УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эхлээд шийдвэр гаргах ТББХ-ныхон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" гэсэн УИХ-ын тогтоолыг санаачилж, өргөн бариад буй. Эл тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Нэн түрүүнд УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагт хуралдана. Үргэлжлүүлэн 12.00 цаг Төрийн байгуулалтын байнгын хороо, 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Эхлээд ТББХ-ны шийдвэр гарна. Тус байнгын хороог Ж.Бат-Эрдэнэ ахалдаг.

  1. Д.Амарбаясгалан
  2. Л.Оюун-Эрдэнэ
  3. С.Амарсайхан
  4. Б.Баярбаатар
  5. Э.Болормаа
  6. С.Зулпхар
  7. Л.Мөнхбаатар
  8. О.Номинчимэг
  9. Ц.Сандаг-Очир
  10. Ц.Туваан
  11. Н.Учрал
  12. Л.Энх-Амгалан
  13. С.Бямбацогт
  14. О.Алтангэрэл
  15. Ж.Баярмаа
  16. Л.Гантөмөр
  17. Э.Одбаяр
  18. Б.Пүрэвдорж
  19. О.Цогтгэрэл
  20. Ө.Шижир
  21. Г.Уянгахишиг
  22. Т.Доржханд
  23. Н.Номтойбаяр
  24. Б.Баярбаатар нар багтдаг.

МАН-аас 13, АН-аас найм, ХҮН намаас хоёр, Үндэсний эвслээс нэг, ИЗНН-аас нэг гишүүн багтаж буй. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны 25 кноп Хамтарсан Засгийн хувь заяаг эхлээд шийднэ. Байнгын хорооны хуралдаан нээлттэй явагдах бөгөөд санал хураалтыг хаалттай явуулах эсэх шийдвэр одоогоор гараагүй.

Ерөнхий сайдын өргөн барьсан тогтоол хоёр заалттай.

  • Эхнийх нь, "Зорьсон ажлаа хариуцлагын зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, итгэл хүлээлгэх" заалт аж. 
  • Харин хоёр дахь нь тус тогтоолыг дагаж мөрдөх хугацааг зохицуулах юм байна. 

Холбогдох хуулийн үндэслэлүүд: 

Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Засгийн газар Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2025 11:16

Дандаа сонирхолын зөрчилтэй баагийнууд. Өөрөа өөрсөддөа итгэл үзүүлээд наачих юм бна л даа. Уул нь байнгын хороо УИХ-аар хэлэлцүүлэх үндэслэлгүй гээд л буцаачих ёстой асууд�##� бна лээ шүү дээ. Итгэл үзүүлэх тухай хуулийн за�##�т нь тодорхой асуудлаар дэмжлэг үзүүлэх тухай зохицуулаад бгаа болохоос хэн 1 хүнийг сууд�##�д нь үлдээхэд итгэл үзүүлэх тухай за�##�т биш л дээ. Тэгээд яагаад УИХ нь дэмжээд ЗГ-ийн мөрийн хөтөлбарт тусчихсан асуудлаар итгэл үзүүлээч гээд бгааг ойлгохгүй л бна шүү. ЕС хэн байх нь хамаагүй ЗГ бодлого хэрэгжээд л явна шүү дээ.

Галч
Галч
6 сар 2, 2025 12:58

УИХ-с энэ гишүшдийг эргүүлэн тат, худ�##�ч хулгайчийг хамга�##�сан хар хулгайчууд

Галч
Галч
6 сар 2, 2025 12:59

Хамга�##�ж үлдэх юм бол УИХ-г тарт�##� жагсаж тэмцэх болно.

Холбоотой мэдээ

Back to top button