Нийгэм мэдээ

Үйл явдал: С зөвшөөрөл олгох өөрчлөлтийн талаар мэдээлнэ

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэе.

-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

10:00 цагт: “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал “Бишрэлт” зочид буудалд болно.  Холбогдох утас: 96639187

11:00 цагт: ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээллэнэ.

11:00 цагт: УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүйг анхааруулъя” сэдвээр МҮЭ-ийн байранд мэдээлэл өгнө.

12:30 цагт: ЗТЯ-наас “Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд” болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86021029, 80826969

Орон нутагт:

-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button