaa ug geed bval hen turiin alband zutgeh yum be

Зочин
Зочин

Ерөнхий сайда огцруулахыг дэмжихгүй

Batjargal
Batjargal

zuw shiidwer garsan bna urgeljluuleh heregtei shdee

Bilgee
Bilgee

odoogin zasgin gazart naidaj bga hiih ajil ch ih bga

Battsetseg
Battsetseg

zuw shuu odoogin zasgin bi gemee ni hulgaich luiwarchid uud garahgui demjih l heregtei ESaidaa

Зочин 7
Зочин 7

УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ, НИЙГМИЙН АМЬДРАЛЫН УРЬД ХОЖИД БАЙГААГҮЙГЭЭР ДОРОЙТУУЛСАН ОУЮНЭРДЭНИЙГ ХУРДАН ЗАЙЛУУЛЖ, ТЭР ШОРОНД ГЯНДАНД НЬ ХАТАА.

Orshihorshih
Orshihorshih

Ene zasgiin gazar ihel ajil hiij bgaashd ogtsroh esgvi vrgeljlvvlen ajlah estoi

Зочин
Зочин

ogtsorloo gd hamag yum n shiidegdehgvi shvv dee

зочин
зочин

Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг тонон дээрэмдэгч,ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.

delgermaa
delgermaa

uulna hamgiin sain ajilsan hun gej bodgiishd oyunerdene

Отгоо
Отгоо

Улс эх орныхоо эрх ашгийг 1- рт тавьж олон жил гацсан төсөл , хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд л хамтарсан засгийн газарыг байгуулж ажилласан байх иймд үргэлжлүүлэн ажиллаж үр дүнг нь үзэх харэгтэй

Энхтайван
Энхтайван

Өндөр заяат төр минь тогтвортой түмэн олон минь амгалан байг ээ төрийн түшээд минь хулнайчдаас илүү ухаан гаргах байхаа

Bolorbolor
Bolorbolor

heden erh medeltengvvd n erh medlee hamgaalj vldhiin toloo ulsaa samraad duushanade

Насанхүү
Насанхүү

Монгол төр хөлсний жагсаж нарт тийм амархан бууж өгөхгүй бхаа

Зочин
Зочин

Hamtarsan zasgiin gazriinhaa vr dvng vzmeer bhiin

Зочин
Зочин

Arai shvv hiisen bvteesen

Зочин
Зочин

Nam bol nam sh dee ard tvmenee boddoroi doo

Зочин
Зочин

Хийж бүтээж байгаа хүнээ ард түмэн мэднэ шүү дээ үлдэхийг дэмжиж байна

Зочин
Зочин

Би ч Иргэнийхээ хувьд Ерөнхий Сайдыг огцрохыг дэмжихгүй

Бямба
Бямба

зөв зөв

tuuguu
tuuguu

uls ornoo bodwol deer sh dee

bayra
bayra

Би ч Иргэнийхээ хувьд Ерөнхий Сайдыг огцрохыг дэмжихгүй

ОЮУНЭРДЭНЭ ХУДАЛЧ
ОЮУНЭРДЭНЭ ХУДАЛЧ

ЭХНЭР АСАН ТУУЛ НЬ ХОРМОЙ ХОТНЫ ЯВДЛЫГ НЬ ТЭВЧИХИЙН ДЭЭДЭЭР ТЭВЧСЭЭР ЯВААД ЧИМЭЭГҮЙ САЛСАН МУНДАГ ЭМЭГТЭЙ ! ОЮУНЭРДЭНЭ ЖҮЖИГЧИН ДӨЛГӨӨНТЭЙ СОЛОНГОСТ НУУЦААР ГЭРЛЭЖ ЁСОЛСОН НЬ БАС ҮНЭН !

Зочин
Зочин

Ардын намыг маань самарч дуусах нь дээ...энэ залуу

П.Гантулга
П.Гантулга

Ugaasaa erunhii saidiig ogtsruulhiig esergvvtsej bn nadtai adilhan bodoltoi hvmvvs ch ih bgaa bh ene ih vr bvteeltei ahiluudiig Oyunerdene saidaas uur hiij duusgah chadahgui hvn bhgvi

Amirlan
Amirlan

Oyunerdene shig ajillah said oldohgvidee yasan haralgan hvmvvs we tsaana ni yamar olon luiwarchid alga hawsraad suuj bgaag oilgoj bn uu

Ззөв шдочин
Ззөв шдочин

Огцор лоо гээд дорд нуу гэхээс дээшлэхгүй нь л үнэн

Enkhe Zaya
Enkhe Zaya

Ugaasaa ene ajiliig Oyun-Erdene ehluulsen ooroo l duusgah heregtei

Moogii moo
Moogii moo

Ogtsorloo gehed uneheer muu ur dagavaruud olon garah baih bid ulsaa hulgaichdad ch aldaj magadgui yum bi huvid bol ogtsrood hereggui gej bodjiin

Холбоотой мэдээ

Back to top button