Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

Хөшигний ард: Л.Гантөмөр Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд бодлоо өөрчилжээ

Хураангуй:

  • Ерөнхий сайдыг унагаж, Засгийн газрыг солих Бага хурлын бэлдсэн саналын томьёолол маргааны дараа АН руу чиглэж орхижээ.
  • Л.Гантөмөр Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-д хандаж Ерөнхийлөгчид үг дайсан ч, Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд намынхаа сайд нарыг өргөдлөө өг гэж шахжээ.
  • Бүх хүчний тэнцвэрийг Д.Амарбаясгалантай цуг Ардчилсан нам атгаж, олон эгзэгтэй агуулгууд тэднээс шалтгаалахаар байна.

Дэлгэрэнгүй:

Бүх зүйл МАН-ын Бага хурлын саналын томьёоллоос л боллоо.

МАН-ын Бага хурлаар “Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг засгаас гаргаж, шинээр Засгийн газар байгуулахыг дэмжих үү?” гэсэн бэлдчихсэн саналын томьёолол оруулж ирж. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах агуулга руу шууд чиглэсэн гэсэн үг. Бага хурлын гишүүд эсэргүүцэж, завсарлага аваад хоёр цаг гаруй маргалдсаны эцэст нь "гэрээ зөрчсөн улстөрийн намыг Засгийн газраас гаргахыг дэмжих үү?" болгон АН руу чиглүүлэгджээ. Саналын томьёоллоос үүдсэн маргаан улс орны ажлыг тэр чигээр нь гацаагаад байна.

Учрыг нь хөвөрдөх гээд үзье.

Мөнгөн аягатай хадаг барих нь холгүй гуйж байсан МАН, АН-ыг хэн ч биш болгоод шидчихэв. Бүхэл бүтэн системийн намыг өөр нам хурал дээрээ яриад хөөчихдөг байж болохгүй. Төрөөс илүү эрх мэдэлтэй намын шийдвэр байхгүй. Нэг нам нь нөгөөхөө хөөхөөр тарчихдаг Засгийн газар ч гэж юу байх вэ.

Ямартай ч, "Хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн итгэл үзүүлэх эсэх"-ийг УИХ эцэслэн шийднэ. Хэрвээ итгэл үзүүлбэл Ерөнхий сайдын асуудлыг зургаан сар хөндөхгүй. Итгэл үзүүлэхгүй гэвэл Засгийн газар унана. Унавал 30 хоногт дараагийн Засгийн газар бүрдэнэ. Үндсэн хуулийнхаа дагуу ийм л үйл явц өрнөнө.

-Лу.Гантөмөр Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд намынхнаа "Өргөдлөө өг" гэж шахжээ-

Ерөнхийлөгчтэй уулзахын өмнөх ба дараах байр суурь...

Хамгийн их тэсрэлт хийж буй дүр нь намын дарга Л.Гантөмөр байлаа. Гэхдээ өчигдрийн /2025.05.28/ Засгийн газрын хуралдааны өмнөх ба дараах түүний байр суурь эрс өөрчлөгдсөн нь анхаарал татав.

  • Засгийн газрын хуралдааны үеэр "Бүхэл бүтэн системийн намын хувь заяаг Ерөнхийлөгчтэй нийлээд шийдчихнэ гэж байхгүй шүү. Ардчилсан нам парламентаа хамгаална. Хаандаа очиж хэлээрэй" хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хандаж, Ерөнхийлөгчид үг дайсан байна.
  • Гэвч Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ганцаарчлан уулзжээ. Уулзаж гарч ирээд намынхнаа "Засгийн газраас өөрсдөө гарах өргөдлөө өг" гэж хэмээн шахжээ.

Намын даргынхаа өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өргөдлүүдээ бэлдэж байгаа.

"Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч, эс үзүүлсэн ч АН Засгийн газарт үлдэхгүй" гэж уурсав. УИХ-д 42 суудал авч, Засгийн газарт найман хүнээ сайдаар суулгасан намын даргын амнаас гарах л үг.

-АН үлдвэл сайд нараа сольж салхи оруулна, явбал сөрөг хүчин болно-

Ардчилсан нам үлдэх үү, явах уу...

НЭГТ, Хамтарсан Засгийн газраас гарахгүй, үргэлжлүүлбэл хэрхэх вэ.

