Хувьдаа 2 төмөр замын компани, 3000 вагонтой Б.Дэлгэрсайхан 100 вагон “хулгайлсан” уу

Нэгэнтээ Зүүнбаян Хангийн төмөр замыг “Бодь” групп 1.2 тэрбум ам.доллараар барих байсныг одоогийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар овоглодог компани тал үнээр нь барьсан байдаг.
Төмөр зам дээр Оросын ашиг сонирхол өндөр байна
Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд, хариуд нь Ерөнхий сайдынхаа үеэлд 100 вагон эзэмшүүлээд түрээслүүлж байсан гэдэг агуулгууд мэр сэр хөвөрч эхлэв.
Уг асуудлыг ухаж харвал, сайд болохоосоо өмнө өөрийн гэсэн вагон эзэмшдэг хүнийг сайдаар томилчихсны ард ийм хардлага үүсэх нь дамжиггүй. Хувиараа төмөр зам барьж төрд “бэлэглэсэн” 3000 вагонтой хүн вагон хулгайлсан байх боломжтой юу гэх асуулт эндээс ургана.
Өөрийн зардлаар барьсан төмөр замыг концессоор бүтээн байгуулсны дараа улс нь мөнгөө өгөхгүй, ядахдаа төмөр зам барьсан өртгөөр нь тооцоод аваач гээд өөрөө хүртэл хэлснийх нь хариуд “мөнгө байхгүй” хэмээн хэдэн Засгийн газрын нүүр үзсэн нь бол үнэн.
Богдхан төмөр зам гээд олон жил ярилаа. Төмөр замыг барих зардлаа 1.5 тэрбум ам.доллароор ярьж, үүнийгээ нүүрсээр бартердаж авна гэдэг агуулга яриад оросуудын эсэргүүцэлтэй тулгараад гацсан түүх бий. Ерөөс “УБТЗ”-аар барьцаалдаг, “РЖД Строй”, “Развин” зэрэг Оросын “РЖД”-ийн охин компаниудаар тулгаж, шахаад холболтын цэгээ өгдөггүй байсан нь асуудал болсоор ирсэн. Оросын ашиг сонирхол өндөр байгаа нь харагддаг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар ганц гол төмөр замаараа хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ хамт аюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийднэ гэдэг амбицаар Багахангай-Хөшигтийн салбар төмөр замыг, гурван жилийн өмнө төлөвлөж байснаас нь долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.доллараар жилийн дотор барьж, одоо ашиглалтад орохоо хүлээж буй.
Энэ нь нэг талдаа аюулгүй байдлаа хамгаалж байгаа хэрэг. Уг төмөр замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс болоод логистикийн компаниуд эрх ашгаа хамгаалж зарим улстөрчийг лоббидож сөрөг мэдээлэл гаргах болсон. Үүн дээр хуучин сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа харагдана. Ер нь тал талын сонирхол цухалзаж байгаа нь илт.
“Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам” компаниудын вагоны ихэнх нь хагас вагон буюу нүүрс, төмрийн хүдэр, нурмаг, үйрмэг ачаа тээвэрлэх зориулалттай вагонуудыг үе үеийн дарга нар нь мэр сэр түрээсэлж мөнгө олдог байсныг Б.Дэлгэрсайхан тушаал гаргаж, хориглосон бөгөөд нэг ёсондоо ашиг нь тасалдчихсан хэрэг. Ингэхдээ төрийн өмчит компаниудын 660 вагоныг татаж “УБТЗ” ХНН рүү цахилгаан станцууд руу нүүрс болон Эрдэнэтийн зэсийг тээвэрлэхэд явуулахыг үүрэг болгосон юм билээ. Ард нь хөврөх энэ агуулгуудад “Та нар төрийн өмчит компанийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэхгүй.Төр нэг халааснаасаа нөгөө халаас руугаа өмчөө хийдэг, та нар дундаас нь ашиг олдог байх ёсгүй. Цаашид ийм хулгай байж болохгүй” хэмээн хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлчихсэн.
