СПОРТ

С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдана

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгарлаа.

П.Орхон хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Екатерина Кошкинаг ширүүн өрсөлдөөний эцэст 15:11 оноогоор ялсан.

Харин С.Цэрэнчимэд мөн Оросын бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиеваг даралтаар буулгаж авсан юм. Ингэснээр дэлхийн аваргууд нутагтаа зохиогдож буй олон улсын тэмцээнд аваргын төлөө хүч үзэхээр боллоо. Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдахад өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
6 сар 1, 2025 10:40

Олимпд будаа болдог биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button