Л.Оюун-Эрдэнийн хариултын цаадах улс төр...

Урьд шөнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.
Холимог тогтолцоогоор сонгогдсон Монголын анхны 126 гишүүнтэй парламентаар ийн байгуулагдаад 11 сарын нүүрийг үзэж буй Засгийн газрыг үргэлжлүүлэх үү, шинээр эмхэтгэн байгуулах уу гэдэг сорилтын өмнө ирж, хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.
Ингэхдээ УИХ-ын 126 гишүүнээс 118 нь ирцээ бүртгүүлж, АН-ын 39 гишүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудалд саналаа өгөхгүй хэмээн бүлгээр шийдвэрлэн танхимыг орхисон бөгөөд санал хураалтад 82 гишүүн оролцсоны 44 нь түүнд итгэл хүлээлгэхийг дэмжсэн ч ийн олонхийн дэмжлэгийг аваагүй тул түүнийг огцорсонд тооцов.
Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүдийн асуултад илтэд дулимаг хариулж, яг энэ хариултаараа парламентад суусан нь түүнтэй холбогдон яригддаг улс төрийн ямар нюансууд өнөөдөр өөрийг нь огцруулах хэмжээнд тулсныг ярих зүрхгүй байгаа нь анзаарагдсан юм. Тэр нэр ч бүтэн хэлэхээс цааргалав.
Ерөөсөө л байнгын хорооноосоо эхлээд ярих хэлэх асуудлынхаа захаас цухас цухас дурдсаар, чуулганы хуралдаан дээр ч учир битүүлэг хариултууд хэлээд суусан нь парламентийн танхимд ойлгомжгүй нөхцөл ч үүсгэчихэв. Гэсэн ч тэр өөрийнх нь хүссэн хамтрал болох Хамтарсан Засгийн газрыг эцсээ хүртэл хамгаалж, өөрийг нь цааш үлдээх явуулахыг парламентаар хэлэлцүүлж чадлаа. Энэ үйлдэл нь жишиг болж үлдэх биз ээ.
Л.Оюун-Эрдэнэ үгээ шулуутгасангүй
Парламентийн танхимд гишүүдийн олонх нь энэ бүхний цаана буюу, хөшигний ард ямар улс төр өрнөөд байгааг хэдэнтээ асуусны хариуд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болж, хил холболтын бүтээн байгуулалтаас MCS-ийг сугалчихсан, итгэлт ойрын хүн нь өөрөөс нь урвасан зэргээр өөрт тулгарсан олон асуудлыг товчхон дурдаад өнгөрсөн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тэргүүнээсээ буух эсэх асуудал харагдаж байгаачлан парламентийн танхимд өрнөөд байгаа хэрэг биш талбай дээрээс түүнийг огцрохыг шаардах жагсаал, Төрийн ордноос харин түүнийг орлох дараагийн Ерөнхий сайдынх нь шум сонсогдож, өөрийгөө гэнэтхэн энэ улс төрийн ээлжит нэг халаа, сэлгээ болох юм гэж тооцоолоогүйгээ ч тойруугаар хэлсэн юм.
Энэ бол ердөө ил харагдаж байгаа улс төрийн өчүүхэн хэсэг нь гэдэг санаагаа тэр бүрэн дүүрэн ч илэрхийлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, яагаад түүнд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх ёстой талаар тэр танхимынхандаа ч, парламентад ч өөрийгөө ойлгуулж чадсангүй.
Гэсэн ч тэр энэ хүртэл өөрийн үгийг шулуутгаж чадаагүй нь парламентийн гишүүдэд эргэлзээ үүсгэчихсэн бөгөөд зарим нь хаалттай горимоор энэ асуудлаа илэн далангүй ярих санал ч гаргасан.
Харин цухас дурдсан агуулгын зах зухаас нь танхимын гишүүд хөвөрдөж суух мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимд орж ирсэн нь нэг талдаа Л.Оюун-Эрдэнийг даган өнөөдрийг хүртэл яригдсан олон яриаг бүрнээ батлав.
Л.Оюун-Эрдэнэ 7 хоногийн өмнө өөрөө огцрох хүсэлтээ өгье гэснийг...
