УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөр: УИХ зөвхөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг шийднэ, АН ямар ч тохиолдолд ЗГ-аас гарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, "Хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх тухай" тогтоолын төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Үүний дараа АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар тодорхой асуудлууд ярилаа. Төрийн үйл хэрэг нэг минут ч гацаж болохгүй. Гэхдээ нийгмийн хүлээлт бол МАН-ын Бага хурлын шийдвэр дээр байгаа. Ардчилсан намыг Засгийн газраас гарга гэж шийдсэн шүү дээ. Үүний дараа бид хэд хэдэн удаа уулзсан. Ардчилсан нам энэ саналыг хүлээж авна, эргэж буцахгүй гэдгийг би удаа дараа хэлсэн.

Харин Ерөнхий сайд өөрт нь өргөдлөө өгөх, эсвэл итгэл үзүүлэх тогтоол оруулж ирэх хоёр сонголт бийг ярьж байна. УИХ-ын 126 гишүүн хуралдан шийдвэр гаргах нэг хэрэг, нөгөө хэрэг бол АН Засгийн газарт байх байхгүй тухай асуудал. Үүн дээр бол цэг тавьчихсан. АН энэ Засгийн газарт ажиллахгүй гээд цэглэчихсэн.

Ялгаж харъя. Хамтрал байх уу? Байхгүй. Эргэлзээд хэрэггүй.

Хоёрт, Ерөнхий сайд биднийг Засгийн газраас гаргах эсвэл бид өргөдлөө өгөх сонголт бий. Бид үүн дээр л ярилцаж байна. Биднийг гаргахгүй бол манай найман сайд өөрсдөө өргөдлөө өгчихнө.

Ер нь Монголын парламентын хувь заяа яригдаж байна. Цаашид парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө ямар зөв шийдвэрүүд гаргаж болох вэ гэдэг дээр л асуудлыг ярина. Процесс зөв байх ёстой. Эцсийн эцэст 126 гишүүн шийдвэрээ гаргаг гэж байгаа нь Ерөнхий сайдын өөрийнх нь асуудал. Харин хамтарсан Засгийн газраас бид гарна, энэ тусдаа.

Засгийн газрын 100 хувийн юм уу 99 хувийн санал гэж байдаггүй. Алх цохих тухай л ойлголт бий. Засгийн газар УИХ руу тогтоол оруулахгүй шүү дээ. Ерөнхий сайд өөрөө оруулна. Хэлбэр нь ямар байхыг л ярилаа.

Ардчилсан нам бол ямар ч тохиолдолд ажлаа хийж байгаад, дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдахад гараад ирнэ, битгий санаа зов.

УИХ дээр одоо яригдах зүйл бол, Ерөнхий сайдыг УИХ томилдог. Ингээд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг. Иймд өөрт нь итгэл үзүүлэх тухай асуудлыг оруулах юм байна. Харин УИХ итгэл үзүүлчихлээ гэсэн ч манай нам Засгийн газраас гарна.

Манай намыг яагаад гэрээ зөрчсөн гэж үзсэнээ одоо ч цаасаар өгөхгүй байна.

Засгийн газрыг байгуулах, унагах асуудлыг УИХ ярьдаггүй гэдгийг л би хэлээд байна. Ерөнхий сайдыг томилж, чөлөөлөх асуудлыг л ярьдаг” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2025 15:20

Төрийг самрах гэж хэдэн сууд�##�тай болсон ан нам одоо болноо

зочин
зочин
5 сар 28, 2025 19:11

Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджарг�##�, Бороогийн �##�тны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясг�##�ан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худ�##� мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар таср�##�тгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджарг�##�, Бороогийн �##�тны ордыг тонон дээрэмдэгч,ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясг�##�ан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт м�##�тм�##�ын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худ�##� хуурмаг хэзээд ялагддаг.

Холбоотой мэдээ

Back to top button