Улс төрийн мэдээ

АТГ: Ж.Баярмаа гишүүнд холбогдох гомдлыг шалгаж, үндэслэлгүй гэж үзэн хаах санал хүргүүлсэн

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, АТГ-аас түүний нөхөр, ахад холбогдох хэргийг шалгасан талаар мэдээлсэн. Ингэхдээ өмгөөлөгч авах хүсэлтээр хангаагүй, 12 цагийн дотор холбогдох баримт нотолгоог гаргаж өгөхийг шаардсан зэргээр ярьсан. Мөн эдгээрийн цаана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бий гэж хардаж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ талаар АТГ-аас тодруулахад,

"Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төр" ТББ-аас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, төрсөн ах Ж.Мэндбаяр болон нөхөр Я.Гансүх нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шалгасан. Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн хаах саналыг АТГ-аас Прокурорын байгууллагад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн"  гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарамт

Дэл
Дэл

Zolbin

Зочин
Зочин

глоб Мэндбаяр сийрэг толгой сүрхий хүн юм дүүгээ уих-ын гишүүн болгосон юм бнаа

Зочин
Зочин

Нөгөө баярмаа авгай чинь тэгсэн чухам л дарамтлужлж байгаа юм яриад шоудаад жигтэйхэн

Холбоотой мэдээ

Back to top button