НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Огцрох амархан" жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Огцрох амархан" жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзахаар болсноо мэдэгдсэн. Тэгвэл жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл дөнгөж сая УИХ-ын даргын өрөөнд уулзалт хийхээр орлоо.
Уулзалтад хэвлэл мэдээллийнхэн болон сэтгүүлчдийг оруулаагүй, хаалттай болж буй юм.
Дараах агуулгын хүрээнд уулзалт өрнөнө гэдгийг жагсагчид мэдэгдсэн.
- Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах
- Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох
- УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх талаар хэлэлцэж, санал солилцоно гэв.

Дамжуулалт:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЙЛЫН ОХИНЫГ АЛСАН ЭНЭ ГӨЛӨГИЙГ ШУУД БАРИВЧИЛЖ 25 ЖИЛ ӨГӨӨЧ ЛАЛАРЫН БАНДИ ЧИНЬ АВСАН МӨНГӨНДӨӨ ЦАДАХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? МӨНГӨНИЙ ЖАГСАГЧДЫГ ХӨӨЖ ТАРААГААД НЭГ ХУДАГТ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОЖ ГОШНОГЫГ НЬ 3333 ЭРГҮҮЛЬЕ БЫСДАГУУДЫГ
Ямартаа ч зөв асуудлыг гаргаж тавьсан нь үнэн. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ОюунЭрдэнийн хугацаа хожих гэсэн цаад санаанд хориг тавьж, гадаад болон газар нутагтай холбоотой төсөл хөтөлбөр нэртэй наймаанд анхаарч юу хийж болох, болохгүй т�##�аар хязгаарл�##�т тогтоож өгнө үү. Тэгэхгүй бол шун�##�аа захирч чаддаггүй хүн улсаа барьцаанд тавьчихаад зээл аваад нисээд явчихна шүү.