АН-д хэд хэдэн хувилбар бий. Сайд нараа солиод оруулж ирж, хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа тасалдалгүй үргэлжлүүлэх явдал. Р.Эрдэнэбүрэн, С.Одонтуяагаас эхлээд сул сайд нар байгаа нь үнэн тул. Уг нь Ардчилсан намынхны 2012 онд хамтарсан Засгийн газарт байснаас хойших хамгийн хүчирхэг үе нь, энэ удаагийн парламент. "МАН-ын хөнжилд орж, сөрөг хүчний үүргээ умартлаа" гэж өчнөөн чичлүүлцгээсэн. Гавьяа бас бий. Муу нэртэй, луу данстай ч парламентыг тогтворжуулахад гар бие оролцсон нь үнэн. Парламентыг 126 гишүүнтэй болгох гол алхмуудыг Л.Оюун-Эрдэнэтэй хамтран хийсэн. "Улс орны нэгдмэл ашиг" гэдэг үүднээс эрх баригчидтай хамтарч баялгийн сангаасаа эхлээд олон жил гацсан төслүүдийг урагш түлхэхэд гар бие оролцоцгоов. 14 мега төслийн олонх нь АН-ын сайд нарын нуруун дээр бий. Энэ бүх ажлууд царцана.

Иймээс л Л.Гантөмөр тэсэрлээ. Намын даргын фигур үзүүлэх нь зөв юм.

ХОЁРТ, Хамтарсан Засгийн газраас гарчихвал хэрхэх вэ.

Засаглалын ч, намын ч хямрал явагдана. АН-ыг гаргах нь Ерөнхийлөгчийн хүсэл. МАН-ын Бага хурлаар ч, Л.Гантөмөрийг дуудаж уулзсанаар ч тодорхой харагдав. АН жишээ нь "новшийн зан" гаргаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд гарчихвал Ерөнхийлөгчийг ард нийтийн санал асуулгаар сонгох хувилбар руу хөтөлнө. Засаглалын хямрал руу ч гулсуулж болзошгүй. Мөн сөрөг хүчнийхээ хэлбэрээр гараад ирвэл парламентын хувь заяа хаашаа эргэх нь вэ гэдэг нь үнэн. Тэгэхээр бүх хүчний тэнцвэрийг Д.Амарбаясгалантай цуг Ардчилсан нам атгаж байна. Өнөөдрийн олон эгзэгтэй агуулгууд хүссэн хүсээгүй Ардчилсан намаас шалтгаалахаар байна.

Намын дотоодод ч олон асуудал ар араасаа гарч ирнэ. Л.Гантөмөр намын даргын суудлаа өгнө. Түүний суудалд горилогчид олон бий. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хэн нь хүнээ тавьж чадах вэ гэдэг тэмцэл намын дотоодод өрнөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 29, 2025 08:46

Маш сайн бичжээ сэтгүүлч Урнаа

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 30, 2025 10:37
Reply to  Зочин

Ерөнхийлөгчдөө итгэж байна, арай ч ийм муухай зан гаргахгүй байлгүй. Хэн нь байг�##�ийн баялгаа ард түмэндээ сангаас дамжуулж хүртээе гэж байгаа билээ. Хэн нь бид хэдхэн гэр бүл тэрчигээрээ цуслаад явна гэж байгаа билээ. УИХ-ын индэр дээрээс Номтойбаярыг чи тэр байг�##�ийн баялгийг буцааж өг гэж загнадаг хүн одоогийн энэ Ерөнхийлөгч. Тэр т�##�д тулж түшиж явсан Оюун-Эрдэнэ чинь баттай зогсож байна. Дарлагчдыг дарна, дарлуулагчдыг өмөөрнө гэсэн таны �##�дарт үг бий. Тэр тэмцэлд чинь наад Ерөнхий сайд чинь тэмцлийг оройлоод явж байна. Гэтэл та яагаад Оюун-Эрдэнийг л унагаж байв�##� болно гэх шиг аашлаад байна вэ. Та наад тэмцлээ байг�##�ийн баялгийн хулгайчид руу, Элбэгдорж руу чиглүүлээч. Бай чинь буруу байна гэж ард түмэн чинь хэлээд байна шүү, та зоригтой, зориг чинь зөв юм руу, монгол түмний эрх ашигт нийцэж гараасай билээ.

шилэн Цогоо
шилэн Цогоо
5 сар 29, 2025 09:00

МАН ХАРЖ ҮЗСЭН БАЙХ ШҮҮ !