Үлдсэн 200 тавцант вагоныг гол зам дээр төмрийн хүдэр болон бусад ачаа тээвэрт явуулах гэхээр нь 42 жил яваад насжилт нь дуусаад, сүүлдээ нүүрсэнд явж чадахаа больсон байна. Тэднийг нь нүүрсний ачилт эхлэх гэж байгаа учраас “Тавантолгой төмөр зам” руу явуулчихсан. Тэр компани нь татан буугдаад вагонууд нь “Монголын төмөр зам” компанид очсон нөхцөл байдалтай бөгөөв УБТЗ түрээсийн вагоноор цахилгаан станц руу тээвэрлэхдээ эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байхад алдагдал хүлээдэг байж л дээ. Харин нэмсний дараа ч ашиг олохгүй, дөнгөж өртөгтөө баланслуулж зөөгөөд байсан аж.
Түрээсэлдэг байсан вагоныг нь УБТЗ-д аваад өгчихснөөс хардлага үүсчээ
Мөн Монголын ложистикийн компаниудыг дэмжих сонирхлоор Орос, хятадуудын далд бизнесийг хязгаарлах буюу дотоодын тээвэр зуучийн салбарыг урагшлуулъя гэсэнд нь хэн, юунд илтэд дургүйлхэв.
Тиймээс Зам тээврийн сайдын хувьд, эрх мэдлийнхээ хүрээнд, түрээсэлдэг байсан нүүрс ачих вагоныг нь УБТЗ-д хүчээр аваад өгчихсөн шийдвэрээ ч хамгаалсан удаатай. Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэн хоёр хуйвалдаад хамаг вагоныг УБТЗ-д аваад өгчихлөө гэж хардах нөхцөл эндээс эхлэлтэй юм. Тэдгээр вагоныг дугаараар нь цахилгаан станц руу нүүрс зөөж байгаа эсэхийг нь шалгахад үнэхээр ч зөөж л байв.
Вагон яагаад дутаад, илүүдээд байсныг ухаж үзвэл гол замд нийт 11 мянган вагон явах ёстойгоос одоогоор 15 мянган вагон явж байна. Дундах 4000 вагон нь гол зам дээрээ багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсоостой хэвээр. Гэтэл нөгөө талд “Монгол вагон олдохгүй баларч байна” гэх хандлагаар Оросоос вагоныг олноор нь авчрах болсон. Гэтэл цаад эзэд нь голдуу орос, хятадууд, ил хаяг дээр нь монгол компани, монгол иргэдийн нэр дээр байх жишээтэй. Лавшруулж харвал, санхүүгийн эх үүсвэр нь бэлэн мөнгөөр орж ирээд, ам.доллараар орос руу урсаад гарчихаж байгаа хэрэг. Ингэж гаднын компаниудыг эс үйлдлээр дэмжээд байж болохгүй. Тэр ч байтугай оросууд Замын-Үүдэд тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулна гээд газар аваад эхэлчихсэн бөгөөд Оросын “РЖД” НХН-ээс хүртэл шахалт үзүүлсэн байдаг. Гэтэл тэдний авч буй Замын-Үүд дэх газрыг ЗТЯ биш тухайн орон нутгийн ИТХ шийдвэрлэдэг.
Тэд орос, хятадуудын тэрхүү бизнест газар олговол дотоодын тээвэр зуучийн компаниудаа шахаж буй хэрэгт оролцсон үйлдэл болж мэднэ. Харин одоо тэдгээр вагоныг шахаж гаргаад, тэдний орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирсэн бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө, үүгээрээ дотоодын компаниудаа тээвэр зуучийн салбарт дэмжих оролдлого гэж хармаар.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
3000 вагонтой гэж сонсоход л Монголд их хөрөнгө оруул�##�т хийсэн нь мэдрэгдэж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа илүү зөв шударга болох болтугай.
