Улс төрийн мэдээ

Л.Мөнхбаясгалангийн мэдэгдэл: Ерөнхийлөгчийг 42 гишүүний санал, ҮХЦ-ийн дүгнэлтэд үндэслэн огцруулах боломжтой

УИХ-ын чуулган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг үүрийн 04.00 цаг хүртэл хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Нууц санал хураалтын дүн 64 саналын босго даваагүй тул Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон.

Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирж, өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Улмаар танхим дахь гишүүдийн байр суурь тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн тал бий.

Харин үүний дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нүүр хуудастаа дараах мэдэгдлийг хийсэн юм.

Тэрбээр, "Монгол улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Гэтэл шөнө дөлөөр парламентад орж ирээд илт нэг талыг баримталсан, үг хэлэх, санал өгөх гишүүдийг дарамталсан өнгө аястай үг хэлчихээд гарлаа. Энэ бол Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар парламентыг сүрдүүлж шийдвэр гаргахад нь илтээр нөлөөлөл үзүүлж сүрдүүллээ гэж үзэж байна. Зарим гишүүд ичихгүй алга ташиж зусардахыг бид бүгдээрээ харлаа. Монголын парламент ардчиллын зарчмаар асуудлыг хэлэлцэж ийм турхиралт үзүүлж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч хууль зөрчиж огцрох болзлоо хангалаа. Монгол улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг санаачлах болно гэдгээ мэдэгдэж байна" гэсэн.

Тэгвэл Ерөнхийлөгчийг огцруулах ямар хуулийн боломж байдаг вэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 7.2-т "Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ" гэж заажээ.

Өөрөөр хэлбэл 42-оос доошгүй тооны гишүүн нэгдвэл энэ асуудлыг тавих нь.

Харин Үндсэн хуулийн 35.2 гэдэг нь, "Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" гэсэн заалт байна.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц гол түшиглэх дүгнэлтийг гаргах аж.

Л.Мөнхбаясгалан гишүүн мэдэгдлээ ажил хэрэг болгоё гэвэл өөрөөсөө гадна 41 гишүүн олж нэгдэх, ҮХЦ-д хандан дүгнэлт гаргуулах шаардлагатай болох юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жингэр гэхээс өөр таарах нэр чамд байхгүй ажээ.

Зочин
Зочин

Монгол Улсын Ерөнхийлөгч ЭВ НЭГДЛИЙН илэрхийлэл ...

Battseren
Battseren

дахиад МАН хоёр хуваагдлаа.Тамын тогооны үлгэр Монголын нам төр гээд бүхий салбарт нэвт шингэжээ

зочин
зочин

одоо женко болио өөрийн хүмүүсээ аваад МОНГОЛЫН төрөөс зайлаад өг дандаа новшийн юм хийж байдаг чамайг дагсан хүмүүс өмнөөс чинь шоронд орж чи нэр цэвэр үлдэж байх юм

Зочин
Зочин

Балай авгай хол очиж хуц

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн парламентад үг хэлэх асуудлыг зохицуулсан хуулиа мэдэхгүй энэ хүүхэн ерөнхийлөгчийг огцруулах баахан үндэслэл бичиж амьтны толгой эргүүлж яанаа. Ерөнхийлөгчийн нэг том үүрэг бол Ер сайд огцорч ЗГ унаж байхад парлемантад үгээ хэлэх юм. Мөнхбаясгаланг ивээн тэтгэгч Баттулга ерөнхийлөгч байхдаа мөн л Хүрэлсүхийн ЗГ огцрох үед үг хэлж байсныг мартажээ

зочин
зочин

женкогийн засгийн газар нуран унаж хишгээ хүлээн амаа ангайн хэвтэж байсан жингэрүүд хуцалдаж эхэллээ хахаха...

Зочин
Зочин

Энэ ЗГ-ын уна лт бол Женкогийн явуулагыг сөрсөн МАН-ын базаа гэдэг нь тодорхой. Данх дандаа Женко гийн бодлогоор Хэрээгийн найруулагаар ажилласан. Ухаа худгийн асууда л бол ерөөсөө асууда л биш, тух айн цаг үеийнхээ хуулийн дагуу шийдэгдсэн асуудал шүү !
Женкогийн санаачилгаар Данх сөхөн хөөрөгдсөн, Зика вирус ташуурдсан олон түмний тархи угаасан маш бур уу үйл ажиллагаа болсон !!!

Зочин
Зочин

Огцруулах зөв гэж бодож бна

Зочин
Зочин

Зөв огцоруулах хэрэгтэй дэмжинэ

Чагнаадорж
Чагнаадорж

Монголд хамгийн хэрэггүй инстицуци бол Ерөнхийлөгч юмбна.Хөгжлийн гацаа.Бүх юманд тээг болдог.Хүнийг нь огцоруулаад ч хэрэггүй.Харин энэ албан тушаалыг гүйцэтгэх засаглхлтай холилддоггүй.Их хурдаас томилогддог болгох л хэрэгтэй гэдгийг гүн батойлголоо

Bibi
Bibi

Chi myy batulgiin jinger gishii uuruu zailaarai

Батбаяр
Батбаяр

Тусгаар тогтносон Монгол улсын ерөнхийлөгч хэзээ ирж хаана үг хэлэхээ хэнээр ч заалгахгүй. Монгол улсын нийт ард түмний санал асуулгаар сонгогдсон Ерөнхийлөгч ард түмний эв нэгдэлийн илэрхийлэгч.. Үүргээ биелүүлсэн.. Ард түмэнээ сонсон үүрэгээ 100% биелүүлсэн гэж үзэж байна. Харин та сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн хүсэл бодол, намынхаа жанжин шугамыг л дагах ёстой.. Монголын төрийг эв нэгдэлгүй байлгах нь хэний эрх ашиг вэ... Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглан орлогоо нотлож чадахгүй байж хөндлөнгийн асуудал ярьж орж ирж байхад та өөрийн үзэл бодолоо сөрөг хүчний байр суурьнаас илэрхийлэх үүрэгээ умартан тэс хөндлөн зүйл ярьж нийгмийн сэтгэл зүйд хортойгоор нөлөөлөх оролдлого хийж байгаа чинь таалагдахгүй байна.. Та өөрийн үзэл бодолоо ард түмэнд таниулав бололтой..

Зочин
Зочин

Хаана нь сүрдүүлсэн юм бэ. Өөрийн үзэл бодлоо л хэлж байсан. Яасан бэ. Таалагдаагүй юм уу

Зочин
Зочин

Женко хишүү нарыг күүк улстөрөөс зайлуулах нөр их ажилтай болж бгаа юмаадаа тээ

иргэн
иргэн

Хүрэлсүхийг Огцоруулах цаг нь болсон ,,,,,Эрх ашиг, албан тушаалын төлөө данадаа Хаяагаа хадарч Найз нөхдөө түлхдэг ийм Еранхийлөгч эв нэгдлийн илэрхийлэл болж чадах уу,,,,,

ГАНАА
ГАНАА

ОГЦОР

Зочин
Зочин

Хүрэлсүх УИХын гишүүдийг дэндүү дарамталсан үг хэлсэн

Холбоотой мэдээ

Back to top button