Зочин
Зочин
5 сар 29, 2025 09:03

Хүрэлсүгийг л огцруулах жагса�##� хиймээр юм биш үү, энэ муу хулгайч л төрийг самраад байна шүү дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 30, 2025 10:37
Reply to  Зочин

Ерөнхийлөгчдөө итгэж байна, арай ч ийм муухай зан гаргахгүй байлгүй. Хэн нь байг�##�ийн баялгаа ард түмэндээ сангаас дамжуулж хүртээе гэж байгаа билээ. Хэн нь бид хэдхэн гэр бүл тэрчигээрээ цуслаад явна гэж байгаа билээ. УИХ-ын индэр дээрээс Номтойбаярыг чи тэр байг�##�ийн баялгийг буцааж өг гэж загнадаг хүн одоогийн энэ Ерөнхийлөгч. Тэр т�##�д тулж түшиж явсан Оюун-Эрдэнэ чинь баттай зогсож байна. Дарлагчдыг дарна, дарлуулагчдыг өмөөрнө гэсэн таны �##�дарт үг бий. Тэр тэмцэлд чинь наад Ерөнхий сайд чинь тэмцлийг оройлоод явж байна. Гэтэл та яагаад Оюун-Эрдэнийг л унагаж байв�##� болно гэх шиг аашлаад байна вэ. Та наад тэмцлээ байг�##�ийн баялгийн хулгайчид руу, Элбэгдорж руу чиглүүлээч. Бай чинь буруу байна гэж ард түмэн чинь хэлээд байна шүү, та зоригтой, зориг чинь зөв юм руу, монгол түмний эрх ашигт нийцэж гараасай билээ.

Баяр
Баяр
5 сар 29, 2025 10:00

АН одоо ямар ч эргэлзээгүй Жамбын Батсуурийг АН-ын даргаар сонго, тэгвэл 28 онд ялна.
Тэрэнд орон нутагт АН ыг таср�##�тгүй 20 жил ялуулсан туршлага бий. Аж ахуйн ажил, макро эдийн засаг мэднэ

Зочин
Зочин
5 сар 29, 2025 13:28
Reply to  Баяр

Энэ ч голтой л үг бна шүү !

Ззэт очин
Ззэт очин
5 сар 29, 2025 10:07

Өө ш�##�чийсан новш хахуулдуулчихжээ

Зочин
Зочин
5 сар 29, 2025 11:00

ХАЧИГ ДАНХ НЭГЭНТ ХУВАЛЗ БОЛЧИХСОН НЬ НОТЛОГДСОН ТУЛ ТӨРИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ҮНДСЭЭР НЬ СУГАЛЖ ХАЯХ АЖИЛД БҮГД ГАР БИЕ ОРОЛЦОХ НЬ ЗӨВ.

Зочин
Зочин
5 сар 29, 2025 11:07

Xurelcugiin l xiij bgaa ajil bna!!

ZZOCHIN
ZZOCHIN
5 сар 29, 2025 11:18

ER N BOL ENE ERUNHII SAIDAAS ILUU AJILLAH HUN ODOOHONDO ALGA DAA...TENEG HUU BEREESEE BOLJ ZUDERCH BNADAA....HAMGIIN GOL N MONGOL HUMUUNII TULUU HIIJ CHADAH HUN N ODOOHONDOO OYUNERDENE L BNASHUU...

Зочин
Зочин
5 сар 29, 2025 13:02

Za Gantumur uu !chi sanaj yav. Yostoi tegj novshroxgvi shv!Sanuuli!

Зочин
Зочин
5 сар 29, 2025 13:07

Хүрэлсүх л төрөөр тоглож

Зочин
Зочин
5 сар 29, 2025 13:08

Gantumur uu ! Novshroxgvi shv .sain danaj yav!

Зочин
Зочин
5 сар 29, 2025 13:09

Sanaj yav.

Зочин
Зочин
5 сар 29, 2025 16:36

Аливааг бланстай эрүүлээр бичих нэг ч гэсэн сэтгүүлч байгаа нь яамай даа. Ихэнх нь хийрхэлд автаж

Иргэн
Иргэн
5 сар 29, 2025 16:38

Нийтлэл унэн бол Хүрэлсүх ухаа худаг т�##�даа юм бэйна.Эвтэй бол хүчтэй гэдэгсэн .эвтэй байгаасай.АН хорчин муу бодлоо орхио..

Иргэн
Иргэн
5 сар 29, 2025 19:25

Эхлээд ЕС - г сольчоод дараагын ЗГ т МАН+ АН хамтарна.

Зочин
Зочин
5 сар 29, 2025 22:45

За ингээд Жэнко Данх хоёрт гарц үлдсэнгүй дээ

Зочин
Зочин
5 сар 30, 2025 09:25

одоо л АН намын төрхөө олох нь шиг...

sergei
sergei
5 сар 30, 2025 12:24

ЖЁНКО БАЙГАА ЦАГ ЭНЭ НАМ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ.

лутаа
лутаа
5 сар 30, 2025 12:26

Богино хугацаанд Гантөмөр их мөнгө гадаадын компаниудаас авсан. уул уурхайн компаниуд ярьж байна лээ яаасан ханаж цаддагүй новш вэ Туваан ч гэсэн удахгүй ш�##�гагдана та нар.

Холбоотой мэдээ

Back to top button