ХҮН нам улс төрийн ёс зүй гаргаж хамтарсан Засгийн газрыг эцсээ хүртэл хамгаалав. Энэ байр сууринаасаа ч эргэлзэж, эргэсэнгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох, огцрохгүйн босгон дээр ирсний араас АН хамтарсан Засгийн газраас гаргах эсэх асуудлыг Бага хурлаас сугалан гаргаж, томруулсанд гомдол тээсэн АН нам эцэст нь санал өгөхгүй гэдэг байр суурь дээр тогтсон ч бүлэг дотроо энэ санал 100 хувь дэмжигдээгүй буюу намын дарга Л.Гантөмөр бүлгийнхнээсээ өөр байр суурь илэрхийлжээ.
Харин ХҮН намын дарга Т.Доржханд Л.Оюун-Эрдэнийг парламентад асуугдаж суухыг харж тэсэлгүй хэвлэлийнхэнд “Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ 7 хоногийн өмнө өөрөө огцрох өргөдлөө өгчихье гэж ярихад нь дараагийн Засгийн газарт ч ийм дарамт ирнэ. Юунаас болоод огцрохдоо хүрэв гэдэг цаад улс төрийн үнэнийг иргэддээ зоригтойгоор хэл” хэмээн зоригжуулснаа ч хэлчихсэн.
Өөрөөр хэлбэл долоо хоногийн өмнө буюу Бага хурлын дараагаас Л.Оюун-Эрдэнэ ийн эргэлзэх болсон нь илт. Хамтарсан Засгийн газраа авч үлдэх дээр эцсээ хүртэл зогсоно хэмээн мэдэгдэж байсан АН эцсийн мөчид сөрөг хүчний үүргээ сахиж үлдэхийг хүссэн үү, дараагийн Засгийн газарт суудал горилохыг хүссэн үү парламентийн танхим дахь суудлаараа Л.Оюун-Эрдэнийг бойкотлов. Үүний өмнөхөн АН-ын дарга Л.Гантөмөр ерөнхийлөгчийн өрөөгөөр ороод гарсныхаа дараахан дараагийн Засгийн газарт ч хамтрахгүй хэмээн гэдийчихсэн явсан.
Өчигдөр хамтарсан Засгийн газрыг огцруулах, Л.Оюун-Эрдэнийг явуулах тухай асуудал мэт наанаа харагдавч үнэндээ үеийн үед байсаар ирсэн улс төрийн далд нюансуудын нэг илрэл л үзэгдлээ.
МАН хэзээд намын тогтсон хэв маягаар явж ирсний хувьд дараагийн Засгийн газрын план нэгэнт зурагдсан бол ээлж халаагаа өгөх нь зүй гэдэг “түрэмгий” хандлагаараа энэ удаа ч мөн бүх талын имижээ бодолцон хамгийн удаан Засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайдаа явуулав.
УИХ-ын чуулганы танхимд саналыг нууцаар хурааж, үүний өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ парламент руу чиглэсэн үг хэлэхэд ерөнхийлөгч орж ирсэн зэрэг нь ерөөс нэгэнт болох нь тодорхой үйл явцуудын урьдач зураглалууд гэж харагдахаар. Хадаг яндартай, үнсэж итгэл хүлээлгэсэн дүү нарынхаа нэгийг тэр өнөөдөр эрэмбэ буулгалаа. Харин хэнд энэ итгэлээ хүлээлгэж, хадагаа шилжүүлэх бол гэдэг асуултын хариулт эндээс ургаж байна.
Хэн байлаа ч түүнийг ч мөн Л.Оюун-Эрдэнийн хувь заяа хүлээж буй нь үнэн билээ.
Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдад дайсан үг бол "Би танхимаа өөрөө бүрдүүлж чадахаа больсон. Бид сонгодог парламентыг төгөлдөршүүлж, дараагийн Ерөнхийлөгчийг парламентаас бүрдүүлдэг болох, Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх ёстой юм билээ" гэдэг үг.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Данх оюук, хар доржханд хоёрын үгэнд огтоос итгэж болохгүй, ард түмний итгэлд биш өөрсдийн тойрон хүрээлэгчдийн эрх ашгийг л боддог жинхэнэ хутга түрийлсэн нохдууд.
