Улс төрийн мэдээ

ТББХ: ЗГ-ын өргөн мэдүүлсэн хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхэллээ.

Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Тус тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө тодорхой хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэн, санал хурааж байна.

Тодруулбал,

  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх
  • Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцооны тухай хууль зэрэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн таван хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд бүгд дэмжиж, санал өгөв.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх гэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button