Оюун-Эрдэнийнхэнийг мөнгөөр угжиж бга олигархуудын нэг нь энэ хөгшин төгцөг мөнөөс мөн шд
Mungund n unaj bga said said bolgson bhoo
Б.Дэлгэрсайхан гуай олон жил уул уурхай, тээврийн с�##�барт хөрөнгө оруул�##�т хийж ирсэн хүн. Хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг тогтоох биз ээ.
Монголын уул уурхай, дэд бүтцийн с�##�барт олон жил тогтвортой ажилласан, олон мянган хүнийг ажлын байраар хангаж ирсэн хүний хөдөлмөрийг хүндэлье.
Б.Дэлгэрсайхан гуай бол нутаг усаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бизнесмен, улстөрч хүн. Алдаа оноотой ч хийсэн бүтээсэн нь бодитой байдаг
Дэлгэрсайхан гишүүн бол нутгаа гэсэн сэтгэлтэй, улс төрөөс үл хамааран хийж бүтээдэг хүн. Бүтээж байгааг нь үнэлэх хэрэгтэй.
Дотроосоо даруу, гадагшаа нуруутай хүн. Ямар ч нөхцөлд хүнийг доромжлохгүй, асуудлыг эв зүйгээр шийдэх гэж хичээдэг хүлээцтэй хүн гэж боддог.
Хувийн хэвшлийнхэн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгааг мартаж болохгүй. Б.Дэлгэрсайхан бол тэр хүмүүсийн нэг.
Монголын төмөр замын с�##�барт өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруул�##�т хийсэн цөөхөн хүмүүсийн нэг. Үнэлэгдэх ёстой хүн гэж боддог.
ДЭЛГЭРСАЙХАН НЭЭГ ИХ УДАХГҮЙ ҮХЧИХ БАЙХАА ДОРНОГОВЬЧУУД ОРОЙ УНТАХДАА ХАРААЖ ӨГЛӨӨ СЭРЭХДЭЭ ХАРААДАГ ШҮҮ.ЯДУУ ТАРЧИГ ГОВИЙХОН ДЭЛГЭРСАЙХНЫ АХ ДҮҮ НАРЫН ЗАРЦ БАРЛАГУУД БОЛЧИХСОН ХАРСААР БАЙТАЛ ШАНДЫГ ЭЗЭЛЧИХСЭН ХӨГШИН АХ НЬ ЗАХИРАЛ ШААЦАН ХОТОД МАРШАЛ ТАУНД БАЙРТАЙ ЗАЛУУ АМРАГТАЙ ГЭЖУГА.ДЭЛГЭРСАЙХНЫГ ҮХЭХЭД НЬ АРД НЬ ҮЛДЭГСЭД НАСААРАА ИДЭХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛСОН ШҮҮ.
КККК,,, ӨӨРӨӨ САНХҮҮЖҮҮЛДЭГ САЙТ НЬ ЭНЭ EGUUR,, kkkkkkk
Ulsiin ymiig huul busaar huwdaa awsan hvn iim gariig shalga turiig munguur hudaldaj awdag gar hench vg dugardagvi neg karmaanii garuud bolj
Дээгий бол шударга т�##�даа хүн шүү ТЗ-ыг гольдрилд нь оруулна
Төрийн �##�банд ороход АТГ ашиг сонирхолын зөрчил гэж с�##�барын бизнестэй эсэх, гээд ш�##�гаж томилж болох эсэх т�##�аар шийдвэр гаргадаг. Сайд, дарга болохоор Төрийн �##�баны хууль үйлчилдэггүй.
Сэлэнгийн төмрийн хүдрийг хятад руу гаргасан хүн гээ биз дээ. Байг�##�ийн цэвэршүүлээгүй төмрийн хүдэрт үнэт ховор мет�##�л болон одоо шум болоод байгаа стратегийн критик�##� бүх мет�##�л найрлагад нь байдаг гэж бодохоор мэдлэггүй наймаачдын хийсэн 30 жилийн уул уурхайн экспортын бизнес ямар ч ашиггүй монголын баялгийг хямд зарж борлуулж байжээ.
Цаддаггүй улаан луйварчин 1 внаа энэ ба