Хурдан огцор.Дараагийн ЗГазарт сан�##�:1.Батлах хамга�##�ах яам 2.Гадаад харилцааны яам 3.Эрүүл мэндийн яам 4.Санхүү, эдийн засгийн хөгжлийн яам 5.Хууль зүй, дотоод хэргийн яам 6.ХАА, байг�##�ь орчин, усны яам 7.Боловсрол,соёл,спорт, аял�##� жуулчл�##�ын яам 8.Дэд бүтэц, тээвэр, барилгын яам 9.Үндэсний хөгжил, шинэчлэлт,цахим хөнжил, шинжлэх ухаан, инновацын яам 10.Хөдөлмөр нийгмийн хамга�##��##� (гэр бүл, з�##�уучууд) яам 11.Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний яам 12. Ерөнхий сайд 13. Шадар сайд 14. ЗГХЭГ-н дарга сайд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллахыг хүсье, Төрийн данхар бүтцээ багасга, цомхотго
Бтий шаа
За Оюук минь бодолтой л байгаарай даа. Танай нам ч даргыгаа огцруулаад зүгээр орхидоггүй шүү !!!
...... бууддаг, цөлдөг, шороонд булдаг, шоронд хийдэг...
Чамд �##�ь нь ногдохым бол доо !!!
TAS HAR DORJOO
ATG-d shalgyyl. Chadvargui hudlach avligchin said bailaaa. Utasan huuheldei
Хуцөө
Ийм л үeд хүч хамтрах гэж АН-тай хамтарсан байхад нөгөө хэд нь ёстой нэмэр ч болохгүй гөлийж суудаг гэнээ. Дахин АН-д итгээд засагт оруулаад хэрэггүй
Орлогг нотлохын оронд АН-ыг яаран золиосолсон ЕС-н болчимгүй үйлдэл өөрийнх нь хүн чанаргүй ,хэзээч итгэж блохгүй хүн гэдгийг харуулчлаа.Унасан ч АН-с с�##�ахгүй зуур�##�дсан бол өөрт нь их хэрэгтэй бсан юм.өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.Эргэж ирэх нүүргүй болоод явлаа даа.за яахав,монголын заяа мэдэг ээ.
Нөгөө эрч хүч эрмэлзлэлтэй байдаг нь болиод, за яасан ч яахав дээ болисон ч яахав за лхлаа гэсэн шинж оюукт харагдсан
Анхны огцорсон ерөнхийлөгч болоосой Уханы Хүрэлсүх
хар�##�ган масс, баялагийн хулгайч, соши�##� 3 монголын төрийг захирах болсон нь монголын ЭМГЭНЭЛ....
Хүүк ажиллагаа
Зүгээрээ Оюунэрдэнэ ял�##�т байгууллаа. Удахгүй бүгд буцаад гүйлдээд ирнэ. Харж байгаарай. Одоо харин бантан болох бхдаа. Хэнийг ЕС болгох юм бгаан. Сайд нар нь. Үнэхээр чадамжгүй ЗГ гарч ирнэ. Өөрсдөө хошин шог болоод МАНыг сүйрүүлэх юмаа хийнэ. Дараагийн сонгууль ОЭ-ийг дахиад л гол дүрээ болгохгүй бол өөр хэн бгаа юм?
Чадваргүй чирүүлж гарч ирсэн буцаагаад л байранд нь тавичихлаа яг Гэндэн шиг
Бөөн зан�##�хийлэл, дарангүйл�##�т, дахиж эдний удмыг төрд хавьтуулж болохгуй вирус
TENEGDUU HUN YUM BILEE OYUERDENE TUUND UNENCH SHUDRAGA ZAN ES ZUI BHGUI BAS HUDALCH HORON MUU ARGATAI 1MUU ZALITAI MONGOLCHUUD HUNIIG 5 HAN UGEER TANIDAG ARD TUMEN DEE
Neg l uurtuu itgelgyi, tugdreed oilgomjgyi yriatai hyn yum bilee tus tas bodlogotoi onovchtoi haruilt ugch chadahgyi baisan baraga buh asuultad todorhoi asuultad todorhoi hariy uguud suuj baih heregtei sh dee
Ийм бөөрөнхий юмсууд ард иргэдийн тархийг угааж амьдардаг гэхээр зүгээр үхэж да лд орцгоо хэн хэн нь
манай эрчүүдийн атаа жөтөө хүүхнүүдээ давчихжээ, ядаж байхад дөлгөөн хүртэл гээд 18 настайгаас 80 настай эрчүүд хүртэл атаархаад .аасан. дээр нь би ингэж ядуу байхад энэ арайч дээ, ердөөл энэ таяар баяар ганбат нтр гэсэн өөрсдөө ОО хэтрэхгүй данх байтугай хөтөвч царайтай эр хүүхнүүдийн атаа агуу байлаа