Улс төрийн мэдээ

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч, түүний агентууд эрүүгийн хариуцлага хүлээдэг боллоо

УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль болон түүний хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан.

Энэ нь ЗГХЭГ-ын дарга Н.Учралын санаачилсан, цахим мөрийтэй тоглоомын асуудлыг зохицуулах агуулгатай юм.

Дээрх хуулиуд батлагдсанаар, цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зохион байгуулсан бол, мөн үүнийг зохион байгуулахад данс, утасны дугаар, мөнгө хөрөнгө, цахим хаягаа ашиглуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг болж байна.

Өөрөөр хэлбэл агент гэгддэг хүмүүс хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Харин Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр, эдгээрийг сурталчилсан, хүүхэд залуусыг уриалан дуудсан бол хариуцлага оногдуулна.

Эдгээр асуудал зохицуулалтгүй байснаас үүдэж Монгол Улсын валютын нөөцийн 10 хувь хяналтгүй гадагш гарсан статистик тоо бий.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2025 15:31

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button