Л.Гантөмөр: 8 сайд МАН-тай хамтрахгүй гэж өргөдлөө өгснөөс итгэл хүлээлгэхгүй гэж гарын үсэг зураагүй

Өнөөдөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлээд байна.
Хуралдаанаас өмнө АН-ын дарга Л.Гантөмөр Засгийн газарт суудалтай АН-ын 8 сайд Засгийн газраас гарах өргдлөө өгсөн талаар танилцууллаа.
Тэрбээр “Хамтарсан Засгийн газарт орж, хамт явчихаад Ерөнхий сайдын талаар ярих нь жудаггүй явдал болно. Одоо УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд хувь гишүүнээрээ саналаа өгөөд явна. Итгэл үзүүлэх асуудал чинь өөрөө гурван зүйл дээр томъёологдоод байгаа. Бид Баялгийн сангийн эсрэг биш, мега төслүүд хөдлөх ёстой, хүнд үедээ эв эеэ сахихаас өөр аргагүй. Яг одоогийн байдлаар найман сайд МАН-тай хамтарч ажиллахгүй гэдэг шийдвэр гаргаж өргөдлөө өгсөн. Дараагийн Ерөнхий сайд нь хэн байх вэ гэх зэрэг олон асуудлыг бүлэг дээр ярилаа. Итгэл хүлээлгэхгүй гэдэг дээр гарын үсэг зурсан юм алга. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн засаглал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг асуудлаар Х.Тэмүүжин гишүүний санаачилсанд аль хэдийнээ гарын үсэг зурчихсан шүү дээ” гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун итгэл хүлээлгэх дуугүй �######�уулаач харанхуй, авилгын үүр ОЭ-ийг одоо ханг�##�ттай огцруул!
Чамайг ҮБХ-аар �######�уулнаа. Яасан их долигнож гүйдэг хулгайч вэ